Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jul 21, 2010

Sodoo says: The Film Hafta Watch ...

Амар байцгаана уу? манайхаан. ДАШТ дууссан биш амралтаа авсан шөнийн ээлжийн үйлдвэрийн ажилчин шиг л үд болтол унтаж амарч байна даа. Нээрээ Энхсайхан, Даариймаа хоёртоо болон бидний дунд мэндлээд удаагүй байгаа бяцхан охинд энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн бүр дор бүрнээ амралтаа сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний хувьд зогсоо зайгүй кино татаж түүнийгээ шимтэн үзэж, гадаа усаар байлдаж л энэ "аюултай" халуун зуныг өнгөрүүлж байх шиг. Харин ингэсний ачаар Уарнэр Брос Филмийн 2008-2010 онуудад хийсэн бүх киног дуусгасан юм. Олон олон чадварлаг найруулагчдын бүтээсэн гайхалтай бүтээлүүд дундаас онцлох кинонуудын тоо маш олон байгаад миний бие их баяртай байгаа билээ. Миний одоо танилцуулах гэж буй кино нь өнөөх дуусгачихсан гээд гийгүүлээд байгаа Уарнэр Бросын бүтээл биш. Харин тэдний хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Юниверсаль Пикчэрсийн бүтээл юм. Би бусад үзэгчидээс харьцангуй хоцорч уг бүтээлтэй танилцсан байж болох ч үзээгүй нь олон байгаа болов уу гэдэг үүднээс уг бүтээлийг онцлохоор шийдлээ. Үзээгүй нэгэнд нь заавал үзэхийг уриалж байна. Ингээд киноны тухай товчхон ....

Хэрцгий гэмээр дүр зургууд бүтээлд олонтаа харагддаг Итали гаралтай АНУ-ын кино найруулагч Кэнтин Тарантиногийн сенсаци тарьсан бүтээлүүдийн нэг болох "Inglourious Basterds" нь 2009 оны 5-р сарын 20-нд Францын Каннын 62 дахь удаагийн кино наадам дээр нээлтээ хийсэн. Тус кино нь Каннын кино наадмын тэргүүн шагнал болох "Алтан Навч"-ыг хүртсэн төдийгүй SS-ийн хурандаа Ханс Ландагийн дүрээр уг кинонд голлох үүргийг гүйцэтгэсэн Австрийн жүжигчин Кристопф Вальц нь "Шилдэг Жүжигчин"-ийн номинацид ялалт байгуулсан гэх мэт амжилтууд энэхүү бүтээлд олон юм. Алдарт Брэд Питт болон Майкл Фассбэндэр тэргүүтэй Герман, Франц, Австри, Ирланд болон АНУ-ын жүжигчдийн чадварлаг баг гар нийлэн Тарантиногийн удирдлага дор ажилласан нь ямар ч найруулагчын шүлсийг асгаруулмаар байсан. Бүх зураг авалтыг Германд хийсэн бөгөөд киноны нийт өртөг нь 70 сая америк доллар аж. Киноны тухай товчхон хүргэх гэснээ болилоо. Гэнэт залхуу хүрчлихлээ ... Татаад эсвэл надаас аваад үзэж болно шүү энэ киног. I hope you love it obviously ... thank you for your attention ...

   

No comments: