May 22, 2010
tungaa says: GooD morning!!
Өглөөний мэнд!! Өглөө нар мандах их учир жанцантай байх юмаа гэж. Энэ өглөө нэг л цоглог, зугаалах юмсан, хотын энэ нүргээнт байдал ёстой л, "нэг л давчуу" байдлаас хэсэг боловч холдох юмсан гэж их л хүсч байсан болохоор тэр үү өдрөөр ч болов салхинд гарна гэдэг гоё байна. Энэ хүү өдрийн зугаалга нь "Атом клуб"-ээс зохион байгуулж буй бөгөөд яваандаа уламжлал болох төлөвтэй. Түрүү жил л анх зохиогдож байсан хэдий боловч ФЭТэнхимийн бүхий л оюутан багш нар хамрагдах боломжтой болохоор их цар хүрээтэй, лав л автобус хүн цуглуулж чаддаг юм шүү. Бүтэн өдөр тоглож тэмцээн зохиодог учир уйдна л гэж үгүй. Харин манай ангийхан хэр олуулаа явах юм болдоо. Нэг юм хэлэхэд оюутан ахуй насандаа л хөгжилдэхгүй юм бол хөгшрөөд ирэхээр харамсахвий гэж, бас тэр үед сэтгэл амар үе ховорхон л тохионо байхдаа. За тэгээд ойлгож байгаа байлгүй дээ. Тимаа...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment