Сайн байцгаана уу? Өнөөдөр гадаа +1 хэм дулаан, нартай сайхан өдөр байна. Блогоороо шагайгаагүй удаж. Хамгийн сүүлийн бичлэгээ архиваас хайтал нэлээд хугацаа авсан нь үүнийг илтгэх биз ээ ... Ангийн ихэнх хүүхдүүд ойрын үед дипломын ажилдаа хамаг анхаарал, хүч хөдөлмөр болон цаг заваа зарцуулж байгаа нь мэдээж. Хэдий тийм ч "буудах" зав гарчихаад л байгаа юм даа. Энэ долоо хоногийн эхний өдөр улс төрийн хичээлээ "аниад" 4 цагийн турш буудсан нь хамгийн сүүлийнх байсан юм. Бөхийн бэлтгэлтэй учир ганцхан цаг тоглоод явна гэсэн Б.Батбилэг гэртээ байгаа мэт майктайгаа суун тухалж бидэнтэй үлдэж бэлтгэлээ тасдахаар шийдсэн нь тоглолтын чансааг илтгэх мэт.
Өнгөрөгч баасан гарагт сургууль дээр О.Лхагва багшийн хичээлийн дундуур хэдэн бичлэг хийсний нэг хэсгийг хүргэе. Цаана нь нэлээд хэдэн хөгжилтэй бичлэг байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведевийн "дэлхийн хүн" хэмээн тодорхойлсон Д.Ширчин монтаж дээрээ хэтэрхий удаж байна. Тэгэж байгаад удахгүй бэлэн болгох байлгүй дээ. За тэгээд уг бичлэгүүд нь ангиа гадаад төлөөлөн сууж байгаа 2-т маань нэлээд сонин байна гэдэгт итгэж байна. Энэхүү бичлэгийн зураг авалтын гол обьект нь 00-ийн өрөө байсан(aaa eemr tom tom yum yarisan kkk ...) бол гол дүр нь Ж.Мөнх-Эрдэнэ байсан. Хэдүүлээ одоо Д.Ширчинг л хүлээх үлдэж дээ ... Зэ а тэгээд "чалчих өрөөнд" сэтгэгдэлүүдээ харамгүй хайрлана биз ...
No comments:
Post a Comment