Сайн байцгаана уу? Өнгөрөгч шөнө ӨАБНУ-ын Дурбан хотод дэлхийн гурван удаагийн аврага хүчирхэг Германы шигшээ багийг Винсэнт дэл Боскэгаар удирдуулсан өнөө цагийн хамгийн шилдэг бүрэлдхүүн бүхий Испанийн шигшээ Карлес Пуйолийн гоолоор буулган авч шигшээ тоглолтод Нидерландын шигшээгийн эсрэг тоглох болзлоо хангалаа. Хангалттай сенсацийг дэгдээж, хангалттай гоолуудыг оруулаад байсан Германы, Пер Мертесакер болон Филлип Лам тэргүүтэй арын фронт өнгөрөгч шөнө хамгийн завгүй нь байж Испаничуудын бөмбөгдөлтөд тэсэлгүй бут ниргүүллээ. Тоглолтоос нь Барселона хэв маяг илхнээ харагдаж байсныг бодолцон Армадаг сайжруулсан Барса хэмээн нэрлэх санаа тэрхэн зуур төрөөд амжсан юм. Давид Вийья, Пэдро Родригэс, Андрес Иниеста болон Шави Эрнандэс нараас бүрдсэн довтолгооны шугамаас хархад дасгалжуулагч Винсэнт дэл Боскэ хурдтай довтолгоог талбайн төвөөр илүү өрнүүлэх сонирхолтой байсан бололтой. Хэрэв формдоо төдийлөн орж чадаагүй яваа "алтан жаал" Фэрнандо Торрэсийг талбайд бүр гараанд гаргасан бол тоглолтын үр дүн одоогийнхоос эсрэг гарах байсныг үгүйсгэхгүй. Харин нөгөө талаас Томас Мюллерийг эс тооцвол тийм ч том өөрчлөлт Германуудын хувьд гараагүй билээ. Герман ямар ч алдаа гаргалгүй хийдэг л юмаа хийсэн харин Испани тэднээс хэд дахин илүү байж шинэ дэлхийн аврагыг дэлхий нийтэд бэлэглэх сайхан нөхцөл байдлыг бүрдүүллээ. Уран гоёмсог тоглолтоороо дэлхий нийтийг баясгаж чадсан Германы шигшээ багт БАЯРЛАЛАА!!!
No comments:
Post a Comment