Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Feb 14, 2011

Tungaa says: Happy Valentine's day!!!! today: II.14

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Бүгдэд нь мэнд!!!
Гэгээн хайрын баяр Валентины өдөр хэрхэн үүсэж бий болсон тухай олон түүх бий. Харин хамгийн түгээмэл нь Ромын эзэнт гүрний хаан II Клавдийн засаглалын үе буюу нийтийн тооллын II зууны үед хамаатай. Дайнч хаан Клавдий их гүрнийхээ хүч, нөлөөг алдахгүйн тулд улсынхаа эр хүн бүрийг, тэр дундаа цэргүүдийг гэр бүлтэй болохыг хориглон хатуу хууль баталсан байна.

Харин хааны шийдвэрийг эсэргүүцсэн Валентин хэмээх хамба дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ. Гэвч хааны албат нарт баригдан шорон гянданд олон жил зүдэрсний эцэст эзэн хааны тушаалаар цаазлагдсан аж.

Валентин хамбын таалал төгссөн өдөр хоёрдугаар сарын 14 байв. Тиймээс жил бүрийн энэ өдрийг хайрын баяр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Шашин шүтлэг, итгэл бишрэлийнхээ төлөө амиа алдсан Валентиныг ромчууд хожим гэгээнтэн хэмээн мөнхөлсөн юм. Гянданд байхдаа Валентин ламтан шоронгийн ахлах хуягийн охинд сэтгэл алдарсан гэх түүх бий.

Тэрбээр хоригдлуудаар дамжуулан үзэсгэлэнт охинд "Валентинаас чинь" хэмээх төгсгөлтэй хэдэн арван зурвас илгээсэн гэдэг. Өдгөө гэгээн хайрын баярын өдрөөр хайр сэтгэлээ илэрхийлсэн хүнийг барууны ертөнцөд Валентин хэмээн хүндэтгэдэг билээ. Олон улс өнөө цагт гэгээн хайрын өдрийг зүрхний, үнсэлт, тэврэлтийн, цэцгийн зэрэг олон нэрээр тэмдэглэгдэх болжээ. Хамгийн гол нь энэ бол хайраа илэрхийлэх том боломж юм. Ганц л амьдарна. Хайраа илчил!!! Залуу насыг арайл гамгүй үрж байгаа юм биш үү!!! Амжилт нөхдөө!!!! keke
Гарчиг дээр нь дараад илүү ихийг мэдээрэй!!!

No comments: