Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Feb 21, 2011

Enkee says: Metallica

Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ зүгээр л өөрийнхөө сонсох дуртай бүр байнга сонсдог хамтлагынхаа тухай зах зухаас нь жаахан танилцуулмаар санагдлаа. Амьд хөгжим гэдэг бол үнэхээр сайхан мэдрэмжийг хүнд өгдөг. Тоглоход ч тэр, сонсоход ч тэр. Би өнөөдөр АНУ-н Лос Анжелес мужаас гаралтай хүнд рок (дэт рок биш) чиглэлээр өөрсдийнхөө уран бүтээлийг туурвидаг, энэ урсгал дундаа загалмайлсан эцгүүд гэж нэрлэгддэг алдарт "Металлика" хамтлагыг танилцуулах гэж байгаа юм. Зарим нэг хүмүүс нэрийг нь сонсоод уншмааргүй санагдаж магадгүй гэхдээ танилцахад буруу зүйл байхгүй шүү тэд бол үнэхээр гайхалтай хөгжимчид. Хүнд рок энэ бол үнэхээр хэмнэлтэй бөгөөд аялгуутай рок. Хамтлаг одоогоор дөрвөн гишүүнтэй. Хамтлагын ахлагч бөмбөрчин Ларс Улрич, ритм гитарист вокал Жэймс Хэртфиэлд, лийд гитарист Кирк Хэммит болон басс гитарист Роберт Труилло нар юм. Анх хамтлаг 1981 онд Ларс сонинд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаа талаар зарыг өгч түүнийг нь Жэймс олж уншсанаар хамтлагын суурь тавигджээ. Анх лийд гитарист нь Металлика хамтлагын мөнхийн өрсөлдөгчдийн нэг Мегадэт хамтлагын ахлагч Дэйв Мустайн байжээ. Түүнийг хамтлагаасаа гарсаны дараа Кирк Хэммит хамтлагийн лийд болсон юм. Хамтлагын анхны бассист Клиффорд Лий Буртон нас барсаны дараа тэд түүнд зориулж "To live is to die" нэртэй дууг гаргаж байсан юм. Үнэхээр сак уран бүтээл та бүхэн татаж аваад сонсох хэрэгтэй. Тэднийг би яагаад танилцуулахыг хүссэн шалтгаан бол тэд агуу уран бүтээлчид учраас юм. Тэд нийтдээ 9 студийн цомог, 3 амьд тоглолтоос хийсэн цомог, 2 нэмэлт тоглолт хийсэн цомог, 24 дуундаа клип, 49 синглийг гаргажээ. Тэд нийтдээ 9 удаа "Грэйм"-ийн шагнал хүртэж, Billboard 200-н эхний нэгдүгээр байранд таван өөр цомгоор дарааллан орсон рекордыг тогтоосон бөгөөд хожим нь энэ амжилтыг нь "The Dave Matthews Band" гэдэг хамтлаг давтсан юм. Тэд 1991 онд Metallica цомгоо Америкт 15сая, дэлхий дахинд 22 сая зарсан бөгөөд хамтлаг хамгийн сүүлийн цомог "Death Magnetic" -г гаргаснаар дэлхий нийтэд нийтдээ 100 сая бичлэгийг борлуулсан байна.

Хамтлаг анх хамтлагын ахлагч Лос Анжелес-н The Recycler сонинд зар өгсөнөөр түүнийг Жэймс олж уншиж хамтлагыг байгуулах эргэлт буцалтгүй замд орсон бөгөөд одоогоор тэд хүнд рокын "их дөрвөл"-д багтдаг юм. Их дөрвөл гэдэг нь Металлика, Антракс, Мегадэт, Слэйр гэсэн дөрвөн хамтлаг байдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 2011 оны 06-р сарын 7-нд U.K болох тоглолтонд их дөрвөл нэгэн тайзан дээр тоглох юм байна. Тэдний өнөөг хүрэх амжилт мэдээж хэрэг дардан байгаагүй ба та бүхэн сонирхвол нэвтэрхий толь руу ороод уншаарай. Мөн youtube-с үзэх хэдэн видео санал болгоё. Whiskey in the jar, Unforgiven I, II, III, Master of Puppets, Nothing else matters, Tuesday's gone, Purify, Damage, Sad but true, Fade to black, Carpie Diem Baby, The Day that never comes гэх мэт уран бүтээлийг нэрлэж болох бөгөөд энэнээс гадна өчнөөн сайхан уран бүтээлүүд байгаа шүү. Бас та бүхэн хүнд рок сонсох дургүй бол уг хамтлагын S & M цомгыг сонсоод үзээрэй. Учир нь хүнд рокыг симфон оркестртэй хослон гайхамшигтай тоглосон байдаг юм.

No comments: