Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 5, 2010

Temka says: Firefox -ийг хэрхэн хурдан ажиллуулах вэ?



Заримдаа Mozilla Firefox, Internet Explorer-c удаан юм шиг санагддаг. Тэгвэл Firefox -оо хэд дахин хурдан болгох аргыг танилцуулъя. Хэрвээ та Internet Explorer хэрэглэдэг бол заавал Firefox татаж суулгахыг зөвлөж байна. Маш олон талаар IE-с давуу. Жишээ нь гэхэд Монгол хэл дээр болгож болно.


Хурдлуулахдаа:

  • Address bar (интернэтийн хаяг бичдэг хэсэг) дээр “about:config” гэж бичээд Enter.
  • Тохиргооны хуудас нээгдээн filter field гэсэн хэсэг дээр “network.http” гэж бичээд доорх тохиргоонуудыг өөрчилнө.
  • “network.http.pipelining” тохиргоог “true” болго.
  • “network.http.proxy.pipelining” тохиргоог “true” болго.
  • “network.http.pipelining.maxrequests” тохиргоог 30.
  • Хаа нэг газар хулганы баруун товчоо дараад New хэсгээс шинэ Integer -г сонго. нэрийг нь “nglayout.initialpaint.delay” гэж өгөөд, value-г 0 болго.
  • Firefox-ийн RAM-ны хэрэглээг багасгахын тулд тохиргооны хуудасны filter field гэсэн хэсэг дээр “browser.cache” гэж бичээд “browser.cache.disk.capacity” тохиргоо 50000 гэснийг 15000 болго.
  • Мөн хаа нэгтээ баруун товчоо дарж New хэсгээс Boolean -г сонгоод нэрийг “config.trim_on_minimize” гэж өгөн "true" болго.
Эдгээрийг хийж дуусаад Firefox хаагаад нээхэд хэд дахин хурдан болсон байх болно. Болохгүй байвал бүх хариуцлагыг нь би хүлээе.

No comments: