310 тоотод экс ректор Ц.Ганцогын хагас улирал орсон Квант механик гэх хичээлийн шалгалтыг өгөн сурлагын дэвтэр дээр дүнгээ тавиулснаар өвлийн гунигт амралт албан ёсоор эхэлсэн юм. Данийн физикч Нильс Борын үндэслэсэн Квант механикийн хичээл мэдээж шалгалтуудын дундаас хамгийн барьцгүй, эвгүйд тооцогдож байсан боловч үнэн хэрэгтээ тийм байгаагүй билээ. Эвгүй бөгөөд ач холбогдол өндөртэй шалгалтуудын нэг нь мэдээж Х.Цоохүү багшийн хичээл болох Атомын физик байсан. Энэ удаад бусад шалгалтуудын хувьд явцын дунд хийсэн ажлуудаар дүгнэгдсэн учир харьцангуй хөнгөн туслаа. Өнгөрсөн хоногуудын турш 301 тоот, 2 давхрын хүлээлгийн танхим болон оюутны бие даах төвүүдэд шалгалтдаа цуг бэлдэж бие биедээ дэм өгсөн ангийнхандаа баяарлалаа. Мөн нийт таван шалгалтын хойно амжилттай гарсан ангийнхандаа бүгдэд нь баяр хүргье. Ингээд шалгалтын үеэр авсан зургуудаас сонирхуулъя.
/Бие даахад бэлэн гоймон идсэн анхны оюутнууд .../
/Цайны цаг .../
/Чанцал Мөнхөө хоёр л учиргүй юм яриал .../
/Тунгаа Чанцлын боовноос идэх гээл .../
/Ажлын дараа .... аааая/
/Физик-5-ын дүнг сонсох гээл .../
/Сант ядарсаан нам унтсан .../
/Шалгалтаа амжилттай өгөгсөд .../
/Сайхан байна бүх юм ард үлдсэн .../
/Ар Монголын алдарт хүү Мөнхөө .../
/Таван онцын эзэд .../