Зиа блог руугаа мэдээ хийгээгүй удсан байх чинээ. Одооноос эхэлж гоё гоё юм оруулж байнаа.
Энэ удаад кино цацалтын талаар өөрийн бага ч гэсэн мэддэг зүйлээ хэлье. Мэддэг хүн ч байж магад
мэдэхгүй нэгэн ч бас байгаа биз.
Юуны өмнө энэхүү цацалтууд нь бүгд хулгайн хүмүүсийн хийсэн зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Хүний хийсэн зүйлийг ямар ч зөвшөөрөлгүйгээр үнэгүй интернэтээр цацаж байгаа юм л даа. Гэхдээ үнэгүй зүйлд дургүй хэн байхав. Ялангуяа сүүлийн үеийн кино бол хэхэ. Ингэж хулгайн аргаар цацахдаа тэд ямар нэгэн вэб хуудас дээр файлаа байрлуулаад ихэвчлэн киноныхоо нэрийг бичээд дараа нь цацсан хувилбараа бичээд тэгээд цацсан хүнийхээ нэрийг ч юм уу тухайн вэб хуудасныхаа нэрийг бичдэг нь түгээмэл байдаг. Жишээлбэл: Shutter Island 2010 TSrip DivX by PrisM гэх мэт.
Camrip
Энэхүү цацалтаар хүмүүс хамгийн анх киног хүлээж авна. За бараг л кино нээлтээ хийв үү үгүй юу маргааш нь интернэтээр энэхүү цацалтаар цацагдана. Хүмүүс кино театрт киног үзэхдээ нууцаар видео камераар бичиж тэрийгээ цацдаг юм. Мэдээч бичлэг нь хамгийн чанаргүй нь. Үзэхийн аргагүй байна. Дуу нь цуурайтаад үзмээргүй тиймэрхүү цацалт.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
TSrip
Telesync буюу TSrip. Камриптэй төстэй тал нь камераар бичиж авдаг. Гэхдээ мэдээж бичлэг бол камрипээс хавьгүй илүү бөгөөд дуугаа шууд цаанаас нь оргиналаар нь хүлээн авдаг. Хүнгүй үзвэрээс маш сайн харагдах газраас сайн камераар бичдэг тул үзэхэд асуудал байхгүй. Хараад байхад манай телевизүүдээр гардаг кино сонгууль энэ тэрээр шалгарсан сүүлийн үеийн кинонууд ихэнх нь TSrip байдаг.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
Workprint
Энэ бол бичлэг дууны хувьд цаанаасаа студи нь хийж байсан үеийн хулгайн хэлбэр. Гэхдээ заримдаа ийм төрлөөр цацсан кино дутуу байдаг. Бичлэг сайн ч бүрэн бус байдаг ихэвчлэн.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
DVDSCR
DVD Screener гэсэн үг.Өөрөөр хэлбэл DVD дүрслэгч гэх юм уу даа. Бичлэг сайн, дуу сайн. Гэхдээ бид бүхний үздэг DVD -с хавьгүй муу л даа. Үзэхэд тохиромжтой. Зарим нэг киноны деталиуд нь харагдахгүй. Жишээлбэл харанхуйлсан кино байгаа бол юу болж байгааг арай чүү нэг юм харах болно. Кино үзэж байхад IF THIS MOVIE COPIED OR DUPLICATED PLEASE SUBSCRIBE TO 1-800-xx-xx гэх мэт бичигтэй байдаг даа. Тэр чинь энэ төрлийн цацалт юм.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
R5
Зиа киноны нэрний ар талд R5 гээд л бичсэн байх юм бол үзэхэд боломжтой. Би ихэвчлэн киног хүлээх дургүй тул R5 цацалтаар гарангуут нь л татаж авдаг. DVD -с бараг л ялгагдахгүй.Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
DVDRip
Мэдээж оригнал DVD -г хуулбарлах цацалт. DVDRip программ ашиглаад 3.6GB орчим DVD-г хуулбарлаад 700Mb орчим болгож цацна. Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
BDRip
Энэ бол үнэхээр гайхамшигтай цацалт. Үүгээр киног үзэхэд үнэхээр сайхан. Нүүрний үрчлээ, харанхуйд юу болж байгаа, орчны гэрэл энэ тэр бүр яг тэр чигээрээ юм шиг. BLuray Disc дээр гарсан киног хуулбарлаж цацна. Мэдээж их хэмжээтэй. Ихэчвлэн 1400Mb байна. Ихэвчлэн *avi,*wmv,*mp4 өргөгтгөлтэй байна.
HDrip
Энэ BDrip -с ялгагдаад байхгүй. Сайн бичлэгтэй. Давуу тал нь бага хэмжээтэй байх нь элбэг иймэрхүү кинонууд. Тиймээс татахад хурдан байх болов уу. Ихэвчлэн *rmvb, *mvb гээд RealPlayer дээр ажилладаг кинонууд байх болно.
Зиа миний оруулсан мэдээлэл бяцхан ч гэсэн мэдлэг болсон гэж найдаж байна.
No comments:
Post a Comment