Сайн байцгаана уу? залуучуудаа. Өнөөдөр өвлийн эхэн сарын эхний өдөр буюу Ням гараг, гадаа хүйтэн салхитай байхын хажуугаар миний сэтгэл ч тавгүй байна. Учир нь урд шөнө Лондон хотын "Крейвэн Коттэйж"-д "Ливерпүүл"-ийг "Фүлхэм" хар дарсан зүүд мэт тоглолтод умбуулсан юм. Швейцарь эр Филипп Дэген болон хамгаалалтын ноён нуруу Жэми Каррагер нарыг талбайгаас хөөсөн улаан хуудаснууд, Боби Замора, Эрик Невланд болон Клинт Демпси нарын цус харвуулах шахсан гоолууд болон Рафагийн муухай царай одоо болтол миний нүдэнд тодхон харагдаж байна. За энэ ч яахав миний асуудал. Ойрын хоёр сар блогтоо мэдээ хийгээгүйдээ хүлцэл өчье. Блогоо байнгын идэвхитэй ажиллагаатай байлгах үүднээс хэд хэдэн хүүхдүүдэд мэдээ бичих эрх олголоо. Ингэснээр хэсэг хугацаанд зогсонги байдалд ороод байсан блогийн үйл ажиллагаа сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээний талаас илүү хувь нь хөлбөмбөгийн тухай байсан бол одооноос тийм юм болохгүй гэдгийг мэдэгдье. Түүнчлэн мэдээ бичих болсон хүүхдүүдэд чанартай болон бусдад ач холбогдолтой мэдээ мэдээллийг анги хамт олондоо хүргэнэ гэдэгт миний бие бат итгэж байна. Нэмэж хэлэхэд блогт мэдээ оруулах хүсэлтэй хэнд ч блогийн үүд хаалга нээлттэй байх болно. Ингээд хамтдаа блогоо идэвхитэй байлгацгаая. Амжилт урагшаа манайхаан!!! Харин одоо ярианыхаа сэдвийг өөрчилье. Миний хувьд блогтоо нэгэн шинэ булан нээх санаа төрлөө. Юу вэ? гэвэл физик болон бусад шинжлэх ухаануудад нэрээ мөнхлөн үлдээж чадсан суут эрдэмтэдийн намтарыг цувралаар хүргэх булан юм. Чухам уг буландаа ямар нэр өгөхөө товлоогүй байна. Нэрний санаа өгөөрэй манайхаан. Мөн ямар эрдэмтний намтартай танилцмаар байгаагаа хэлээрэй. Ингээд нэрийг нь хараахан өгч амжаагүй, будаг нь ханхалсан шинэхэн булангын анхны зочноор, Цоохүү багшийн бидэнд товчхон танилцуулсан Швейцарь эр Ё.Бальмерийг сонголоо. Чамд урам зориг өгөхүйц эрдэмтэдийн түүх намтар энд бичигдэх болно.
No comments:
Post a Comment