Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 8, 2010

Sodoo says: Ээлжит сникерс эзнээ хүлээж байна ...

Өглөөний мэнд!!! залуусаа. Блогийн ээлжит асуулт хариултын тэмцээний асуултууд бэлэн боллоо. Энэ удаагийн тэмцээний шагналыг Мөнхчимэг даах болсныг дахин мэдэгдэх нь зүйтэй болов уу. Оролцогчиддоо идэвхитэй оролцхыг хүсэж байна.

1. Мангастай гэдгээрээ олонд танигдсан Лох Нэсс нуур нь аль улсад байдаг вэ?

2. 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн буюу ӨАБНУ болон Мексикийн шигшээ багуудын тоглолт ямар нэртэй цэнгэлдэх хүрээлэнд болох вэ?

3. Фароэгийн арлууд нь аль улсад харъяалагддаг вэ?

4. Лондон хотын хамгийн том нисэх онгоцны буудлын нэр?

5. Одоо Японы эзэн хааны он тооллоор Хэйсэйгийн хэдэн он бэ?

6. Алтанцөгц сум нь манай улсын аль аймгийн нутагт байдаг вэ?

7. Алдарт Стивен Спилбергийн найруулсан "Терминал" киноны Виктор Наворскигийн дүрд хэн тоглосон бэ?

8. Босни Херцеговин улсын нийслэл?

9. Коулдплэй хамтлагийн 2008 онд гаргасан "Вива ла Вида" цомогын нүүрэн дээрхи Францын хувьсгалын үеийн зураг нь хэн гэдэг зураачын бүтээл вэ?

10. Чан Кай Шигийн үүсгэн байгуулсан Тайваны хамгийн нөлөө бүхий улс төрийн намын нэр?

Энэ удаад үнэхээр "бядтай" асуултууд орлоо гэж миний бие дүгнэж байна. Хамгийн гол нь асуулт бүр тодорхой, цорын ганц зөв хариулттай гэдэгт итгэлтэй байгаарай. Зарим нэг асуулт хариултын тэмцээнүүд нэг бус нэлээд хэдэн зөв хариултыг агуулдаг мөн асуултаа зөв тавиж чаддаггүй нь тэмцээнд оролцогчдын уур бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг учир дээрхи тодруулгыг хийсэн болно. Ингээд та бүхэнд амжилт хүсье!!!

No comments: