Зиа, өглөөний мэнд.. Өчигдөр буюу 2011.03.04-ний өдөр МУИС-ийн цасны баярын хөтөлбөрийн дагуу манай ФЭС-ийхэн "Цасны баяр"-таа "Sky resort" цанын бааз яваад ирсэн юм. Миний хувьд Лхагваа багшийн хичээлд очих хүртэл цасны баярт явна гэсэн бодолгүй байлаа. Диркотой, шубатай явж байсан болохоор бүүр бүрхэг байсан юм. Гэхдээ очоод цасны хувцас түрээслэж болох тухай сонссоноор энэ асуудал шийдэгдлээ. Явна явахгүй гээл эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс л байцгааж байлаа. Ер нь тэгээд л шум муутай ч, ангиасаа зургуулахнаа ч гэсэн сайхан агаарт гарчихаад ирсэн. Тус цанын бааз нь хотоос зүүн тийш 13км Богд Хан уулын хаяанд, Хатан туул голын хөвөөнд "Хүрхрээт"-ийн аманд байралдаг. Цана, чарга, боардны 9 замтай юм байна. Манай ФЭС-ийхны хувьд цана дээр төвлөрсөн юм. Цанын гурван төвшингийн зам байсан бөгөөд бүртгэлээ хийлгэж, гутал, цанаа авч бээлий малгай ороолт хувцас хунараа өмсч зэхэн бэлэн болоод байрнаас гарлаа. анх цанатай цасан дээр гарахад яанаа л гэж бодогдож байлаа. Туршлагатай Мөнхөө яарч буй болохоор хэд сайн гулгаж авахаар ганцаараа яваад өглөө. Юутай ч анх гулгах гэж буй хүмүүс сургалтын зам руу гэж байна. Үлдсэн хэд нь тийшээ мацлаа. Чаагийтай бяр дуусчихаж энэ тэр гэсэн юм яриад л бараг биеэрээ хөлөө чирээд кк явж өглөө. Конверк шиг урсдаг лифтэн дээр гарч дээш гараад гулгалаа. Тасархай шүү. Урьд оросын хүүхдийн цанаар гулгаж үзэж байсан ч тэндхийн цана хавь илүү технологи байлаа. Зиа. тэгээд хаширлаад дахин нэг гулгаж аваад дундын замаар гулгахаар лифтэнд сууцгаалаа. Зиа ингээд л хөгжилдөцгөөсөн юм. Бааз дээр олон хүн, автобус, машин байх мөртлөө тайван нэг л тухтай. Хүн болгон дор бүрнээ л унахдаа унан гулгах гэж ёстой үзэж тарцгаана даа. Сурахын хувьд цана үнэндээ котокноос амархан санагдсан. Сантаа хүү ганц ч унаагүйгээрээ аваргалж сэтгэл өндөр байлаа. Содбилэг бид хоёрын хувьд цанаа янзлуулах хэрэг гарсан бөгөөд бяцхаан техникийн осол байлаа. Энэ ослоор би цанаа янзалж мэдэхгүй нэг гулгахдаа 8 унаж байж буусан юм. Нэг ёсондоо унаж сурсан хэхэ.. Барьж алхахаар залхуутай тэгээд явж байгаад л унахаас гээл явж өгч байгаа юм чинь. Тэгээд ашгүй цанаа янзлуулж, нөгөө хэдийгээ олж аваад ханьсаж хүн шиг гулгасан юмдаа. Содоо цанаа янзлуулснаас хойш дахиж унаагүй байх өө. Чаагийгийн хувьд хоёр л унасан байх. Зиа, тэгээд цаг 18:18 болсноор гулгалт өндөрлөж хэдэн зураг татуулж аваад элдэв цанын хэрэгслүүдээ өгчихөөд автобусандаа суун гэрийн зүг гэлдэрцгээлээ. Зүгээр ч нэг биш дуутай хууртай явцгаасаар сургууль дээрээ бууцгаалаа. Гулгаж байхад төрсөн мэдрэмжээрээ, ярилцаж тохирсноороо гоймон идэхээр явцгаав. За, богинохон хөгжилтэй аялал энэ хүрээд өндөрлөсөн юм. Дараачийн удаа цанын бааз явах уу? гэвэл үгүй гэхээргүй сэтгэл өндөр харьцгаасан даа.... Тэгэж байгаад дахиад явбал ямар вэ? дээ...... Ангийхаан!!!!!!!
Аан, тийн зураг үзвэл: Зураг дараад ор......
No comments:
Post a Comment