Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jul 19, 2010

Tungaa says: Minii bodloor...

Саяхан "Миний бодлоор" гэдэг нэртэй хөгжилтэй олон ангит УСК MN25 суваг дээр гарсныг үзсэн үү! Эрэгтэй гол дүрийн жүжигчид нь их царайлаг болохоор үзсэн байхгүй юу ккк. Тэгэхдээ хөгжилтэй. Нээрээ энэ кинон дээр нэг таавар таалгадаг байхгүй юу. Хариулаарай.. Эхний таасан хүнд шагналтай мэдээж 'Сникерс' шүү. За таавар: Алим, лийр, банана, ачсан ачааны тэрэг явж байгаад огцом тормос гишгэж гэнэ. Анхаар! асуулт: Энд юу унасан бэ? 

Заза энэ гарчигнаас болж байгаа юм. Шал өөр зүйл ярьчихлаа. Гол асуудал гэвэл  "FIFA WORLD CUP 2010" -ийн талаархи " Миний бодлоор" гэсэн нэртэй миний үзэл сэтгэхүй шингэсэн бяцхан өгүүлэмж бичиж суугаа нь энэ. Зиа юунаас эхлэх вэ гэж. Аан, тийн энэ дэлхийн аврагаас миний дэмжиж байсан багууд гэвэл тун олон. Бразил, зааны ясан эрэг, Япон, 2 Солоногос, Португаль, Англи гээл. Тэр дундаас Мексикийн шигшээ баг, миний хувьд шинэ гэхүүдээ таалагдаж нэлээн дэмжсэн.   Живони Дос Сэнтос, Содоогийн хэлдгээр хүүхэлдэй шиг тэр нөхөр хурдан, чадварлаг гэж яана аа. Дандаа л инээж явна. Миний юм мэдэхгүй нүдэнд шууд л өртөж байгаа юм чинь.   

Хэхэ.. Нээрээ хөлбөмбөг үзэхэд охидууд эрчүүдээс нэгээр илүү үзүүлэлт харж байдаг байх аа . Би Содоогийн  "Beauty In The World" дууны клипийн тухай ярьхад нь бодсон юм кк. Юу гэвэл царай хардаг. Үнэн биздээ. Жишээ нь би өөрийн мэдэлгүй тэр чинь царай муутай гээл ярьчихдаг ккк. Михаил Баллак-ийн тэр бардам ч гэх юм уу, ихэмсэг ч гэх юм уу дүр төрх надад таалагддаг. Мэдээж үүнийг нь хананд наалдаад зогсож байгаа юм шиг тэр шулуухан зогсолт, тэр ширүүн зан авир, тэр гоё инээмсэглэл нь бүрдүүлдэг байх л даа ккк.  Ер нь Баллакийн фэн болсноор Германыг дэмжих болж, энэ жил ч мөн дэлхийн аврагыг ширүүхэн үдэв ээ кэкэ. 2008 оны Европын аврагаар ОХУ-ын шигшээ, Германы шигшээ багуудыг дэмжиж байсан хэдий боловч "мөнөөх гайхал Испани"-ий шигшээд хожигдож, Германы шигшээ мөнгөн медаль дээр буусан даа. Тэр цагаас хойш Испанид дургүй болсон гэдэг. Хүүхдээрээ байна уу. Ямар сайн даа энэ жил Швецарьт хожигдсон шөнийн маргааш Испани хожигдчихсон гээд инээгээд сэрэх вэ дээ. Мууг нь үзэхийг үнэхээр их хүсч байсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ "Дэлхийн аврага" болчихоод Испаний ард түмэн тэгэж их баярлахыг хараад бахархаж, болох юм болж дээ гэж бодсон. Нээрээ ахлагч Икер Касиллас хөөрхөн эхнэртэй юм байна билээ гэж. Ямар испани хэл ойлгох биш хамт яваад байхаар нь хамаатан л байв гэж эхнэр нь биз гэж бодсон. Касиллас "Алтан бээлий" шагнал авсан. Мэдсэн биз дээ. Хамгийн хүчирхэг, мэргэжлийн баг байсаан гэж. Зиа мэдээж хамаг бүхнийг шуугиулж, үнэхээрч Хамгийн шилдэг  багийн шагналыг авах гавъяатай шигшээ баг  бол Германы шигшээ. Тун залуухан тоглогчид ирсэн болохоор миний таних нь цөөхөн, Баллак ч байхгүй. Тэгэхдээ Австралийг дөрөв, тэгдсэн тоглолтноос хойш найдвар төрж эхэлсэн дээ. Учир юу гэвэл 2008 оны Европын аврагаас хойш, дэлхийн аврагыг хурдан болоосой гэж яарах болсон. Испани, Герман хоёрыг дахин уралдуулах санаа их байсан гэх үү дээ. Тэгэхдээ огтхон ч гуниглах юм алга Германы шигшээ үнэхээр бахархууштай тоглосон. Тэд шуугианы эзэд. Тэр дундаа Томас Мюллер, хамгийн бяцхан алтан шаахайтан мөн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналуудыг хүртсэн юм.Энэ Германы шигшээгээс Өзил, Жером Боатэн ер нь бүгд л, сэлгээгээр орж ирсэн Кроос хүртэл догь байсан. Нээрээ ийм шинэхэн багийг үхтлээ дэмжиж байсан нь ойр хавийн хүмүүст үнэхээр төвөг удсан бололтой. Испанид хожигддог өдөр олон хүн онцгүй мессеж явуулсан гээч.  Би гомдсөөн. Заавал тэгэж хор шар хөдөлгөж хэрүүл өдөх хэрэг байхгүй л байсан болов уу. Би хэрэндээ л даруухан байсан ш дээ. Герман Испантай муу тоглоогүй, тоглодгоороо л тоглосон. Энэнээс илүү тоглох байсан гэвэл Пуёолыг хэн нэгэн тэр үед хааж зогсох ёстой байсан байх. Харин харамсал төрүүлсэн нь миний хувьд гэвэл Бразилын хасагдах тоглолт, Английн хоёроор гарсан явдал байсан юм. 
 
Нэг их сүрхий ажил болгож хэд хоног үзсэн болохоор бичих юм их байх хэдий болвч ингэс хийгээд дуусгая дөө. Хэзээ нэг өдөр үүнийг уншаад энэ хэдэн өдрийг санах байх. Тэр ч бүү хэл өвчтэй, тариулаад гэртээ байгаа минь ч бас санагдах биз. Ийм зүйл бодоод бичсэн юм шүү. Миний бодлоос хуваалцсанд баярлалаа. Бас л хөлбөмбөг бичсэнд уучлаарай. Цаашид аятайхан хэдэн мэдээ хийхийг бодно,оо.
 
Сайхан амарцгаагаарай! залуусаа!
 
 

No comments: