Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

May 7, 2010

Sodoo says: Зөв хариултууд ...

Шинэ асуултуудыг өрөөд 4 цаг орчмын дараа хамгийн эхэнд хамгийн зөв хариултыг электроник-3 ангийн Ц.Мөнхжин илгээснээр энэ удаагийн тэмцээн өндөрлөж байна. Мэдээж түүнд баяр хүргэх нь зүйтэй. Түүнчлэн уралдаанд идэвхтэй оролцож хариултуудыг илгээсэн Г.Онон болон БНСУ-аас тэмцээнд оролцсон О.Тэмүүлэн нарт баярлалаа. Дахин хэлхэд энэ удаагийн асуултууд агуулгын хувьд урд урдныхаас илүү сайн болсон гэж миний бие дүгнэсэн. Дараа дараагийн удаа илүү сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй асуултуудыг дэлгэн тавих болно. Мөн туршлагын группын Мөнхчимэг ирэх тэмцээний шагнал болох сникерсийг даах болсныг мэдэгдэхэд таатай байна(бага ч гэсэн мөнгө шүү 750төг кккк). Нэмэж хэлхэд ирэх тэмцээнүүдийн шагналыг даах хүсэлтэй хүмүүсийг миний бие дуртайяа хүлээн авна. Ингээд хариултуудтай танилцъя.

1. Фрэдрих Уйлхэльм Виктор буюу 2-р Уйлхэльм нь 1988-1918 онд Германы эзэнт гүрний хаан байсан бөгөөд 1941 онд одоогийн Голландын Дүүрн дэх гэртээ 82 насандаа өөд болсон.


2. Голландын алдарт DJ Тиестогийн хамгийн сүүлд гаргасан цомог нь мэдээж
Калейдоскоуп юм. Тэрээр энэ цомогт Нэли Фуртадо, Эмиль Хэйнэс болон СС Шеффилд гэх мэт олон авъяслаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бөгөөд энэ нь түүний студийн 4 дэхь цомог юм байна.


3. 2006 оны Турины олимпоос
Шизүка Аракава гэгч бүсгүй, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд алтан медаль хүртэж Япон улсын анхны алтан медальт уран гулгагч болж байсан юм. Түүний хувьд 2006 онд Мики Андо болон Фүмиэ Сүгүри нарын хамтаар Японы эмэгтэй уран гулгалтын олимпийн шигшээ багт багтаж байсан билээ.


4. Алдарт Кин хамтлагийн "The Lovers Are Losing" хэмээх дуунд "I dreamed I was drowning in the river Thames" хэмээх мөр байдаг билээ. Тэгвэл уг дуунд гардаг
Тэймз мөрөн нь Лондон хотын дундуур урсдаг. Нэмэж хэлхэд энэ нь Их Британийн хамгийн урт мөрөн юм.


5. Испанийн өмнөд хэсгийн хамгийн нөлөө бүхий хот
Севийья нь Андалуциа мужын нийслэл төдийгүй хамгийн том хот нь юм. Энэхүү хотыг М.Э.Ө 10-8-р зуунд бий болсон гэж үздэг.



6. Гайхалтай шийдэл бүхий загваруудаараа олны хайрыг татдаг алдарт Барбэригийн 2009-2010 оны нүүр царайгаар Харри Поттер киноны Хэрмионэ Грэйнжэрийн дүрээр олонд танигдсан
Эмма Уатсон Английн загвар өмсөгч Кэйт Моссын хамт ажилласан.


7.
Х.Болормаа нь Монгол улсын 4 дэх тэргүүн хатагтай бөгөөд мэдээж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын эхнэр.

8. Английн Челси клубын довтлогч Дидье Дрогбагийн төрлөх нутаг болох Зааны Ясан Эрэг улсын нийслэл нь
Ямусукро билээ.


9. Алдарт зөнч Вангелия Пандева Димитрова буюу Ванга нь Болгар улсын иргэн байсан бөгөөд 1911-1996 онд амьдарч байжээ.


10. Польш гаралтай Австралийн залуу жүжигчин Миа Васиковска нь "Алиса Гайхамшгийн Оронд" киноны Алисийн дүрийг бүтээсэн. Түүний хувьд найруулагч Эдвард Цвикийн найруулсан "Defiance" киноны Хаяагийн дүрээр олонд танигдсан билээ.




No comments: