Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 31, 2010

Мийгаа says...

Манайхаан та нар өөрийн гэсэн харштай юу? Доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Цаана чинь нохойнууд тансаглаж байна хэхэ. Нохдын ертөнцийн А зэрэглэлд хайртай нохойгоо хамруулахыг хүсдэг хүмүүст зориулан гурван өөр загвартай нохойн байшинг бүтээсэн бөгөөд тэдгээрийг тусгайлан өнгөлсөн модоор хийж, хагарах, цуурахын эсрэг хамгаалалттай шилэн цонхыг мөн байрлуулсан байна. Түүнчлэн дахин давтагдашгүй тусгай серийн дугаар, сертификаттай байх аж. Харин үнийн тухайд 2300-3600 ам.долларын үнэтэй гэнэ. Өө лайтай ай

Мийгаа says...

Манайхаан цаана чинь юм хөгжжийн шүү. Ингээд та бүхэндээ olloo.mn сайтаас хальт гарчигласан зүйлээ сонирхуулдиймуу гэж бодлоо.
“Apple” компани өнгөрсөн долоо хоногт iPad таблет компьютераа АНУ-аас гадна худалдаалж эхлэв. iPad Австрали,Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцарь болон Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн.
iPad-ын үнэ дээрх бүх улсад АНУ дахь бөөний үнээс илүүтэй байв. Жишээлбэл, АНУ-д 499 ам.доллараар зарагдаж байсан таблетийн хямд үнэтэй, үзүүлэлт багатай загвар Их Британид 620 орчим ам.доллараар зарагджээ.

АНУ-д iPad дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан бөгөөд ганцхан сарын дотор бараг сая гаруй таблет эзнээ олсон юм.

Мийгаа says...

Сайнуу манайхаан. Бүгдийх нь хичээл ном шалгалт шүүлэг сайн биз дээ. Би та нараар дахиал нэг зүйл таалгадгиймуу гэж бодлоо.
Нэгэн залуу 3 бүсгүйд хайртай юм байж л дээ хэхэ гэтэл тэр хэнтэй нь суухаа мэдкүй тэр 3 аар нэг зүйл хийлгээд түүгээр нь шинжээд тэрэнтэйгээ сууна гэж боджээ гэхдээ тэр 3 бүсгүй ч бас тэр залуудаа хайртай л даа
Тэгээд тэр залуу 3 бүсгүйдээ 3 ижил гал дээр 3 ижил данханд 3 ууланд нь ижилхэн хэмжээтэй цай хийгээд зэрэг эхлүүлээд хэнийх нь цай хурдан буцлана түүнтэй нь гэрлэнэ гэжээ. Сорилго ч ном ёсоор эхлэж гэтэл нэг бүсгүйх нь цай яалт чгүй нөгөө 2 ынхоосоо түрүүлж буцласан бөгөөд нөгөө залуу ч хэлсэн ёсоороо түүнтэй гэрлэжээ. Яагаад? Яагаад зэрэг эхлэсэн хэрнээ зэрэг дуусаагүй вэ?

May 28, 2010

Мийгаа says...

Манайхаан би та нараар нэг юм таалгадгиймуу гэж бодлоо. Би өмнө нь хэн нэгнээр нь таалгаж байсан бол тэр нь чимээгүй байгаарай кккк.
Нэг хаант улс байж л дээ тэгээд тэр хаант улсруу ганцхан гүүрээр дайрч гарч ордог. Гэтэл нэг өдөр хаан нь тэр гүүрээр гарах болж л дээ гэтэл тэр гүүрийг манадаг манаач нь хэлж гэнээ
-Хаан минь би урьд шөнө энэ гүүрийг нурж байна гэж зүүдлэлээ гэж гэнэ
гэтэл хаан нэгэн хүнийг золиос болгохоор шийдээд ккк хөөрхий тэр хүн. Нэгэн хүнийг гаргаж гэнэ. Гүүр ч манаачийн хэлсэн ёсоор нурж ккк нөгөө залуу ч үхэв.
Тэр залуу юунаас болж үхсэн бэ? хэхэ тоглосиймоо
Тэгээд тэр хаан манаачийг аякүй их шагнасан боловч ажлаас нь халчхаж гэнэ. Яагаад ажлаас нь халсан бэ?

Shirchin says: ....

Сайн байна уу? манайхаан та бүхэндээ нэгэн шинэ клип хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү клип маань дуучин Самандын Жавхлангийн шинэ клип бөгөөд надаар хийлгэе гэж гүүж ирээд тээд мань арай гэж дуусгалаа шд..Tа бүхэн заавал спикертэй ком.ноос сонсох ёстой шүү тэгэхгүй бол нээх гоё биш дуугаа хамгийн чанга дээр нь тавьж байгаад үзээрэй! За за ингээд дуучин Жавхлан Ширчин 2-н шинэ уран бүтээл Миний сургууль миний тоонот..





May 27, 2010

Tungaa says: Busy!!! crazy idea


Өнөөдөр нэг л завтай гоё байна. Аргагүй л дээ. Хоёр өдөр бүтэн суусан Лабораторийн тайлангаа хамгаалцан юм чинь. Зугаагаа гаргая гээд энэ тэрүүгээр явж байтал их хөгжилтэй л юм. Хуваалцъя гэж бодсын уншаарай.
Хоёр эхнэр, Мусалман эр ба хурд хэтрvvлэлт

Нэгэн мусалман жолооч эрийг хурд хэтрvvлсэнийх нь төлөө торгож жолоо барих эрхийг нь хурааж авах аюул заналхийлэхэд тэрээр машингvйгээр єєрийнхєє хоёр эхнэртээ эр нєхрийнхєє vvргийг биелvvлж чадахгvй болох нэрээр шvvхээс єршєєл гуйжээ. Жолоочийн ємгєєлєгч хэлэхдээ тvvний vйлчлvvлэгчийн нэг эхнэр Мортвелл хэмээх нэгэн газар ресторан эзэмшдэг ба нєгєє эхнэр нь Глазго хэмээх єєр газар ресторан ажиллуулдаг учраас мусалман эр сондгой єдрvvдэд нэг эхнэр дээрээ тэгш єдрvvдэд нєгєє эхнэртэйгээ амьдардаг гэжээ. Тэр золгvй єдєр цагдаа нар єєдєєс нь яаран давхиж явах хурдны хязгаарыг бараг хоёр дахин хэтрvvсэн байсан болохоор зогсоосон хэсээсэн байна. Ийм зєрчилєєс тvvний эрхийг ямар ч аргагvй хурааж авах ёстой байтал Мохаммед Анвард (жолоочийн нэр) шерифийг єєрийнхєє хvндэтгэх шалтгаанд итгvvлж, жолоочий 200 фунтээр торгоод єнгєржээ.

Энэ мусалманаас гадна vнэмшилтэй тайлбарыг алдартнууд ч бодож олж чаддаг аж. Жишээ нь хєл бємбєгийн багийн менежер Алекс Фергюсон мєн адил хурд хэтрvvлсэн хэргээр тvvнийг зогсоосон цагдаад яаралтай ариун цэврийн єрєє орох хэрэгтэй гэж єєрийгєє зєвтгєсєн байна. Харин хєл бємбєгчин Девид Бэкхем зурагчдаас нуугдах гэж зугтаж явна хэмээн тайлбарласан байдаг.



Хэхэ мунхруулж чадаж байшт тээ. Тэхдээ ер нь сайхан гарууд байдаг шүү тиймаа.


Эх сурвалж: www.caak.mn


Sodoo says: 26-ний өдөр миний нүдээр ...

Энэ өдрийн мэнд хүргье залуусаа ... Өчигдөр буюу 2010 оны 5-р сарын 26-ны өдөр юм юмтай сайхан өдөр болж өнгөрлөө. Курсын ажлын хамгаалалт, Counter-Strike болон ноцолдоонууд нь өчигдрийн онцлох үйл явдлууд байсан. Энэхүү нийтлэлийг 3 тэс өөр үндсэн хэсэгт хуваан авч үзье. Эхний хэсэг нь мэдээж Курсын ажлын хамгаалалт байх болно.

1. Курсын ажлын хамгаалалт

Онол болон Туршлагын группийнхэн анхны курсын ажлаа ханын илтгэл хэлбэрээр хамгааллаа. Тиймээс энэ өдөр бид бүхний хувьд маш чухал өдөр болж өнгөрсөн юм. Хамгаалалт албан ёсоор 12:00 цагт эхлэх байсан боловч бэлтгэл ажил гэх мэт зарим нэг шалтгаануудын улмаас ялимгүй хоцорсон. Дээд курсын болон манай үеийн зарим нэг нөхдийн ажлуудаас хархад ханын илтгэл тайлан гэдэг нь өөрийн хийсэн болсон болоогүй ажлыг "скочдож" хэлхээд хананд хамаа намаагүй наахыг хэлдэг бололтой. Үнэхээр хичээж ажлаа бүрэн эхээр нь тайлагнаж, ач холбогдлыг нь ойлгосон нөхдүүд хэд хэд байсан ч тэгж чадаагүй нь тэднээс их байсан нь илхнээ харагдсан. "Халтуурдаад" өнгөрсөн хэсэг нөхдөд хандаж хэлхэд иймэрхүү зүйлсд "ажил хэрэгч" хандах цаг болжээ. Үнэнийг хэлхэд 4-р курсынхэн энэ өдөр биднээс ялгарч харагдаагүй гэдэгтэй өөрсдөө ч санал нийлнэ биз ээ. Эдгээр нь миний зүгээс өчигдөр ажиглагдсан бараан бөгөөд ичгүүртэй зүйлсүүд байлаа. Иймэрхүү дүр зургыг ирэх жил огт харуулахгүйн төлөө бүгд дор бүрээ хичээцгээе хэмээн миний бие уриалж байна !!!

Энэхүү хамгаалалтад Онол-туршлагын физикийн тэнхимийн О.Лхагва тэргүүтэй Л.Энхтөр Р.Галбадрах, Мөнхжаргал, Н.Цогбадрах, Ням-Очир болон Мөнхцэцэг нараас бүрдсэн багш нарын баг ажилласан. Мөнхцэцэг багш, Г.Онон болон Б.Батбилэг нарын ажлыг асууж эхэлснээр хамгаалалт албан ёсоор эхэлсэн юм. Ажлын зорилго, түүний ач холбогдол болон хэрхэн хийсэн тухай ихэнх багш нар асууж байсан. Нэг ярисан юмаа 6 хүнд 6 удаа ярих тийм сайхан байгаагүй. Миний бодлоор Л.Энхтөр, Р.Галбадрах болон Мөнхцэцэг нар хамгийн зөв зүйтэй асуудлуудыг оюутнуудаас асууж байх шиг санагдсан. Энэ бүгдийг бид бүхэн зөвөөр тусган авч ёстой юм шүү. Зиа ингээд өчигдөр болсон курсын ажлын хамгаалалт дээр "татсан" зургуудаас сонирхуулья.






2. Counter-Strike

Дамбын Ширчин тэргүүтэй Амгаланбаатар, Батбилэг, Отгонбаяр болон Батсүх нараас бүрдсэн багийг манай баг бут ниргэсэн учир энэ бол их гоё хэсэг. Манай багийн бүрэлдхүүнд Мөнх-Эрдэнэ, Эрдэнэсант, Танхилсайхан, Содном болон миний бие байсан юм. 3 тоглож 3 удаа ялалт авсан бөгөөд Мөнх-Эрдэнэ 3 удаа мэргэн бууч болсонд бид өчигдөр үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэвч өнөөдөр хариу тоглолт хийх саналыг бид бүгд дэмжсэн учир Дамбын Ширчингийн шинээр бүрдүүлсэн багтай "буудна". Миний зүгээс Дамбын Ширчинд хандаж багийн дотоод зохион байгуулалт чухал шүү гэж хэлье кккк.

3. Ноцолдоон ...

Толгой нь өвдсөн нөхдүүд сургуулийн гадаа жаал суув. Гэтэл Сант болон Содном нар Мөнхөөрүү дайрснаар энэхүү ноцолдоон газар авсан бөгөөд эцсийн байдлаар Сант болон Содном нарын эсрэг Мөнхөө, Ширчин, Эрдэнэболд, Батсүх болон миний бие дайрсан хахаха. Энэхүү ноцолдооноор Мөнхөө шанаан тус газраа 2 удаа цохиулж, миний бие хууль бусаар 2 удаа жийлгүүлэн гараа эвгүй болгосон. Ингээд ноцолдооны үед авсан зургуудаас сонирхуулья.






Юм юмтай байсан сайхан өдрийн ерөнхий дүр зураг энэ байлаа ...

May 26, 2010

Miigaa says: ....

2-p kүрсийн дурсгалтай агшингууд

May 25, 2010

tungaa says: Byatshan ayand negdeerei angiihaan!! kk

 Энэ ямар учиртай аян бэ гэвэл саяхан атом клубын зугаалганд явсантай холбогдуулан сэдсэн юм. Урьд нь ч бас цухас дурьдагддаг л байсан л даа. Хэдэн ширхэг аятайхан дуу бүжгийн хэсэгхэнээс энэ тэр  гоё нийтээрээ нэг юм суръя л гэж. Мөн үүндээр нэмэгдэн нэг шүлэг орсон байгаа. Р. Чойном : Нүцгэн биеийг алдаршуулъя!!! гэх этгээд содон нэртэй ялгаа байхгүй дотроо яг ийм утгыг хөврүүлсэн шүлгийг зугаалгын үеэр Бабу бас л хальтхан уншаад тэгээд ер нь хэдэн мөрийг цээжлээрэй хүүхдүүд ээ... "pages" рүү хийчихлээ. Тэгээд мэдээж аятайхан дуу шүлэг байвал хийгээрэй. Санал болгоорой. "Wonder girls" "tell me"-ийн бүжгийн хөдөлгөөнийг оруулчих уу? найзуудаа

Enkee says: 2011 оны Range Rover дээр суурилсан Land Rover.

Эр хүний чимэг болсон сайхан унаануудын нэг болох Range Rover -г хүн болгон мэдэх буй за. Англичуудын гангараа болсон энэхүү жийп нь өнгө үзэмж сайтай тохилог, чанар чансаатай гээд л телевизерээр бишгүй л их гарч байсан байхаа. Сүүлийн үед Монголчууд маань их Range Rover унах болсон байна лээ. Улаан, хар, цагаан Range Rover-д хотоор нэг явж байгаа харагдсан.2009 оны 1-р сард Детройтод болсон авто үзэсгэлэн дээр энэхүү 2011 оны Range Rover -н шинэ загварыг танилцуулсан байна. Freelander болоод Range Rover -н эрлийз машин гэж хэлж болно. Range Rover -н гэр бүл доторхи спорт хэрнээ хамгийн жижигхэн Land Rover болохнээ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Түүний хэмжээ багассанаараа 2011 он гэхэд эх дэлхийдээ хор бага учруулах машин болж чадах юм байна. 150грамм/км харьцаатайгаар C02-г ялгаруулах юм байна.

Миний нүдээр харахад их тансаг ч гэсэн маш гоё хийцтэй болох юм шиг санагдлаа. Хажуу талаас нь машиныг харахад яг л усны мандал дээр яваа моторт онгоц мэт их гоё, өөдөөс нь харахаар нэг тийм ширүүн харцтай донжтой санагдлаа. За та бүхэн үзээд өөрсдийнхөө сэтэгдлийг үлдээгээрэй.

Enkee says: Жиргээн жиргээн жиргээн.

Сайн байцгаана уу! Хэдүүн Баттулга ангийнхан twitter гэж юу вэ? гээд асуулт тавьчихсан байсан шиг санагдаж байна. Тэгээд twitter гэж юу болох талаар бага ч болов тайлбарлах гээд оролдоё. Өөрийнх нь лого бол бяцхан жиргэж буй цэнхэр шувуу юм. Гэхдээ ихэнх сайтууд дээр дээрх "t" үсэг нь логог ашигласан байна лээ. Олон нийтийг хамарсан тийм хэлэлцүүлэг гэх юм уу даа тиймэрхүү сайт байгаа юм. Өөрөөр хэлбэл хэсэг бүлэг хүмүүс хүсэл зорилгоороо нэгдээд тэгээд хоорондоо нэг сэдвээр ярилцах тийм бололцоог олгож байгаа юм байна лээ. Хүмүүс өөрсдийнхөө мэдээг 140 тэмдэгтэд багтааж бусадтайгаа хуваалцана. Бусад нь түүнийг уншаад өөрсдийнхөө сэтгэлээр өөрийнхөө үүднээс бас сэтэгдлээ бичих маягаар явдаг юм шиг байсан.
Та бүхэн уг сайтад ороод бүртгүүлээд өөрийнхөө хүссэн бүлэг рүү элсээд тэгээд тэр бүлэгт ямар нийитэл гарч, эсвэл өөрөө тэнд мэдээ оруулах боломжтой. Бас hi5 шиг найзууд бүрдүүлж тэд нартайгаа өөрийнхөө санал бодлоо хуваалцах боломжтой юм билээ.
140 тэмдэгтэд яагаад багтааж нэг у
даагын нийтлэл явуулдаг бэ гэвэл энэ нь хүмүүст бас гар утаснаасаа жиргэх боломжийг олгодог юм байна. Өөрөөр хэлбэл нэг мессеж нь 140 тэмдэгт болох болохоор ийм бололцоог олгожээ. Тэхээр яг одоо юу болж байна гэдэг талаар хаанаас ч өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцаж болох нээ.



Twitter дээр нийтлэгдсэн мэдээллүүд нь:
41% нь шал дэмий яриа.
38% нь харилцан яриа.
9% нь үр дүнгээр харилцах.
6% нь хувийн дэмжлэг.
4% нь спам.
4% нь мэдээ байдаг байна.
Тэгэхээр twitter дээр байх ихэнх нийтлэл нь дэмий яриа, шуумаас тогтох нь. Гэхдэ хүмүүс ихэвчлэн замын бөглөө, барааны үнэ гэх мэт зүйлс бичдэг болохоор л ийм судалгааны үр дүн гарсан байх нь. Зарим нэг хүмүүс twitter ашиглаж бизнесс хийдэг гэсэн. Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэйгээ үнэ тохиролцох гэх мэт арга хэрэглэдэг гэсэн. За та бүхэн ч гэсэн бүртгүүлээд яг одоо эргэн тойронд чинь юу болж байгаа талаар жиргээрэй.







May 22, 2010

tungaa says: GooD morning!!

Өглөөний мэнд!! Өглөө нар мандах их учир жанцантай байх юмаа гэж. Энэ өглөө нэг л цоглог, зугаалах юмсан, хотын энэ нүргээнт байдал ёстой л, "нэг л давчуу" байдлаас хэсэг боловч холдох юмсан гэж их л хүсч байсан болохоор тэр үү өдрөөр ч болов салхинд гарна гэдэг гоё байна. Энэ хүү өдрийн зугаалга нь "Атом клуб"-ээс зохион байгуулж буй бөгөөд яваандаа уламжлал болох төлөвтэй. Түрүү жил л анх зохиогдож байсан хэдий боловч ФЭТэнхимийн бүхий л оюутан багш нар хамрагдах боломжтой болохоор их цар хүрээтэй, лав л автобус хүн цуглуулж чаддаг юм шүү. Бүтэн өдөр тоглож тэмцээн зохиодог учир уйдна л гэж үгүй. Харин манай ангийхан хэр олуулаа явах юм болдоо. Нэг юм хэлэхэд оюутан ахуй насандаа л хөгжилдэхгүй юм бол хөгшрөөд ирэхээр харамсахвий гэж, бас тэр үед сэтгэл амар үе ховорхон л тохионо байхдаа. За тэгээд ойлгож байгаа байлгүй дээ. Тимаа...

May 21, 2010

Temka™ says: Fes got Talent

Зиа та бүхэнд миний бэлтгэсэн мэдээний эхний дугаар таалагдсан бололтой.Иймээс цаашид хэд хэдэн та бүхнйиг хөгжөөх бичлэгүүдийг оруулж өгөхөөр боллоо.Гэвч алс хол кимчиний оронд байгаа миний биед оролцон тоглох жүжигчин (зураг) үнэхээрийн хомс байгаа тул та бүхэн ямар жүжигчин тоглуулах хүсэлтэй байгаагаа буюу зургйиг нь temuulka_o@yahoo.com хаягруу илгээнэ үү.Харин дараа нь make a fun!!!

May 19, 2010

Temka™ says: Fes got Talent

За та бүхэндээ хичээл ном ихтэй зав муутайхан стрестэй яваа болуу гээд жоохон ч гэсэн алжаалыг нь тайлж бяцхан инээд бэлэглэх үүднээс нэгэн богино хэмжээний киног хүргэж байна. Энэхүү киноний маань гол дүрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Физикийн факултетийн авяаслаг тачаангуйгаараа алдартай охидыг хайлуулагч сүргийн манлай 5н залуу оролцон тоголсон АВЧ... тэдгээр залуус маань энэхүү кинонд тоголсноо өөрсдөө ч мэдээгүй тууж яваа.Тиймээс найруулагч миний бие болох ганц бие бүрэлдэхүүнтэй кино экспедицийн баг энэхүү киног хийж дуусгалаа. Ча олон юм нуршаад яахав. Киногоо үзээд сэтгэгдлээ үлдээхээ битгий мартаарай залуусаа!!!







May 13, 2010

Enkee says: Интернэтийнхээ хурдыг хэрхэн шалгах вэ?

Интернэтэд холбогдох хурд одоо үед мб-р хэмжигдэх байхад би одоо болтол кб-н хурдтай интернэт ашиглаад л байдаг. Гэхдээ манай интернэт шөнө хурдаа гадаадын сайт руу хурдаа нэмээд байгаа. Шөнө орохоор мб-р хэмжигдээд байгаа юм шиг байгаа юм. Хамгийн сонирхолтой нь интернэт түгээж байгаа компаниас хамаараад энэ хурдны хязгаарлалтууд өөр өөр байгаад байгаа юм шиг байгаам. Манайх өөрийн түгээгч компанийхаа сайтнаас юм татахаар 3Мб-р татна, гэсэн мөртлөө гадаад сайтаас өдөрт 24Кб/сек хурдтай татна. Тиймээс түгээгч байгуулгаас хамаараад гадаад болоод дотоод вэб хуудас, шэйр сайтуудаас юм татах хурд нь өөр өөр байгаа юм байна лээ. Зиа олон юм нуршилгүй өөрийн мэдэх 3 сайтынхаа хаягыг өгье.
Хамгийн эхний сайтаар хүмүүс их хурдаа шалгадаг.Нэг зүйл анхааруулж хэлэхэд яг өөрийн хурдаа мэдэх гэж байгаа бол интернэт браузэрээ ямар нэг зүйл ачааллаагүй, эсвэл интернэтээс ямар нэг зүйл давхар татаагүй гэдгээ сайн шалгаарай. Зиа эхлээд тэр линкэн дээр нь дараад вэб хуудас руу нь орчих. Дараа нь дараах үйлдүүдийг нэг хийгээд үзээрэй. Би өөрийнх дээрээ хийсэн жишээг үзүүлье.
1. Begin test товчийг дар.
2. Хэсэг хугацаа хүлээгээд л доорх үр дүнгээс өөрийнхөө татах хурданд бяцхан ч болтугай дүгнэлт хийж болно.
Татах хурд гэсэн энэ цонхонд доорх хэмжээтэй зүйлсийг хэдий хэр хугацаанд татахыг харуулсан болно.


Гэхдээ манай интернэт шөнө ачаалалгүй үед хурд ингэж асар өндөр ирж байгаа юм. За та бүхэн өөрсдийнхөөгөө ч бас нэг шалгаад хэзээд хурд чинь их байна, ер нь татах хурд чинь ямаршуухан байх талаар судлаарай.

Sodoo says: Дэлхийд танигдсан Израйл эр ...

Shalom!!! миний бие Израйлчуудын төрлөх Хэбрэв хэлээр мэндчилсэн учрыг энэхүү бичлэгийг уншснаар та бүхэн мэдэх болно. Одоогоор дэлхийн хөгжмийн чартуудад нэлээд дээгүүр "цохиж" яваа "Her Morning Elegance" дууг энэ удаад танилцуулах болно. Өвөрмөц, энгийн болон гайхалтай шийдэл бүхий уг уран бүтээлийг амилуулж бид бүхэнд хүргэсэн эрхэм бол Израйл улсын иргэн Орен Лави юм. Шилдэг богино хэмжээний хөгжмийн видео хэмээх номинацид уг дууны клип ялалт байгуулж алдарт Грэммийн шагналыг эзэндээ авчирсан. Голчлон рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг эрийн маань анхны цомог болох "The Opposite Side of the Sea" нь 2009 оны 3-р сарын 10-нд нээлтээ АНУ-д хийсэн билээ.

Түүний хувьд Израйлийн нийслэл Тэл Авив хотод 1976 онд төрсөн. Театрын найруулагч мэргэжилтэй тэрээр "Sticks and Wheels" тоглолтоороо 1997 онд Израйлийн театруудын зөвлөлөөс зохион байгуулдаг "Акко" хэмээх наадмаас хамгийн гол шагналыг нь хүртжээ. 1998 онд Лондоны Хөгжим Драмын Урлагийн Академид суралцхаар болсон бөгөөд Англид байх хугацаандаа хэд хэдэн жүжгээ Лондоны театруудад тавиад амжжээ. Тэрээр өөрийн жүжгүүдийн зарим хөгжмийн зохиолыг өөрөө бичиж эхэлсэн нь түүний хөгжмийн ертөнц дэх кареерийнх нь эхлэл байсан. 2001 онд Нью Йоркийг зорьсон тэрээр хөгжмийг юу юунаас илүү сонирхон дуу бичих болсон юм. 2003 онд Германы нийслэл Берлинд дуу хөгжмийн албан ёсны бичлэгүүдэд орж эхэлсэн нь түүний одоогийн амжилтын эхлэл байсан бололтой.

Түүний хувьд Бельгийн алдарт Жак Брэл, АНУ-ын Том Уэйтс болон Канадын еврей Леонард Кохэн гэх мэт хөгжмийн зохиолчидтой зарим нэг мюзиклүүд дээрээ ажилласан. Төгөлдөр хуур болон гитар хөгжим нь түүний уран бүтээлийн "зүрх" нь болж өгдөг. Ямар нэгэн цахилгаан хөгжим болон эффектийг ашигладаггүй нь түүний уран бүтээлийг амь оруулах мэт болгодог юм.

Ингээд та бүхэнд уг дууны клипийг үгний хамтаар хүргэж байна. Оригиналь хөгжимд дуртай залууст уг дуу нь маш их таалагдна гэдэгт миний бие 100% итгэлтэй байна. Израйлийн нэрийг цэргийн биш урлагийн салбарт өндөрт өргөж яваа уран бүтээлчийн "
The Opposite Side of the Sea" цомгийг татаад "Her Morning Elegance" дууг нь дагаад дуулаарай ИХ ХОТЫН ЗАЛУУСАА!!


Her Morning Elegance

Sun been down for days
A pretty flower in a vase
A slipper by the fireplace
A cello lying in it's case

Soon she's down the stairs
Her morning elegance she wears
The sound of water makes her dream
Awoken by a cloud of steam
She pours a daydream in a cup
A spoon of sugar sweetens up

And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
As she goes in a store
With a thought she has caught
By a thread
She pays for the bread
And She goes...
Nobody knows

Sun been down for days
A winter melody she plays
The thunder makes her contemplate
She hears a noise behind the gate
Perhaps a letter with a dove
Perhaps a stranger she could love

And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
As she goes in a store
With a thought she has caught
By a thread
She pays for the bread
And She goes...
Nobody knows

And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
Where people are pleasently strange
And counting the change
And She goes...
Nobody knows

Shirchin says: .....

Сайн байна уу? блог руугаа оролгүй их удсан байна. Их олон мэдээлэлтэй гоё болчжээ. Манайхан хоорондоо мэдлэгээ хуваалцаж бас Содоогийн санаачилсан асуулт хариултын тэмцээнд орох гэж яарч интр овоо блогруугаа олон ордог болсон шиг байна. Асуултуудын зарим нь их хүнд байх шиг санагдлаа. Гэхдээ тэмцээн нь надад их таалагдаж байгаа учраас энэ удаа би нэг асуулт хариултын тэмцээн зарлаж байна...Ингээд өөрийн сонирхдог чиглэлийн асуултуудыг оруулж байна шүү.

1. Болор цом-1992 наадамд хэн ямар шүлгээрээ түрүүлж байсан бэ?

2. "Дуутын хадны бичээс"-г хэн хэн бичсэн бэ?

3. Р.Чойномын "Хүн" хэмээх шүлэглэсэн романы гол баатрын нэр?

4. "Өндөр ээж" хэмээх кино зохиол хэний бүтээл вэ?

5. "...Голдоо ортол хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол болсон
Нарийхан мөчир нь ногоон билээ.."
гэж хэний ямар бүтээлийн хэсэг вэ?

6. П.Бадарчийн 9 эрдэнийн орон хэмээх шүлэгт ТАНА эрдэнэтэй юуг
зүйрлэн шүлэглэсэн байдаг вэ?

May 11, 2010

Enkee says: Torrent гэж чухам яг юу вэ?

This summary is not available. Please click here to view the post.

Temka™ says: Киног ямар сайтнаас хурдан татах вэ залуусаа?

Кино сонирхогч залуустаа зориулаад бага ч гэсэн нэмэр болох үүднээс ганц хоёр хэрэгцээтэй вебсайтииг толилуулж байна. Мэдэх хүн бий ч мэдэхгүй хүн бас байгаа байх.Доорх вебсайтууд дээр төрөл бүриин кино татхаар байдаг бөгөөд бичлэгийн хувьд олон төрлийн сонголттой тул та хүссэн форматаараа татаж авч үзэж болох юм.Мөн эдгээр сайтууд нь кино татах хурдаа (үнэгүйгээр) өндөр хувьтайгаар өгдөг учраас та хүссэн киногоо онлайнаар үзэх шаардлагагүй зүгээр л татаад үз.Ингэж үзэх нь бичлэг болон дууний хувьд хамаагүй илүү. Дашрамд хэлэхэд миний бие эдгээр сайтуудаас байнга кино татдаг бөгөөд одоогоор Hollywood Sollywood Mollywood гэх зэрэг 150 гаран кино татаад талийг нь ч үзэж амжаагүй явна. Мөн сүүлд шинээр гарсан кинонууд эдгээр сайтууд дээр маш хурдан тавигддаг шүү залуусаа.(хаха)

1.www.oneclickmoviez.com -Энэ сайт бол trailer,screenshot,watchonline,download гэх мэт олон функцтэй дажгүй сайт.

2.www.tinyrip.info -Хэмжээ маш бага 450-500мб орчим байдаг тул бас амар сайт.Мөн л татахын хувьд олон сонголттой.Татаж авсан файлаа HJSpilit гэдэг програмаар хувиргана.Хэрэглэх заавар нь Install-run programm-join-input file дээр татаж авсан file aa зааж өгөөд Start дарахад л хангалттай.

3.www.iwillsearch4u.com -Энэ ч бас дажгүй эд.

4.www.megaupload.com -Энэ сайтийг ашиглахын тулд google кинонийхоо нэр ард нь megaupload гэж бичиж хайх хэрэгтэй. Жишээ нь: Shutter Island DVDrip megaupload

5.www.mediafire.com -Мөн л дээрхтэй адилхан аргаар хайж олно.

Эцэст нь нэг зүйл нэмж хэлэхэд торрентоор татах нь тийм ч найдвартай эд бас биш шуу залуусаа.Учир нь торрент бол BUG агуулагдсан байх магадлалтай таталтын нэг хэлбэр юм.Тиймээс миний хувьд бол хэзээ ч торрентоор татдаггүй.За тэгээд кинотой холбоотой ямар нэгэн асуудал байвал асуугаарай.


Sodoo says: Дэмжээрэй ...

Өглөөний мэнд!!! Би өнөөдөр та бүхэнд "Монгол999" хэмээх төслийн талаар танилцуулах болно. Манай улсын хамгийн гол стратегийн орд болох Тавантолгойн нүүрсний ордыг дотоодын компаниудын нэгдэл ашиглах нь бидэнд бүх талаар ашигтай. Уг нөхцөл байдлыг бүрдүүлхийн тулд манай орны компани, аж ахуй нэгжүүд нэгдэн ордоо өөрсдөө ашиглах саналыг засгийн газарт тавин гадаадын операторуудтай өрсөлдөх юм. Ордыг ашиглах эрхийн төлөө өрсөлдөх "Монгол999"-ийг бид дэмжих хэрэгтэй гэж миний бие та бүхэнд уриалж байна. Төслийн тухай мэдээллийг цаг бүрт нь http://www.mongol999.mn сайтаас авч болно. Ингээд төслийн тухай та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулъя. Заавал унших ёстой зүйл шүү!!!

Төслийн зорилго: Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг монголын үндэсний компаниуд гардан гүйцэтгэх боломжийг нээх, ашиглах.

Төслийн уриа, слоган: Монголчууд хамтдаа бүтээж чадна!

Төслөөс хүлээгдэж байгаа үр дүн:

  • Монголын баялгийг монгол хүн боловсруулж, бүх ашиг монголдоо үлдэх болно. Хуваарилагдсан ногдол ашгийн 70 хувиас доошгүй нь монголын эдийн засагт орно.
  • Монголчууд дэлхийн хэмжээний том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвар, дадал сууж, ажлын байр эрс нэмэгдэн, ДНБ, хүн амын цалин орлого эрс дээшилнэ.
  • Монгол хүний үндэсний бахархал өсч, үнэлэмж нэмэгдэх болно.
  • Монголын бизнес, эдийн засгийн орчин дэлхийн харилцаанд эн тэнцүү эрхтэйгээр нэгдэн нийлж интеграцичилагдана.

Төслийн ерөнхий танилцуулга:

Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад үндэсний компаниудыг хамтран оролцохыг уриалсныг монголын татвар төлөгчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид талархан хүлээн авч “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдлийг байгуулж байгаагаа тунхаглаж байна.

Үүсгэн байгуулагчид энэ нэгдэлд нэгдэн нийлэх боломжийг нээлттэй байлгаж байгаа бөгөөд одоогоор 700 гаруй компани нэгдээд байна.

Нүүрсний уурхай ажиллуулах, баяжуулах, борлуулах нь монгол хүний олон жилийн турш хийж, чадаж ирсэн ажил билээ. Үндэсний компаниудын нэгдмэл хүч, оюун ухаан туршлагаар бид эх орныхоо баялгийг иргэн бүрт ашгаа өгөх, улс орны хөгжлийн хөдөлгүүр, хурдасгагч болгон хувиргахын тулд Тавантолгойн орд газрыг ашиглах операторын сонгон шалгаруулалтанд оролцох гэж байна.

Тавантолгойн орд газрын ашиглалтанд оператороор оролцох саналаа Засгийн газарт одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын КОРЕС консерциум, АНУ-ын “Пибоди Энэржи” - БНХАУ-ын “Шинхуа Энержи” хамтарсан консерциум, Японы “Сожиц” консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп орд танилцуулаад байгаа юм.

“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл тэдэнтэй ижил нөхцлөөр өрсөлдөх болно. Ингэхдээ Төр – иргэн - үндэсний үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоогоор үйл ажиллагаагаа зохицуулж, хэрэгжүүлэх болно. Энэ нь нээлттэй тунгалаг засаглал, ил тод байдлыг дээд зэргээр хангасан ҮНДЭСНИЙ ТӨСӨЛ байх юм.

Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тал 0,5-2 тэрбум долларын урьдчилгаа төлбөрийг төлсөн байх гэсэн болзол тавьж байгаа. “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл ч гэсэн энэ болзлыг ханган биелүүлэх нөхцлөөр шалгаруулалтанд оролцоно.

Мэдээж бидний саналыг сонссон хүн бүхэнд “та нарт ийм том ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө мөнгө байгаа юм уу?” гэсэн асуулт эхний ээлжинд төрнө. Тавантолгойн ашиглалтанд оролцохоор саналаа ирүүлсэн аль ч талд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн хэмжээний хөрөнгө бэлэн байхгүй. Тэд ч гэсэн, бид ч гэсэн энэ мөнгийг хөрөнгийн зах зээл дээрээс л татах болно. Бусдын чаддагийг монгол хүн хийж чадах л болно. Монголын баялгаар хөрөнгийн зах зээлээс хангалттай мөнгө татаж чадсан бэлээхэн жишээнүүд байна. Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай, Өмнөговь дахь Овоот толгойн уурхайнууд Хонгконг, Торонтогийн хөрөнгийн биржээс төсөл хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх хөрөнгийг татаж чаджээ. Бид ч чадах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хонгконгийн Хөрөнгийн биржийн дарга Роналд Аркуллитай уулзахдаа “Хонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг гаргах, уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалахад хөрөнгийн биржийг ашиглахыг чухалчилж” байгаагаа дурдсан нь бидний арга замыг тодорхойлж байгаа хэрэг мөн. Хонконгийн Хөрөнгийн биржийн захирал Роналд Аркули ч “Монголын үнэт цаасыг өөрийн биржээр дамжуулан худалдаалах” хүсэлтэйгээ илэрхийлсэн нь боломж байгааг илтгэнэ.

“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэлд нэгдэж байгаа талууд тус бүр 1 сая төгрөгийг Үндэсний төслийг хэрэгжүүлэх дүрмийн санд оруулах юм. Энэ хөрөнгөөр Үндэсний төслийг сурталчлах, хөрөнгийн бирж дээр гаргах Монгол 999+ нэгдлийн IPO(initial public offering) хийлгэж, гадаадын нэр хүнд бүхий үнэлгээ, шинжилгээний мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэгт зарцуулах юм. Товчхондоо төслийг боловсруулах шатны зардлыг нээлттэй, шударга, олонхийн оролцоотой хэлбэрээр хийх гэж зорьж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнчлэн монголчууд та бид хамтдаа чадна.

Эх орныхоо баялагт эзэн нь болцгооё !

Мэдээний эх сурвалж: http://www.mongol999.mn

May 10, 2010

Enkee says: Киноны ард талд TSRIP, BDRIP энэ тэр гэж байна уу?

Зиа блог руугаа мэдээ хийгээгүй удсан байх чинээ. Одооноос эхэлж гоё гоё юм оруулж байнаа.
Энэ удаад кино цацалтын талаар өөрийн бага ч гэсэн мэддэг зүйлээ хэлье. Мэддэг хүн ч байж магад
мэдэхгүй нэгэн ч бас байгаа биз.

Юуны өмнө энэхүү цацалтууд нь бүгд хулгайн хүмүүсийн хийсэн зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Хүний хийсэн зүйлийг ямар ч зөвшөөрөлгүйгээр үнэгүй интернэтээр цацаж байгаа юм л даа. Гэхдээ үнэгүй зүйлд дургүй хэн байхав. Ялангуяа сүүлийн үеийн кино бол хэхэ. Ингэж хулгайн аргаар цацахдаа тэд ямар нэгэн вэб хуудас дээр файлаа байрлуулаад ихэвчлэн киноныхоо нэрийг бичээд дараа нь цацсан хувилбараа бичээд тэгээд цацсан хүнийхээ нэрийг ч юм уу тухайн вэб хуудасныхаа нэрийг бичдэг нь түгээмэл байдаг. Жишээлбэл: Shutter Island 2010 TSrip DivX by PrisM гэх мэт.

Camrip
Энэхүү цацалтаар хүмүүс хамгийн анх киног хүлээж авна. За бараг л кино нээлтээ хийв үү үгүй юу маргааш нь интернэтээр энэхүү цацалтаар цацагдана. Хүмүүс кино театрт киног үзэхдээ нууцаар видео камераар бичиж тэрийгээ цацдаг юм. Мэдээч бичлэг нь хамгийн чанаргүй нь. Үзэхийн аргагүй байна. Дуу нь цуурайтаад үзмээргүй тиймэрхүү цацалт.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

TSrip
Telesync буюу TSrip. Камриптэй төстэй тал нь камераар бичиж авдаг. Гэхдээ мэдээж бичлэг бол камрипээс хавьгүй илүү бөгөөд дуугаа шууд цаанаас нь оргиналаар нь хүлээн авдаг. Хүнгүй үзвэрээс маш сайн харагдах газраас сайн камераар бичдэг тул үзэхэд асуудал байхгүй. Хараад байхад манай телевизүүдээр гардаг кино сонгууль энэ тэрээр шалгарсан сүүлийн үеийн кинонууд ихэнх нь TSrip байдаг.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

Workprint
Энэ бол бичлэг дууны хувьд цаанаасаа студи нь хийж байсан үеийн хулгайн хэлбэр. Гэхдээ заримдаа ийм төрлөөр цацсан кино дутуу байдаг. Бичлэг сайн ч бүрэн бус байдаг ихэвчлэн.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

DVDSCR
DVD Screener гэсэн үг.Өөрөөр хэлбэл DVD дүрслэгч гэх юм уу даа. Бичлэг сайн, дуу сайн. Гэхдээ бид бүхний үздэг DVD -с хавьгүй муу л даа. Үзэхэд тохиромжтой. Зарим нэг киноны деталиуд нь харагдахгүй. Жишээлбэл харанхуйлсан кино байгаа бол юу болж байгааг арай чүү нэг юм харах болно. Кино үзэж байхад IF THIS MOVIE COPIED OR DUPLICATED PLEASE SUBSCRIBE TO 1-800-xx-xx гэх мэт бичигтэй байдаг даа. Тэр чинь энэ төрлийн цацалт юм.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

R5
Зиа киноны нэрний ар талд R5 гээд л бичсэн байх юм бол үзэхэд боломжтой. Би ихэвчлэн киног хүлээх дургүй тул R5 цацалтаар гарангуут нь л татаж авдаг. DVD -с бараг л ялгагдахгүй.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

DVDRip
Мэдээж оригнал DVD -г хуулбарлах цацалт. DVDRip программ ашиглаад 3.6GB орчим DVD-г хуулбарлаад 700Mb орчим болгож цацна.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

BDRip
Энэ бол үнэхээр гайхамшигтай цацалт. Үүгээр киног үзэхэд үнэхээр сайхан. Нүүрний үрчлээ, харанхуйд юу болж байгаа, орчны гэрэл энэ тэр бүр яг тэр чигээрээ юм шиг. BLuray Disc дээр гарсан киног хуулбарлаж цацна. Мэдээж их хэмжээтэй. Ихэчвлэн 1400Mb байна.
Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.

HDrip
Энэ BDrip -с ялгагдаад байхгүй. Сайн бичлэгтэй. Давуу тал нь бага хэмжээтэй байх нь элбэг иймэрхүү кинонууд. Тиймээс татахад хурдан байх болов уу.
Ихэвчлэн *rmvb, *mvb гээд RealPlayer дээр ажилладаг кинонууд байх болно.

Зиа миний оруулсан мэдээлэл бяцхан ч гэсэн мэдлэг болсон гэж найдаж байна.





May 8, 2010

Sodoo says: Алдарт 9-р асуулт ...

Асуулт хариултын тэмцээний 9-р асуулт буюу Коулдплэй хамтлагийн "Вива ла Вида" цомогийн нүүрэнд дээрхи зургийг зурсан зураачыг таах хүн олдохгүй байна. Тус асуулт хариултын тэмцээн нь ердөө л тус асуулт дээр тогтож байгаа мэт сэтгэгдэл төрөөд амжсныг нуух юун. Энэхүү зургын нэр нь "Хүн Төрлөхтнийг Удирдагч Эрх Чөлөө" буюу "Liberty Leading the People" хэмээх зураг бөгөөд үүнийг 1830 онд зотон дээр тосон будгаар зуржээ. Нэгэнт нэрийг нь мэдснээс хойш зураачыг нь хялбар олно гэдэгт итгэж байна.

Sodoo says: Ээлжит сникерс эзнээ хүлээж байна ...

Өглөөний мэнд!!! залуусаа. Блогийн ээлжит асуулт хариултын тэмцээний асуултууд бэлэн боллоо. Энэ удаагийн тэмцээний шагналыг Мөнхчимэг даах болсныг дахин мэдэгдэх нь зүйтэй болов уу. Оролцогчиддоо идэвхитэй оролцхыг хүсэж байна.

1. Мангастай гэдгээрээ олонд танигдсан Лох Нэсс нуур нь аль улсад байдаг вэ?

2. 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн буюу ӨАБНУ болон Мексикийн шигшээ багуудын тоглолт ямар нэртэй цэнгэлдэх хүрээлэнд болох вэ?

3. Фароэгийн арлууд нь аль улсад харъяалагддаг вэ?

4. Лондон хотын хамгийн том нисэх онгоцны буудлын нэр?

5. Одоо Японы эзэн хааны он тооллоор Хэйсэйгийн хэдэн он бэ?

6. Алтанцөгц сум нь манай улсын аль аймгийн нутагт байдаг вэ?

7. Алдарт Стивен Спилбергийн найруулсан "Терминал" киноны Виктор Наворскигийн дүрд хэн тоглосон бэ?

8. Босни Херцеговин улсын нийслэл?

9. Коулдплэй хамтлагийн 2008 онд гаргасан "Вива ла Вида" цомогын нүүрэн дээрхи Францын хувьсгалын үеийн зураг нь хэн гэдэг зураачын бүтээл вэ?

10. Чан Кай Шигийн үүсгэн байгуулсан Тайваны хамгийн нөлөө бүхий улс төрийн намын нэр?

Энэ удаад үнэхээр "бядтай" асуултууд орлоо гэж миний бие дүгнэж байна. Хамгийн гол нь асуулт бүр тодорхой, цорын ганц зөв хариулттай гэдэгт итгэлтэй байгаарай. Зарим нэг асуулт хариултын тэмцээнүүд нэг бус нэлээд хэдэн зөв хариултыг агуулдаг мөн асуултаа зөв тавиж чаддаггүй нь тэмцээнд оролцогчдын уур бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг учир дээрхи тодруулгыг хийсэн болно. Ингээд та бүхэнд амжилт хүсье!!!

May 7, 2010

Sodoo says: Зөв хариултууд ...

Шинэ асуултуудыг өрөөд 4 цаг орчмын дараа хамгийн эхэнд хамгийн зөв хариултыг электроник-3 ангийн Ц.Мөнхжин илгээснээр энэ удаагийн тэмцээн өндөрлөж байна. Мэдээж түүнд баяр хүргэх нь зүйтэй. Түүнчлэн уралдаанд идэвхтэй оролцож хариултуудыг илгээсэн Г.Онон болон БНСУ-аас тэмцээнд оролцсон О.Тэмүүлэн нарт баярлалаа. Дахин хэлхэд энэ удаагийн асуултууд агуулгын хувьд урд урдныхаас илүү сайн болсон гэж миний бие дүгнэсэн. Дараа дараагийн удаа илүү сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй асуултуудыг дэлгэн тавих болно. Мөн туршлагын группын Мөнхчимэг ирэх тэмцээний шагнал болох сникерсийг даах болсныг мэдэгдэхэд таатай байна(бага ч гэсэн мөнгө шүү 750төг кккк). Нэмэж хэлхэд ирэх тэмцээнүүдийн шагналыг даах хүсэлтэй хүмүүсийг миний бие дуртайяа хүлээн авна. Ингээд хариултуудтай танилцъя.

1. Фрэдрих Уйлхэльм Виктор буюу 2-р Уйлхэльм нь 1988-1918 онд Германы эзэнт гүрний хаан байсан бөгөөд 1941 онд одоогийн Голландын Дүүрн дэх гэртээ 82 насандаа өөд болсон.


2. Голландын алдарт DJ Тиестогийн хамгийн сүүлд гаргасан цомог нь мэдээж
Калейдоскоуп юм. Тэрээр энэ цомогт Нэли Фуртадо, Эмиль Хэйнэс болон СС Шеффилд гэх мэт олон авъяслаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бөгөөд энэ нь түүний студийн 4 дэхь цомог юм байна.


3. 2006 оны Турины олимпоос
Шизүка Аракава гэгч бүсгүй, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд алтан медаль хүртэж Япон улсын анхны алтан медальт уран гулгагч болж байсан юм. Түүний хувьд 2006 онд Мики Андо болон Фүмиэ Сүгүри нарын хамтаар Японы эмэгтэй уран гулгалтын олимпийн шигшээ багт багтаж байсан билээ.


4. Алдарт Кин хамтлагийн "The Lovers Are Losing" хэмээх дуунд "I dreamed I was drowning in the river Thames" хэмээх мөр байдаг билээ. Тэгвэл уг дуунд гардаг
Тэймз мөрөн нь Лондон хотын дундуур урсдаг. Нэмэж хэлхэд энэ нь Их Британийн хамгийн урт мөрөн юм.


5. Испанийн өмнөд хэсгийн хамгийн нөлөө бүхий хот
Севийья нь Андалуциа мужын нийслэл төдийгүй хамгийн том хот нь юм. Энэхүү хотыг М.Э.Ө 10-8-р зуунд бий болсон гэж үздэг.



6. Гайхалтай шийдэл бүхий загваруудаараа олны хайрыг татдаг алдарт Барбэригийн 2009-2010 оны нүүр царайгаар Харри Поттер киноны Хэрмионэ Грэйнжэрийн дүрээр олонд танигдсан
Эмма Уатсон Английн загвар өмсөгч Кэйт Моссын хамт ажилласан.


7.
Х.Болормаа нь Монгол улсын 4 дэх тэргүүн хатагтай бөгөөд мэдээж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын эхнэр.

8. Английн Челси клубын довтлогч Дидье Дрогбагийн төрлөх нутаг болох Зааны Ясан Эрэг улсын нийслэл нь
Ямусукро билээ.


9. Алдарт зөнч Вангелия Пандева Димитрова буюу Ванга нь Болгар улсын иргэн байсан бөгөөд 1911-1996 онд амьдарч байжээ.


10. Польш гаралтай Австралийн залуу жүжигчин Миа Васиковска нь "Алиса Гайхамшгийн Оронд" киноны Алисийн дүрийг бүтээсэн. Түүний хувьд найруулагч Эдвард Цвикийн найруулсан "Defiance" киноны Хаяагийн дүрээр олонд танигдсан билээ.




May 5, 2010

Temka says: Check your IQ



Temka says: Firefox -ийг хэрхэн хурдан ажиллуулах вэ?



Заримдаа Mozilla Firefox, Internet Explorer-c удаан юм шиг санагддаг. Тэгвэл Firefox -оо хэд дахин хурдан болгох аргыг танилцуулъя. Хэрвээ та Internet Explorer хэрэглэдэг бол заавал Firefox татаж суулгахыг зөвлөж байна. Маш олон талаар IE-с давуу. Жишээ нь гэхэд Монгол хэл дээр болгож болно.


Хурдлуулахдаа:

  • Address bar (интернэтийн хаяг бичдэг хэсэг) дээр “about:config” гэж бичээд Enter.
  • Тохиргооны хуудас нээгдээн filter field гэсэн хэсэг дээр “network.http” гэж бичээд доорх тохиргоонуудыг өөрчилнө.
  • “network.http.pipelining” тохиргоог “true” болго.
  • “network.http.proxy.pipelining” тохиргоог “true” болго.
  • “network.http.pipelining.maxrequests” тохиргоог 30.
  • Хаа нэг газар хулганы баруун товчоо дараад New хэсгээс шинэ Integer -г сонго. нэрийг нь “nglayout.initialpaint.delay” гэж өгөөд, value-г 0 болго.
  • Firefox-ийн RAM-ны хэрэглээг багасгахын тулд тохиргооны хуудасны filter field гэсэн хэсэг дээр “browser.cache” гэж бичээд “browser.cache.disk.capacity” тохиргоо 50000 гэснийг 15000 болго.
  • Мөн хаа нэгтээ баруун товчоо дарж New хэсгээс Boolean -г сонгоод нэрийг “config.trim_on_minimize” гэж өгөн "true" болго.
Эдгээрийг хийж дуусаад Firefox хаагаад нээхэд хэд дахин хурдан болсон байх болно. Болохгүй байвал бүх хариуцлагыг нь би хүлээе.

Onon says: Examination schedule

Hello everyone. It's the first time to posting the news on our blog. I am telling you the examination schedule. Sorry, I only entered for Theoretical and Experimental group's examination schedules because i didn't know other group's.
  • Statistical Physics: 27/05/10 (Thursday)
  • Solid State Physics 29/05/10 (Saturday)
  • Nuclear Physics: 04/06/10 (Friday)
  • Group Theory 07/06/10 (Sunday)
  • Quantum Mechanics 13/06/10 (Monday)