Shalom!!! миний бие Израйлчуудын төрлөх Хэбрэв хэлээр мэндчилсэн учрыг энэхүү бичлэгийг уншснаар та бүхэн мэдэх болно. Одоогоор дэлхийн хөгжмийн чартуудад нэлээд дээгүүр "цохиж" яваа "Her Morning Elegance" дууг энэ удаад танилцуулах болно. Өвөрмөц, энгийн болон гайхалтай шийдэл бүхий уг уран бүтээлийг амилуулж бид бүхэнд хүргэсэн эрхэм бол Израйл улсын иргэн Орен Лави юм. Шилдэг богино хэмжээний хөгжмийн видео хэмээх номинацид уг дууны клип ялалт байгуулж алдарт Грэммийн шагналыг эзэндээ авчирсан. Голчлон рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг эрийн маань анхны цомог болох "The Opposite Side of the Sea" нь 2009 оны 3-р сарын 10-нд нээлтээ АНУ-д хийсэн билээ.
Түүний хувьд Израйлийн нийслэл Тэл Авив хотод 1976 онд төрсөн. Театрын найруулагч мэргэжилтэй тэрээр "Sticks and Wheels" тоглолтоороо 1997 онд Израйлийн театруудын зөвлөлөөс зохион байгуулдаг "Акко" хэмээх наадмаас хамгийн гол шагналыг нь хүртжээ. 1998 онд Лондоны Хөгжим Драмын Урлагийн Академид суралцхаар болсон бөгөөд Англид байх хугацаандаа хэд хэдэн жүжгээ Лондоны театруудад тавиад амжжээ. Тэрээр өөрийн жүжгүүдийн зарим хөгжмийн зохиолыг өөрөө бичиж эхэлсэн нь түүний хөгжмийн ертөнц дэх кареерийнх нь эхлэл байсан. 2001 онд Нью Йоркийг зорьсон тэрээр хөгжмийг юу юунаас илүү сонирхон дуу бичих болсон юм. 2003 онд Германы нийслэл Берлинд дуу хөгжмийн албан ёсны бичлэгүүдэд орж эхэлсэн нь түүний одоогийн амжилтын эхлэл байсан бололтой.
Түүний хувьд Бельгийн алдарт Жак Брэл, АНУ-ын Том Уэйтс болон Канадын еврей Леонард Кохэн гэх мэт хөгжмийн зохиолчидтой зарим нэг мюзиклүүд дээрээ ажилласан. Төгөлдөр хуур болон гитар хөгжим нь түүний уран бүтээлийн "зүрх" нь болж өгдөг. Ямар нэгэн цахилгаан хөгжим болон эффектийг ашигладаггүй нь түүний уран бүтээлийг амь оруулах мэт болгодог юм.
Ингээд та бүхэнд уг дууны клипийг үгний хамтаар хүргэж байна. Оригиналь хөгжимд дуртай залууст уг дуу нь маш их таалагдна гэдэгт миний бие 100% итгэлтэй байна. Израйлийн нэрийг цэргийн биш урлагийн салбарт өндөрт өргөж яваа уран бүтээлчийн "The Opposite Side of the Sea" цомгийг татаад "Her Morning Elegance" дууг нь дагаад дуулаарай ИХ ХОТЫН ЗАЛУУСАА!!
Her Morning Elegance
Sun been down for days
A pretty flower in a vase
A slipper by the fireplace
A cello lying in it's case
Soon she's down the stairs
Her morning elegance she wears
The sound of water makes her dream
Awoken by a cloud of steam
She pours a daydream in a cup
A spoon of sugar sweetens up
And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
As she goes in a store
With a thought she has caught
By a thread
She pays for the bread
And She goes...
Nobody knows
Sun been down for days
A winter melody she plays
The thunder makes her contemplate
She hears a noise behind the gate
Perhaps a letter with a dove
Perhaps a stranger she could love
And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
As she goes in a store
With a thought she has caught
By a thread
She pays for the bread
And She goes...
Nobody knows
And She fights for her life
As she puts on her coat
And she fights for her life on the train
She looks at the rain
As it pours
And she fights for her life
Where people are pleasently strange
And counting the change
And She goes...
Nobody knows
No comments:
Post a Comment