Feb 22, 2011
Enkee says: FA cup Chelsea vs Everton
Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ бидний тэр болгон сонирхож үзэж, тэр болгон тв-р гараад байдаггүй тоглолтын мэдээ хүргэхээр шийдлээ. Өнгөрсөн Бямба гарагын шөнө Лондон хотын Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд үнэхээр үзүүштэй, үнэхээр сэтгэл хөдөлгөсөн хөлбөмбөгийн нэгэн тоглолт явагдаж өнгөрсөн нь ФА Капын ээлжит тоглолт Челси клуб Ливерпүүлийн Эвертончүүдийг талбай дээрээ хүлээн аван тоглосон билээ. Тоглолт эхнээсээ хоёр баг бие бие рүүгээ ээлжилсэн довтолгоог хийж хоёр багын хаалгач нар өөрсдийгөө бүрэн хэмжээгээр дайчлан маш гарамгай хаалтуудыг мөн ээлжлэн хийж байсныг энд хэлэх хэрэгтэй байх. Фернандо Торрес Челсигийн довтолгоог дэмжихээр талбай дээр гараагүй ба Эвертон клубын хувьд Бэкфорд, Кахилл гэсэн довтолгооны хувилбартай тоглосон. Тоглолтын дунд Дрогба жижиг бэртэл авж тоглолтыг өөрийнхөө бүрэн эрч хүчээр дуусгаж чадалгүй хоёрын хооронд тоглолтыг үзүүлэх болсон. Фрэнк Лампард гоалаар их цангасан байсан уу яасан маш их боломжийг ээлж дарааллан алдаж байсан нь нэг хэсэгтээ Чэлсигийн фанатууд суудлаасаа босгоход хүргэж байлаа. Тоглолт ширүүн байсан. Мэдээж энэ бол Карло Анчелитогийн хувьд ФА Кап-д Хэт Трик аварга болох ховорхон рекорд байлаа. Үндсэн цаг 0: 0-р дуусаж цаг сунган тоглосон ба Челси Николай Анелкаг талбай дээр гаргаснаар довтолгоо ширүүсч эхэллээ. Эвертон клуб ч зүгээр байсангүй Дэвид Мойс хэнийг хэзээ гаргахав гэдгээ мэдэж байсан ба Диниар Билиалидтинов, Аникебэ хоёрыг оруулснаар мөн Эвертон ч довтолж байлаа. Эхний гоалийг Фрэнки Челсичүүдэд бэлэглэсэн бол хариу гоалыг Лэйтон Байнэс чөлөөт цохилтоос оруулсан. Ингээд л тэд 11 метрийн торгуулийн цохилтоос цааш тоглох багаа шалгаруулахаар болсон бөгөөд их сонирхолтой байсан шүү. 11 метрийн цохилтыг орууллаа бас Ашлиг хараад байгаарай Хайтинга атманданаа хэхэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment