Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 2, 2010

Sodoo says: Сникерсийн төлөөх асуултууд ...

Амар байцгаана уу? залуусаа. Би ямар нэг шалтаг тоочих дургүй ч өнгөрсөн хэд хоногт яалт ч үгүй завгүй байлаа. Гэвч энэ миний асуудал учир надад л үлдэг. Асуулт хариултын тэмцээнд хэн хамгийн сүүлд ялагч болсныг ч мартаж орхиж. Зиа ингээд илүү дутуу зүйл ярилгүй асуултдаа орсон нь дээр болов уу. Ээлжит сникерсийн эзнээр хэн шалгархыг шийдэх асуултууд доор бичигдэх болно. Дээр нь ангийнхаа нөхдүүдээс блогоо цуг хөгжүүлж байхыг миний бие маш их хүсэж байна.

1. 1871-1918 онд оршин тогтнож байсан Германы эзэнт гүрний хамгийн сүүлчийн хааны нэр?

2. Нидерландын алдарт DJ Тиестогийн хамгийн сүүлд буюу 2009 онд гаргасан цомогийн нэр?

3. Өвлийн Олимпийн уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медал авсан анхны Япон уран гулгагч бүсгүйн нэр хэн бэ?

4. Лондон хотын дундуур урсдаг голын нэр?

5. Испанийн Андалуциа мужын нийслэл хот нь юу вэ?

6. Одоогоор хэн Монгол улсын тэргүүн хатагтай(ерөнхийлөгчийн эхнэр) гэгдэж байна вэ?

7. Их Британийн алдарт Барбэри брэндийн энэ жилийн буюу 2009-2010 оны цорын ганц эмэгтэй нүүр царайгаар хэн сонгогдсон бэ?

8. Зааны Ясан Эрэг улсын нийслэл хотын нэр?

9. Алдарт зөнч Ванга нь аль улсын иргэн байсан бэ?

10. 2-р сарын 25-нд Лондон хотод нээлтээ хийсэн "Алиса Гайхамшгийн Оронд" киноны гол дүр болох Алист хэн тоглосон бэ?

Миний бодлоор их хөгжилтэй асуултууд тавигдлаа. Хэрэв ямар нэг асуулт дээр гацсан тохиолдолд дахин нэг тэвчээр гаргаад өөр ямар нэг зүйлээр тухайн асуултын тухай линкүүдийг олж аваарай. Ингээд та бүхэнд амжилт хүсье!!!

No comments: