Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Sep 6, 2011

Tungaa says: Төгсчихлөөдөө гэж...

Сайн уу! Монголчуудаа... Амьдрал сайн? Ажил сайн? Хэн хүнгүй л, хаа нэгтэй, ямарваа нэг асуудлаа шийдэж ядан аз жаргал, амжилтаа түгжиж орхисон аштай тэрхүү түлхүүрээ олохоор шаргуу хөдөлмөрлөж байгаа биз ээ. Юу юугүй гялс л төгсчихсөн ч юм уу гэж бодогдох юм, гэхдээ хурдхан төгсөх юмсан гэж боддог байснаа бодвол ч... энэ ч яахав дээ, юу ч гэсэн байсан өнгөрсөөн гэж... Зиа тэгээд л одооноос амьдралын амтыг мэдрээд байж дээ хүүхдүүд ээ! Хонхны баярын хэдэн зураг оруулдаг юм уу гээд, энэ өдрийг үл залхуу хүрэх, өлзийтэй сайн өдөр хэмээв ээ гэж... Хонхны баярын зурагс
Дашрамд нь дуулгахад бид чинь 2165-уулаа төгссөн юм байна лээ ш дээ... NUM-энд дар

Apr 4, 2011

Sodoo says: Бичлэгүүд ...

За юу байцгаана даа ... Д.Ширчингийн монтаж сунжрах төлөвтэй болоод ирсэн учир үлдсэн сонирхолтой хэдэн бичлэгүүдийг та бүхэнд ямар нэг монтажгүй байгаагаар нь хүргэхээр шийдлээ ... Өөрсдөө сэтгүүлчид болж, гар утас барьсан мөртлөө микрофонтой юм шиг ярьж, 00-д байсан мөртлөө Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цөмийн Энергийн Газар байгаа мэт сурвалжилж түүнчлэн сайдуудтай уулзаж байгаа мэт хэсэгхэн хөгжилдөхөд тун сайхан байсан юм. Ямар ч байсан манай блогын хувьд видео бичлэгийнхээ тоогоор рекорд эвдсэн нийтлэл болжээ. Энэ нь видео нийтлэл бичих анхны жишиг болсон ч байж магад ямартай ч ар араасаа видео нийтлэлүүд цувран гарч ирнэ гэдэгт эргэлзээ алга. Бичлэгүүдээ дахин нягтлан үзэж ганцаараа баахан инээлээ. Өмнө нь үзсэн би ингэж байхад манай үзээгүй хэд ч бүр элэг нь хөшинө гэдэгт итгэж байна. За ингээд бичлэгүүдээ үзэцгээе ...





























Mar 31, 2011

™Uulen says : USA тэтгэлэгийн талаарх вэб хуудсууд


Найз нартаа америкийн нэгдсэн улсын сургалт, тэтгэлгийн талаар мэдээлэл бүхий вэб хуудсуудыг танилцуулъя.Хэн нэгэнд нь хэрэг болж юуны магад ^^

http://www.ed.gov АНУ н боловсролын систем болон санхүүгийн тусламж бүхний АНУ н боловсролын газрын вэб хуудас

http://www.internationalstudent.com Олон улсын оюутн уудад зориулсан сургалтын тэтгэлэг, зээллэг, даатгал, сургууль хайх зэргийг багтаасан мэдээ мэдээлэл болон зөвлөгөө өгдөг вэб хуудас

http://www.nafsa.org/students Санхүүгийн эх сурвалж хэрхэн хайх, олох болон сургалтын тэтгэлэг авахыг үсвэл хэзээнээс яаж төлөвлөх тухай тодорхой заавар зөвлөгөө өгдөг вэб хуудас

http://www.edupass.org Баклаврын зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад ашшигтай зөвлөгөө, мэдээлэл багтаасан вэб хуудас

http://www.iefa.org Сургалтын тэтгэлэг, санхүүгийн тусламж хаанаас авч болох тухай хамгийн өргөн сонголттой вэб хуудас

http://www.fastweb.com Баклаврын болон магистрийн зэргээгр сурахад зориулсан 100 гаруй тэтгэлэг байдаг ба, санхүүгийнуудын тэтгэлэг хайж байгаа болон бусад цахим хуудаснуудын мэдээлэл агуулдаг вэб хуудас

http://www.finaid.com Санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг хүртэхийн тулд хаанаас мэдээлэл авч, юу хийх ёстой талаарх зөвлөгөө бүхий вэб хуудас

http://www.college-scholarship.com АНУ н их дээд сургууль коллежүүдийн талаар мэдээлэл болон үнэ төлбөргүй санхүүгийн дэмжлэг хайх, SAT, ACT шалгалтуудад хэрхэн амжилттай бэлдэх тухай зөвлөгөө бүхийн вэб хуудас

http://www.collegenet.com 1,6 тэрбум доллартай тэнцэх тэтгэлгийг 60,000 оюутанд олгодог хөтөлбөрүүдийн талаар мэдээлэлбүхийн вэб хуудас

http://www.scholarship-pages.com Гарал үүсэл, үндэс угсаа, муж болон сураллцах чиглэрээр гэх мэт төрлүүдээр ангилж багцалсан тэтгэлгүүд бүхийн вэб хуудас.

Mar 30, 2011

Sodoo says: 00-д ...

Сайн байцгаана уу? Өнөөдөр гадаа +1 хэм дулаан, нартай сайхан өдөр байна. Блогоороо шагайгаагүй удаж. Хамгийн сүүлийн бичлэгээ архиваас хайтал нэлээд хугацаа авсан нь үүнийг илтгэх биз ээ ... Ангийн ихэнх хүүхдүүд ойрын үед дипломын ажилдаа хамаг анхаарал, хүч хөдөлмөр болон цаг заваа зарцуулж байгаа нь мэдээж. Хэдий тийм ч "буудах" зав гарчихаад л байгаа юм даа. Энэ долоо хоногийн эхний өдөр улс төрийн хичээлээ "аниад" 4 цагийн турш буудсан нь хамгийн сүүлийнх байсан юм. Бөхийн бэлтгэлтэй учир ганцхан цаг тоглоод явна гэсэн Б.Батбилэг гэртээ байгаа мэт майктайгаа суун тухалж бидэнтэй үлдэж бэлтгэлээ тасдахаар шийдсэн нь тоглолтын чансааг илтгэх мэт.

Өнгөрөгч баасан гарагт сургууль дээр О.Лхагва багшийн хичээлийн дундуур хэдэн бичлэг хийсний нэг хэсгийг хүргэе. Цаана нь нэлээд хэдэн хөгжилтэй бичлэг байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведевийн "дэлхийн хүн" хэмээн тодорхойлсон Д.Ширчин монтаж дээрээ хэтэрхий удаж байна. Тэгэж байгаад удахгүй бэлэн болгох байлгүй дээ. За тэгээд уг бичлэгүүд нь ангиа гадаад төлөөлөн сууж байгаа 2-т маань нэлээд сонин байна гэдэгт итгэж байна. Энэхүү бичлэгийн зураг авалтын гол обьект нь 00-ийн өрөө байсан(aaa eemr tom tom yum yarisan kkk ...) бол гол дүр нь Ж.Мөнх-Эрдэнэ байсан. Хэдүүлээ одоо Д.Ширчинг л хүлээх үлдэж дээ ... Зэ а тэгээд "чалчих өрөөнд" сэтгэгдэлүүдээ харамгүй хайрлана биз ...





Mar 13, 2011

Shirchin says: Монгол хүн...



Хуучны энэ дуунд шинэ эвлүүлэг хийсэн байна. Үзсэн чинь гоё клип болж. Алс хол хүний нутагт эрдэм өвөрлөж суугаа 2 найздаа зориулчий...

..Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
...

Mar 12, 2011

Tungaa says:Хуучны зураг...Намрын дадлага:Хэмжилт




кака... Сайн уу? энэ бяцхан бичлэг бол бичлэг ч гэж дээ, эвлүүлэг бол намар нэг дадлагаар явж ирсэндээ? яг тэрний чинь дараа сургууль (ЦСТ) дээр хонон өнжин хэмжилт хийснээдээ..... тэгэхэд Бама нэг иймэрхүү зураг даржээ. Харин тэгээд бас нэг мартамгүй үйл явдал гэж бодоод оруулчихлаа. Бусдыгаа бодвол харьцангуй олуулаа хоносон болохоор уйдаагүй л гэе даа... Гэхдээ л хэдэн ширээ сандал өөр юмгүй уйддаг юм билээ...ккк... Тэгээд л иймэрхүү маягаар зугаацөөөөл......ккк.......