
Зиа, сайхан нь л амарч байгаа биз дээ. Залуучууд! Уйдаагүй биз дээ. Бага зэрэг хамаагүй байя. Болно биз дээ. Манийх нь энэ тэр гээд, сүүлийн үед ажиллаж байгаа бүтээл, кэкэ, худлаа яриад байх гүй юу гэж. Хурдан хэлдэг хэсэг нь аягүй сэтгэл хөдөлгөм энэ тэр ккк. Яадын хараал хэлсэн ч яадын гэдгийн, энэ тэр гээд. Яадын энэ тэр гээд хэлсэн ч яадын. Дээр оруулсан дуун дээр ёс бус хэллэг (аая, аягүй албаны үг хэлсэн)-ийг нь хасаагүй болно. lyrics-ийг нь "Page"-ийн "Lyrics"-д оруулсан гэж ойлго. Сонирхоод үзээрэй гэж. Өмнө нь сонссон л байх, тэгээд яадын, дуугүй бай, алга бол энэ тэр гээд. Сонс.... Муулахад, балиар паржигнасан хоолойтай гарууд байна шүү.

Амар байцгаана уу? манайхаан. ДАШТ дууссан биш амралтаа авсан шөнийн ээлжийн үйлдвэрийн ажилчин шиг л үд болтол унтаж амарч байна даа. Нээрээ Энхсайхан, Даариймаа хоёртоо болон бидний дунд мэндлээд удаагүй байгаа бяцхан охинд энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн бүр дор бүрнээ амралтаа сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний хувьд зогсоо зайгүй кино татаж түүнийгээ шимтэн үзэж, гадаа усаар байлдаж л энэ "аюултай" халуун зуныг өнгөрүүлж байх шиг. Харин ингэсний ачаар Уарнэр Брос Филмийн 2008-2010 онуудад хийсэн бүх киног дуусгасан юм. Олон олон чадварлаг найруулагчдын бүтээсэн гайхалтай бүтээлүүд дундаас онцлох кинонуудын тоо маш олон байгаад миний бие их баяртай байгаа билээ. Миний одоо танилцуулах гэж буй кино нь өнөөх дуусгачихсан гээд гийгүүлээд байгаа Уарнэр Бросын бүтээл биш. Харин тэдний хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Юниверсаль Пикчэрсийн бүтээл юм. Би бусад үзэгчидээс харьцангуй хоцорч уг бүтээлтэй танилцсан байж болох ч үзээгүй нь олон байгаа болов уу гэдэг үүднээс уг бүтээлийг онцлохоор шийдлээ. Үзээгүй нэгэнд нь заавал үзэхийг уриалж байна. Ингээд киноны тухай товчхон ....Хэрцгий гэмээр дүр зургууд бүтээлд олонтаа харагддаг Итали гаралтай АНУ-ын кино найруулагч Кэнтин Тарантиногийн сенсаци тарьсан бүтээлүүдийн нэг болох "Inglourious Basterds" нь 2009 оны 5-р сарын 20-нд Францын Каннын 62 дахь удаагийн кино наадам дээр нээлтээ хийсэн. Тус кино нь Каннын кино наадмын тэргүүн шагнал болох "Алтан Навч"-ыг хүртсэн төдийгүй SS-ийн хурандаа Ханс Ландагийн дүрээр уг кинонд голлох үүргийг гүйцэтгэсэн Австрийн жүжигчин Кристопф Вальц нь "Шилдэг Жүжигчин"-ийн номинацид ялалт байгуулсан гэх мэт амжилтууд энэхүү бүтээлд олон юм. Алдарт Брэд Питт болон Майкл Фассбэндэр тэргүүтэй Герман, Франц, Австри, Ирланд болон АНУ-ын жүжигчдийн чадварлаг баг гар нийлэн Тарантиногийн удирдлага дор ажилласан нь ямар ч найруулагчын шүлсийг асгаруулмаар байсан. Бүх зураг авалтыг Германд хийсэн бөгөөд киноны нийт өртөг нь 70 сая америк доллар аж. Киноны тухай товчхон хүргэх гэснээ болилоо. Гэнэт залхуу хүрчлихлээ ... Татаад эсвэл надаас аваад үзэж болно шүү энэ киног. I hope you love it obviously ... thank you for your attention ...
Саяхан "Миний бодлоор" гэдэг нэртэй хөгжилтэй олон ангит УСК MN25 суваг дээр гарсныг үзсэн үү! Эрэгтэй гол дүрийн жүжигчид нь их царайлаг болохоор үзсэн байхгүй юу ккк. Тэгэхдээ хөгжилтэй. Нээрээ энэ кинон дээр нэг таавар таалгадаг байхгүй юу. Хариулаарай.. Эхний таасан хүнд шагналтай мэдээж 'Сникерс' шүү. За таавар: Алим, лийр, банана, ачсан ачааны тэрэг явж байгаад огцом тормос гишгэж гэнэ. Анхаар! асуулт: Энд юу унасан бэ?
Заза энэ гарчигнаас болж байгаа юм. Шал өөр зүйл ярьчихлаа. Гол асуудал гэвэл "FIFA WORLD CUP 2010" -ийн талаархи " Миний бодлоор" гэсэн нэртэй миний үзэл сэтгэхүй шингэсэн бяцхан өгүүлэмж бичиж суугаа нь энэ. Зиа юунаас эхлэх вэ гэж. Аан, тийн энэ дэлхийн аврагаас миний дэмжиж байсан багууд гэвэл тун олон. Бразил, зааны ясан эрэг, Япон, 2 Солоногос, Португаль, Англи гээл. Тэр дундаас Мексикийн шигшээ баг, миний хувьд шинэ гэхүүдээ таалагдаж нэлээн дэмжсэн. Живони Дос Сэнтос, Содоогийн хэлдгээр хүүхэлдэй шиг тэр нөхөр хурдан, чадварлаг гэж яана аа. Дандаа л инээж явна. Миний юм мэдэхгүй нүдэнд шууд л өртөж байгаа юм чинь. 
энэ муухай нь хүүхдийг хараачээ. гээл үү.
Өөлхөн байгаа биз. Тэгэхдээ барууны царайтай юм тээ.
Хайрт найзууд Энхээ болон Дарий нартаа бяцхан үр нь мэндэлж, эцэг эх болсонд нь баяр хүргье! Миний төсөөлөхийн, амьдралдаа анх удаа ийм их тэвчээр гаргаж, догдолж сандарсан биз. хэхэ... Юутай ч танай гэр бүлд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Охин хүүхэд учраас би хамаагүй төрсөн өдөр, энэ тэр юм бичилгүй орхилоо. Харин энэ дашрамд "Бүүвэйн дуу" оруулъя гэж саналаа. Бүүвэйн дууг сайн сонсож өссөн хүүхэд өр нимгэн хүн чанар сайтай хүн болдог гэдэг юм байна билээ. Бүүвэй гэдэг нь БҮҮ-АЙ гэсэн үгээс гаралтай шувуу дагаж явсаар гэрээсээ холдож хээр төөрсөн нялх хүүхдийн тухай домоглон холбодог гэсэн.
Бүүвэйн дуу
Ангир шувууны дэгдээхэй шигээ
Алсаас ээжийгээ дуудаад л байна уу даа
ээ бүүвэй бүүвэй ээ бүүвэй бүүвэй
Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцааараа ээжийгээ дуудаад л байна уу даа
Галуу шувууны дэгдээхэй шиг
Ганган гунгана дуудаад л бна аа
Хайртай хонгор үр минээ чи
Халуун манцуйд аа унтаарай
Сайн байцгаана уу? Өнгөрөгч шөнө ӨАБНУ-ын Дурбан хотод дэлхийн гурван удаагийн аврага хүчирхэг Германы шигшээ багийг Винсэнт дэл Боскэгаар удирдуулсан өнөө цагийн хамгийн шилдэг бүрэлдхүүн бүхий Испанийн шигшээ Карлес Пуйолийн гоолоор буулган авч шигшээ тоглолтод Нидерландын шигшээгийн эсрэг тоглох болзлоо хангалаа. Хангалттай сенсацийг дэгдээж, хангалттай гоолуудыг оруулаад байсан Германы, Пер Мертесакер болон Филлип Лам тэргүүтэй арын фронт өнгөрөгч шөнө хамгийн завгүй нь байж Испаничуудын бөмбөгдөлтөд тэсэлгүй бут ниргүүллээ. Тоглолтоос нь Барселона хэв маяг илхнээ харагдаж байсныг бодолцон Армадаг сайжруулсан Барса хэмээн нэрлэх санаа тэрхэн зуур төрөөд амжсан юм. Давид Вийья, Пэдро Родригэс, Андрес Иниеста болон Шави Эрнандэс нараас бүрдсэн довтолгооны шугамаас хархад дасгалжуулагч Винсэнт дэл Боскэ хурдтай довтолгоог талбайн төвөөр илүү өрнүүлэх сонирхолтой байсан бололтой. Хэрэв формдоо төдийлөн орж чадаагүй яваа "алтан жаал" Фэрнандо Торрэсийг талбайд бүр гараанд гаргасан бол тоглолтын үр дүн одоогийнхоос эсрэг гарах байсныг үгүйсгэхгүй. Харин нөгөө талаас Томас Мюллерийг эс тооцвол тийм ч том өөрчлөлт Германуудын хувьд гараагүй билээ. Герман ямар ч алдаа гаргалгүй хийдэг л юмаа хийсэн харин Испани тэднээс хэд дахин илүү байж шинэ дэлхийн аврагыг дэлхий нийтэд бэлэглэх сайхан нөхцөл байдлыг бүрдүүллээ. Уран гоёмсог тоглолтоороо дэлхий нийтийг баясгаж чадсан Германы шигшээ багт БАЯРЛАЛАА!!!