Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 13, 2010

Shirchin says: .....

Сайн байна уу? блог руугаа оролгүй их удсан байна. Их олон мэдээлэлтэй гоё болчжээ. Манайхан хоорондоо мэдлэгээ хуваалцаж бас Содоогийн санаачилсан асуулт хариултын тэмцээнд орох гэж яарч интр овоо блогруугаа олон ордог болсон шиг байна. Асуултуудын зарим нь их хүнд байх шиг санагдлаа. Гэхдээ тэмцээн нь надад их таалагдаж байгаа учраас энэ удаа би нэг асуулт хариултын тэмцээн зарлаж байна...Ингээд өөрийн сонирхдог чиглэлийн асуултуудыг оруулж байна шүү.

1. Болор цом-1992 наадамд хэн ямар шүлгээрээ түрүүлж байсан бэ?

2. "Дуутын хадны бичээс"-г хэн хэн бичсэн бэ?

3. Р.Чойномын "Хүн" хэмээх шүлэглэсэн романы гол баатрын нэр?

4. "Өндөр ээж" хэмээх кино зохиол хэний бүтээл вэ?

5. "...Голдоо ортол хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол болсон
Нарийхан мөчир нь ногоон билээ.."
гэж хэний ямар бүтээлийн хэсэг вэ?

6. П.Бадарчийн 9 эрдэнийн орон хэмээх шүлэгт ТАНА эрдэнэтэй юуг
зүйрлэн шүлэглэсэн байдаг вэ?

No comments: