Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 27, 2010

Sodoo says: 26-ний өдөр миний нүдээр ...

Энэ өдрийн мэнд хүргье залуусаа ... Өчигдөр буюу 2010 оны 5-р сарын 26-ны өдөр юм юмтай сайхан өдөр болж өнгөрлөө. Курсын ажлын хамгаалалт, Counter-Strike болон ноцолдоонууд нь өчигдрийн онцлох үйл явдлууд байсан. Энэхүү нийтлэлийг 3 тэс өөр үндсэн хэсэгт хуваан авч үзье. Эхний хэсэг нь мэдээж Курсын ажлын хамгаалалт байх болно.

1. Курсын ажлын хамгаалалт

Онол болон Туршлагын группийнхэн анхны курсын ажлаа ханын илтгэл хэлбэрээр хамгааллаа. Тиймээс энэ өдөр бид бүхний хувьд маш чухал өдөр болж өнгөрсөн юм. Хамгаалалт албан ёсоор 12:00 цагт эхлэх байсан боловч бэлтгэл ажил гэх мэт зарим нэг шалтгаануудын улмаас ялимгүй хоцорсон. Дээд курсын болон манай үеийн зарим нэг нөхдийн ажлуудаас хархад ханын илтгэл тайлан гэдэг нь өөрийн хийсэн болсон болоогүй ажлыг "скочдож" хэлхээд хананд хамаа намаагүй наахыг хэлдэг бололтой. Үнэхээр хичээж ажлаа бүрэн эхээр нь тайлагнаж, ач холбогдлыг нь ойлгосон нөхдүүд хэд хэд байсан ч тэгж чадаагүй нь тэднээс их байсан нь илхнээ харагдсан. "Халтуурдаад" өнгөрсөн хэсэг нөхдөд хандаж хэлхэд иймэрхүү зүйлсд "ажил хэрэгч" хандах цаг болжээ. Үнэнийг хэлхэд 4-р курсынхэн энэ өдөр биднээс ялгарч харагдаагүй гэдэгтэй өөрсдөө ч санал нийлнэ биз ээ. Эдгээр нь миний зүгээс өчигдөр ажиглагдсан бараан бөгөөд ичгүүртэй зүйлсүүд байлаа. Иймэрхүү дүр зургыг ирэх жил огт харуулахгүйн төлөө бүгд дор бүрээ хичээцгээе хэмээн миний бие уриалж байна !!!

Энэхүү хамгаалалтад Онол-туршлагын физикийн тэнхимийн О.Лхагва тэргүүтэй Л.Энхтөр Р.Галбадрах, Мөнхжаргал, Н.Цогбадрах, Ням-Очир болон Мөнхцэцэг нараас бүрдсэн багш нарын баг ажилласан. Мөнхцэцэг багш, Г.Онон болон Б.Батбилэг нарын ажлыг асууж эхэлснээр хамгаалалт албан ёсоор эхэлсэн юм. Ажлын зорилго, түүний ач холбогдол болон хэрхэн хийсэн тухай ихэнх багш нар асууж байсан. Нэг ярисан юмаа 6 хүнд 6 удаа ярих тийм сайхан байгаагүй. Миний бодлоор Л.Энхтөр, Р.Галбадрах болон Мөнхцэцэг нар хамгийн зөв зүйтэй асуудлуудыг оюутнуудаас асууж байх шиг санагдсан. Энэ бүгдийг бид бүхэн зөвөөр тусган авч ёстой юм шүү. Зиа ингээд өчигдөр болсон курсын ажлын хамгаалалт дээр "татсан" зургуудаас сонирхуулья.






2. Counter-Strike

Дамбын Ширчин тэргүүтэй Амгаланбаатар, Батбилэг, Отгонбаяр болон Батсүх нараас бүрдсэн багийг манай баг бут ниргэсэн учир энэ бол их гоё хэсэг. Манай багийн бүрэлдхүүнд Мөнх-Эрдэнэ, Эрдэнэсант, Танхилсайхан, Содном болон миний бие байсан юм. 3 тоглож 3 удаа ялалт авсан бөгөөд Мөнх-Эрдэнэ 3 удаа мэргэн бууч болсонд бид өчигдөр үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэвч өнөөдөр хариу тоглолт хийх саналыг бид бүгд дэмжсэн учир Дамбын Ширчингийн шинээр бүрдүүлсэн багтай "буудна". Миний зүгээс Дамбын Ширчинд хандаж багийн дотоод зохион байгуулалт чухал шүү гэж хэлье кккк.

3. Ноцолдоон ...

Толгой нь өвдсөн нөхдүүд сургуулийн гадаа жаал суув. Гэтэл Сант болон Содном нар Мөнхөөрүү дайрснаар энэхүү ноцолдоон газар авсан бөгөөд эцсийн байдлаар Сант болон Содном нарын эсрэг Мөнхөө, Ширчин, Эрдэнэболд, Батсүх болон миний бие дайрсан хахаха. Энэхүү ноцолдооноор Мөнхөө шанаан тус газраа 2 удаа цохиулж, миний бие хууль бусаар 2 удаа жийлгүүлэн гараа эвгүй болгосон. Ингээд ноцолдооны үед авсан зургуудаас сонирхуулья.






Юм юмтай байсан сайхан өдрийн ерөнхий дүр зураг энэ байлаа ...

No comments: