Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 4, 2010

Sodoo says: Манай үеийн дэлхийн 7 гайхамшиг ...

Сайн байцгаана уу? Шалгалтын хуваариудыг цэгцлээд хичээл "шувтрах" ч дөхөж байна даа. За энэ ч болдгоороо л болох зүйл. Спортын бус нийтлэл бичээгүй сар гарныг ардаа орхижээ. Иймээс энэ удаад та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн. Энэ нь юу вэ гэвэл орчин үеийн "Дэлхийн 7 Гайхамшиг"-ийн тухай юм. Бид үүний тухай их дурддаг болов ч яг үнэндээ бүгдийг нь зөвөөр нэрлэх хүн хэд л бол доо. За ингээд мэдээтэйгээ танилцацгаая. Залхалгүй уншаарай залуусаа!!!

Вавилоны дүүжин цэцэрлэг, Александрын гэрэлт цамхаг болон Олимп дахь Зевс бурханы хөшөө гэх мэт эртний улсуудад байсан гайхамшгуудаас одоо Египетийн Кайрт байрлах Пирамид л ганцаар он цагийн шуурганд өртөлгүй босоо үлджээ. Орчин үеийн иргэд бид байхгүй зүйлсийг гайхамшиг хэмээн төсөөлж, толгойдоо зураглан суух нь тэнэг хэрэг. Энэ байдлыг эцэс болгох үүднээс Канад улсын Швейцарь иргэн Бэрнард Вэбэр болон Швейцарийн засгийн газрын дэргэдэх "New7Wonders" сан нар хамтран "New Seven Wonders of the World" хэмээх төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийн зорилго нь мэдээж эртний долоон гайхамшгийг шинэчлэх байсан. 2007 оны 7-р сарын 7-нд төслийн үйл ажиллагаа өндөрлөж Португалийн нийслэл Лисабон хотод дэлхийн шинэ 7 гайхамшигийг нийтэд зарлажээ.

Шинэ 7 гайхамшгийг дэлхийн нийтийн санал хураалтаар сонгосон юм. Интернэт болон утсан хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрээс 100 сая хол давсан саналыг зохион байгуулагчид хүлээн авчээ. Давхардсан саналд ямар нэгэн хяналт тавиагүйгээрээ энэхүү төсөл нь олны шүүмжлэлд ихээр өртөж байсан нь сонирхолтой. Дэлхийн түүхэн дэх хамгийн том хэмжээний санал асуулга хэмээн тэмдэглэгдсэн нь тэдний бас нэгэн амжилт байсан.

Улс орон бүр өөрсдийн гайхамшигт байгууламжаа сурталчлан хамаг л сайхан гэсэн бүхнээрээ өөрсдийн байгууламжаа сурталчилж байсан юм. Урлаг спортын одод болон загвар өмсөгчид нь өрсөлдөгчдийн хувьд хүчтэй зэвсэг нь байлаа. Түүнчлэн "New7Wonders" санг ЮНЭСКО-оос дэмжих болсон нь төслийг улам хүчтэй, нөлөөтэй болгосон.

Швейцарьт төвтэй "New7Wonders" сан нь 2001 онд байгуулагдсан бөгөөд олон нийтийн хандиваар санхүүжигч байгууллага юм. Түүнчлэн телевиз болон бусад үйлчилгээний салбарт хөнгөлөлт эдэлдэг. Төслийг өндөрлөсний дараа буюу 2007 оны 7-р сард өөрсдийн ажлаа тайлагнахдаа тэд хөрөнгө оруулалтын зарцуулалтын нарийн мэдээллийг нийтэд дэлгэсэн. Энэ үйлдэлээрээ тэд дэлхий нийтэд ашгийн бус байгууллага гэдгээ итгэл төгс зарласан юм. Нэг зүйл нэмэж хэлхэд Египетийн пирамид нь эртний улсуудын 7 гайхамшгийн нэг гэдэг утгаараа гайхамшиг хэвээрээ үлдэж орчин үеийн 7-той зэрэгцэн оршиж байгаа билээ.

Санал асуулгын ялагчид буюу орчин үеийн 7 гайхамшиг:

1. Египетийн пирамид: Энэхүү байгууламж нь Египетийн нийслэл Кайрт байрладаг бөгөөд эртний гайхамшгуудаас үлдсэн цорын ганц нь юм.


2. Чичен Ица: Одоогийн Мексикийн Юкатаны хойгт байрлах тус байгууламж нь Маяачуудын бүтээл билээ.


3. Аврагч Христийн хөшөө: 39.6 метр өндөр тус хөшөө нь Бразилийн Рио де Жанейро хотод байрладаг бөгөөд 1931 оны 10-р сарын 12-нд баригджээ.


4. Колессиум: Итали улсын аялал жуулчлалын "амин сүнс" нь гэж хэлж болох уг байгууламж нь мэдээж эртний Ромын эзэнт гүрний үед баригдсан.


5. Цагаан хэрэм: Манай урд хөршийн хойд нутагт байрлах тус хэрмийн тухай олон зүйл ярих нь илүүц бизээ. Ямар ч байсан үүнийг барихад хүргэсэн хамгийн том хүчин зүйл нь Хүннүчүүд мөн.


6. Пэтра: Одоогийн Иордан улсын нутагт байрлах хадыг сийлж урласан тус байгууламжыг М.Э.Ө 6-р зуунд эртний Набатаяанууд бүтээжээ.


7. Мачу Пикчу: Энэ нь нарийн зохион байгуулалт бүхий эртний Инкүүдийн суурин бөгөөд Перу улсын Кускод байрладаг.


8. Таж Махал: Энэтхэгийн Агра хотод байрлах тус байгууламжыг хаан Шах Жахан нь үзэсгэлэнт эхнэр Мумтаз Махалдаа зориулан байриулсан гэдэг.


Зиа ингээд дэлхийн шинэ 7 гайхамшигтай та бүхнийг танилцуулсанд миний бие их баяртай төдийгүй сэтгэл хангалуун байна. Анхаарал тавин уншсанд БАЯРЛАЛАА!!!


DANKE SCHOEN!!!

No comments: