Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Feb 25, 2011

Shirchin says: Энгийн л нэг өдөр...

Хэзээ ч билээ нэг өдөр сургууль дээр камертай очиж бичлэг хийж байхдаа авсан бага сага зургуудыг өнгөрсөн амралтаараа гэртээ очиж хуучин ком-оо ухаж байгаад олсноо орууллаа../хөөрхөн бацаанууд байна шүү кк../ Содоо Дарийгаас хуулж байна..,


Содоогийн хайрт багш хичээл орж байна..

Энхээ мишээж байна.. энэ үедээ охиндоо Мишээл гэдэг нэр өгнө гэж мэдээгүй байсан байхдаа
Содоо хүний лекц бичүүлкү эргэж хараад худлаа ярьж байна..
Даарий лабаа гав ганцаараа хийж байна.. /гэдсэнд нь маму байгаа/ кк



Далхсүрэн атаман багш лекцээ орж байна..

Тайлбаргүй..ккк

Бабу цаана цүнхээ ухаж байна..үгүй э өөр хүний цүнх шиг байна..
Чимгээ зураг их даруулвал нас богисоно гэж өвөө хэлсэн гэж уурлав...
Тунгаа Урнаа 2 сэгсийгээд зогсжийн...
Чаагий надаа 00-н цаас өгөх гэж байна..

Мөнхөө хүү лекцээ бичиж байна..Майр цэвэрхэн гэхдээ ойлгомжгүй бичиж байнадаа хаха

Feb 22, 2011

Enkee says: FA cup Chelsea vs Everton



Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ бидний тэр болгон сонирхож үзэж, тэр болгон тв-р гараад байдаггүй тоглолтын мэдээ хүргэхээр шийдлээ. Өнгөрсөн Бямба гарагын шөнө Лондон хотын Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд үнэхээр үзүүштэй, үнэхээр сэтгэл хөдөлгөсөн хөлбөмбөгийн нэгэн тоглолт явагдаж өнгөрсөн нь ФА Капын ээлжит тоглолт Челси клуб Ливерпүүлийн Эвертончүүдийг талбай дээрээ хүлээн аван тоглосон билээ. Тоглолт эхнээсээ хоёр баг бие бие рүүгээ ээлжилсэн довтолгоог хийж хоёр багын хаалгач нар өөрсдийгөө бүрэн хэмжээгээр дайчлан маш гарамгай хаалтуудыг мөн ээлжлэн хийж байсныг энд хэлэх хэрэгтэй байх. Фернандо Торрес Челсигийн довтолгоог дэмжихээр талбай дээр гараагүй ба Эвертон клубын хувьд Бэкфорд, Кахилл гэсэн довтолгооны хувилбартай тоглосон. Тоглолтын дунд Дрогба жижиг бэртэл авж тоглолтыг өөрийнхөө бүрэн эрч хүчээр дуусгаж чадалгүй хоёрын хооронд тоглолтыг үзүүлэх болсон. Фрэнк Лампард гоалаар их цангасан байсан уу яасан маш их боломжийг ээлж дарааллан алдаж байсан нь нэг хэсэгтээ Чэлсигийн фанатууд суудлаасаа босгоход хүргэж байлаа. Тоглолт ширүүн байсан. Мэдээж энэ бол Карло Анчелитогийн хувьд ФА Кап-д Хэт Трик аварга болох ховорхон рекорд байлаа. Үндсэн цаг 0: 0-р дуусаж цаг сунган тоглосон ба Челси Николай Анелкаг талбай дээр гаргаснаар довтолгоо ширүүсч эхэллээ. Эвертон клуб ч зүгээр байсангүй Дэвид Мойс хэнийг хэзээ гаргахав гэдгээ мэдэж байсан ба Диниар Билиалидтинов, Аникебэ хоёрыг оруулснаар мөн Эвертон ч довтолж байлаа. Эхний гоалийг Фрэнки Челсичүүдэд бэлэглэсэн бол хариу гоалыг Лэйтон Байнэс чөлөөт цохилтоос оруулсан. Ингээд л тэд 11 метрийн торгуулийн цохилтоос цааш тоглох багаа шалгаруулахаар болсон бөгөөд их сонирхолтой байсан шүү. 11 метрийн цохилтыг орууллаа бас Ашлиг хараад байгаарай Хайтинга атманданаа хэхэ.

Feb 21, 2011

Enkee says: Metallica

Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ зүгээр л өөрийнхөө сонсох дуртай бүр байнга сонсдог хамтлагынхаа тухай зах зухаас нь жаахан танилцуулмаар санагдлаа. Амьд хөгжим гэдэг бол үнэхээр сайхан мэдрэмжийг хүнд өгдөг. Тоглоход ч тэр, сонсоход ч тэр. Би өнөөдөр АНУ-н Лос Анжелес мужаас гаралтай хүнд рок (дэт рок биш) чиглэлээр өөрсдийнхөө уран бүтээлийг туурвидаг, энэ урсгал дундаа загалмайлсан эцгүүд гэж нэрлэгддэг алдарт "Металлика" хамтлагыг танилцуулах гэж байгаа юм. Зарим нэг хүмүүс нэрийг нь сонсоод уншмааргүй санагдаж магадгүй гэхдээ танилцахад буруу зүйл байхгүй шүү тэд бол үнэхээр гайхалтай хөгжимчид. Хүнд рок энэ бол үнэхээр хэмнэлтэй бөгөөд аялгуутай рок. Хамтлаг одоогоор дөрвөн гишүүнтэй. Хамтлагын ахлагч бөмбөрчин Ларс Улрич, ритм гитарист вокал Жэймс Хэртфиэлд, лийд гитарист Кирк Хэммит болон басс гитарист Роберт Труилло нар юм. Анх хамтлаг 1981 онд Ларс сонинд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаа талаар зарыг өгч түүнийг нь Жэймс олж уншсанаар хамтлагын суурь тавигджээ. Анх лийд гитарист нь Металлика хамтлагын мөнхийн өрсөлдөгчдийн нэг Мегадэт хамтлагын ахлагч Дэйв Мустайн байжээ. Түүнийг хамтлагаасаа гарсаны дараа Кирк Хэммит хамтлагийн лийд болсон юм. Хамтлагын анхны бассист Клиффорд Лий Буртон нас барсаны дараа тэд түүнд зориулж "To live is to die" нэртэй дууг гаргаж байсан юм. Үнэхээр сак уран бүтээл та бүхэн татаж аваад сонсох хэрэгтэй. Тэднийг би яагаад танилцуулахыг хүссэн шалтгаан бол тэд агуу уран бүтээлчид учраас юм. Тэд нийтдээ 9 студийн цомог, 3 амьд тоглолтоос хийсэн цомог, 2 нэмэлт тоглолт хийсэн цомог, 24 дуундаа клип, 49 синглийг гаргажээ. Тэд нийтдээ 9 удаа "Грэйм"-ийн шагнал хүртэж, Billboard 200-н эхний нэгдүгээр байранд таван өөр цомгоор дарааллан орсон рекордыг тогтоосон бөгөөд хожим нь энэ амжилтыг нь "The Dave Matthews Band" гэдэг хамтлаг давтсан юм. Тэд 1991 онд Metallica цомгоо Америкт 15сая, дэлхий дахинд 22 сая зарсан бөгөөд хамтлаг хамгийн сүүлийн цомог "Death Magnetic" -г гаргаснаар дэлхий нийтэд нийтдээ 100 сая бичлэгийг борлуулсан байна.

Хамтлаг анх хамтлагын ахлагч Лос Анжелес-н The Recycler сонинд зар өгсөнөөр түүнийг Жэймс олж уншиж хамтлагыг байгуулах эргэлт буцалтгүй замд орсон бөгөөд одоогоор тэд хүнд рокын "их дөрвөл"-д багтдаг юм. Их дөрвөл гэдэг нь Металлика, Антракс, Мегадэт, Слэйр гэсэн дөрвөн хамтлаг байдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 2011 оны 06-р сарын 7-нд U.K болох тоглолтонд их дөрвөл нэгэн тайзан дээр тоглох юм байна. Тэдний өнөөг хүрэх амжилт мэдээж хэрэг дардан байгаагүй ба та бүхэн сонирхвол нэвтэрхий толь руу ороод уншаарай. Мөн youtube-с үзэх хэдэн видео санал болгоё. Whiskey in the jar, Unforgiven I, II, III, Master of Puppets, Nothing else matters, Tuesday's gone, Purify, Damage, Sad but true, Fade to black, Carpie Diem Baby, The Day that never comes гэх мэт уран бүтээлийг нэрлэж болох бөгөөд энэнээс гадна өчнөөн сайхан уран бүтээлүүд байгаа шүү. Бас та бүхэн хүнд рок сонсох дургүй бол уг хамтлагын S & M цомгыг сонсоод үзээрэй. Учир нь хүнд рокыг симфон оркестртэй хослон гайхамшигтай тоглосон байдаг юм.

Feb 18, 2011

Shirchin says: Original sin

Elton John - Original Sin.MP3


Oh, it's carnival night
And they're stringing the lights around you
Hanging paper angels
Painting little devils on the roof

Oh the furnace wind
Is a flickering of wings about your face
In a cloud of incense
Yea, it smells like Heaven in this place

I can't eat, can't sleep
Still I hunger for you when you look at me
That face, those eyes
All the sinful pleasures deep inside

Tell me how, you know now, the ways and means of getting in
Underneath my skin,
Oh you were always my original sin
And tell me why, I shudder inside, every time we begin
This dangerous game
Oh you were always my original sin

A dream will fly
The moment that you open up your eyes
A dream is just a riddle
Ghosts from every corner of your life

Up in the balcony
All the Romeo's are bleeding for your hand
Blowing theater kisses
Reciting lines they don't understand



Powered by mp3skull.com

Feb 14, 2011

Tungaa says: Happy Valentine's day!!!! today: II.14

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Бүгдэд нь мэнд!!!
Гэгээн хайрын баяр Валентины өдөр хэрхэн үүсэж бий болсон тухай олон түүх бий. Харин хамгийн түгээмэл нь Ромын эзэнт гүрний хаан II Клавдийн засаглалын үе буюу нийтийн тооллын II зууны үед хамаатай. Дайнч хаан Клавдий их гүрнийхээ хүч, нөлөөг алдахгүйн тулд улсынхаа эр хүн бүрийг, тэр дундаа цэргүүдийг гэр бүлтэй болохыг хориглон хатуу хууль баталсан байна.

Харин хааны шийдвэрийг эсэргүүцсэн Валентин хэмээх хамба дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ. Гэвч хааны албат нарт баригдан шорон гянданд олон жил зүдэрсний эцэст эзэн хааны тушаалаар цаазлагдсан аж.

Валентин хамбын таалал төгссөн өдөр хоёрдугаар сарын 14 байв. Тиймээс жил бүрийн энэ өдрийг хайрын баяр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Шашин шүтлэг, итгэл бишрэлийнхээ төлөө амиа алдсан Валентиныг ромчууд хожим гэгээнтэн хэмээн мөнхөлсөн юм. Гянданд байхдаа Валентин ламтан шоронгийн ахлах хуягийн охинд сэтгэл алдарсан гэх түүх бий.

Тэрбээр хоригдлуудаар дамжуулан үзэсгэлэнт охинд "Валентинаас чинь" хэмээх төгсгөлтэй хэдэн арван зурвас илгээсэн гэдэг. Өдгөө гэгээн хайрын баярын өдрөөр хайр сэтгэлээ илэрхийлсэн хүнийг барууны ертөнцөд Валентин хэмээн хүндэтгэдэг билээ. Олон улс өнөө цагт гэгээн хайрын өдрийг зүрхний, үнсэлт, тэврэлтийн, цэцгийн зэрэг олон нэрээр тэмдэглэгдэх болжээ. Хамгийн гол нь энэ бол хайраа илэрхийлэх том боломж юм. Ганц л амьдарна. Хайраа илчил!!! Залуу насыг арайл гамгүй үрж байгаа юм биш үү!!! Амжилт нөхдөө!!!! keke
Гарчиг дээр нь дараад илүү ихийг мэдээрэй!!!

Feb 4, 2011

Enkee says: NBA 2011 All star games.

Сайн байцгаана уу? Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу? Блог руугаа пост хийгээгүй уджээ. За ингээд та бидний үзэх дуртай Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт энэ сарын 19-с 21 -ныг дуустал явагдах бөгөөд Лос Анжелес мужийн хоёр баг Лэйкерс болон Клипперс багууд зохион байгуулагч багын эрхийг 2009 оны 6-р сарын 9-нд албан ёсоор гардан авсан юм. Өөрөөр хэлбэл Лос Анжелес хотын Стэйблес цэнгэлдэхэд энэ жилийн бүх оддын тоглолт явагдах бөгөөд ингээд түүхэндээ 60 дахь удаагын бүх оддын тоглолт болоод зогсохгүй Стэйблес цэнгэлдэхийн хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тоглолт юм. Тэд урьд 2004 онд зохион байгуулж байсан ба Лос Анжелесчүүд түүхэндээ 4 удаа бүх оддын тоглолтыг зохион байгуулж байсан юм байна. Ингээд хоёр конференцийн гарааны таван тоглогчийг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг бөгөөд та бүхэнд оролцох хүмүүсийг танилцуулъя.

Дорно зүгээс: Өрнө зүгээс:
G Деррик Роуз - Чикаго Буллз G Крис Пол- Нью Орлеан Хорнетс
G Дуэйн Уэйд- Миами Хит G Кобе Бриант- Лос Анжелес Лэйкерс
F ЛеБрон Жеймс - Миами Хит F Кевин Дурант- Оклахама Сити Тундер
F Амаре Стоудемаир- Нью Иорк Нигс F Кармело Энтони- Денвер Наггитс
С Дуайт Ховард- Орландо Мэйжик С Яао Минг- Хьюстон Рокетс

G Рэй Аллен- Бостон Целтикс C Тим Данкэн- Сан Антонио Спөрс
F Крис- Бош- Миами Хит F Пау Касол- Лос Анжелес Лэйкерс
F Кевин Гарнетт- Бостон Целтикс G Ману Жинобли- Сан Антонио Спөрс
С Ал Хорфорд- Атланта Хаукз F Блэйк Гриффин- Лос Анжелес Клипперс
G Жое Жонсон- Атланта Хаукз F Дирк Новитцки- Даллас Маверикс
F Паул Пиерс- Бостон Целтикс G Рассел Вестбрүүк- Оклахама Сити Тундер
G Раион Рондо- Бостон Целтикс G Дерон Уиллиамс- Юта Жазз
Дасгалжуулагч: Дасгалжуулагч:
Док Риверз- Бостон Целтикс Грегг Попович- Сан Антонио Спөрс

Рүүкис: Софоморис:

G Эрик Блэдсои- Лос Анжелес Клипперс С ДиЮаун Блайр- Сан Антонио Спөрс
С Демаркус Коусинс- Сакременто Кингс G Стефан Карри- Голден Стэйт Уарриорз
F Деррик Флаворс- Нью Жерси Нетс G Тайрек Эванс- Сакременто Кингс
G Ландри Филдс- Нью Иорк Нигс G Демар Дерозан- Торонто Рапторс
F Блэйк Гриффин- Лос Анжелес Клипперс F Таж Гибсон- Чикаго Буллз
G Уэсли Жонсон- Минносота Тимбервулвэс G Жруи Холидэй- Филладельфиа Сэвинти Сиксерз
С Грег Монрой- Детройт Пистонс С Сергэ Ибака- Оклахама Сити Тундер
G Гари Нэйл- Сан Антонио Спөрс G Брандон Женнинкс- Милуаки Бакз
G Жон Уалл- Вашингтон Визардс G Уэсли Маттхивз- Портланд Трэйл Блэйзэр

Слэйм Данк тэмцээнд ороцогчид:

Блэйк Гриффин- Лос Анжелес Клипперс- 186см - 113 кг
ЖаВале МакГий- Вашингтон Визардс- 216 см- 114 кг
Сергэ Ибака- Оклахама Сити Тундер- 186 см- 106 кг
Демар Дерозон- Торонто Рэпторз- 204 см- 99,7 кг
Брэндон Женнинкс- Милуаки Бакз- 186 см- 76,6 кг

Ур чадварын тэмцээн:

Крис Пол- Нью Орлеанс Хорнетс
Стифэн Карри- Голден Стэйт Уарриорз
Барон Дэвиз- Лос Анжелес Клипперз
Тайрик Эванс- Сакременто Кингз
Дерек Фишер- Лос Анжелес Лэйкерз
Тони Паркер- Сан Антонио Спөрс
Деррик Роуз- Чикаго Буллз
Жон Уалл- Вашингтон Визардс
Рассед Уэстбрүүк- Оклахама Сити Тундер

3 онооны шидэлтийн тэмцээнд оролцох тамирчдийн нэрс одоохондоо зарлагдаагүй байх шиг байна. За ингээд ямар ч байсан нэг пост нэмлээ.