Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Dec 30, 2009

Enkee says: Шинэ оны эхний том наймаа....

Шинэ оны эхний том наймаанууд зарлагдлаа. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр бол их гоё гоё солилцоо наймаанууд болох шиг байна. Мэдээж энэ өвлийн солилцоо нь энэ шин он гаргаад 2-ны өдрөөс эхлэх байх. Гэрээгээ хийсэн тоглогчид одоогоор эмнэлэгийнхээ үзлэгт орж байгаа бөгөөд тэд шинэ ондоо шинэ багтайгаа тоглох болноо.

Эхний сонирхуулах наймаа бол Португалийн баг болох Лисбоны Спортинг баг болон Мадридын Атлетико багуудын хооронд болсон наймаа юм.

Энэ бол Атлетико багт 18 сарыг өнгөрөөсөн довтлогч Синама-Понголле билээ. 25 настай довтлогчийг 6,3 сая еврогоор Спортинг клубт зарсан байна.



Харин энэ бол Америкийн шигшээгийн довтлогч Лэндон Донован -г Эвертон клуб зээлээр авч байгаа юм. Түүнийг ирэх зааврыг Эвертон клуб хүлээлгэн өгсөн бөгөөд 1-р сарын 2-нд Эвертон клубт Донован хүрэлцэн ирэх нь баттай болсон билээ.



Харин энэ бол гэрээгээ сунгасан талаар мэдээлэл юм. Манчестер Юнайтед клубын домог Ряан Жозеф Гиггз 2011 оныг дуустал Олд Траффорд байхаар болсон байна. Магадгүй энэ түүний кареерийн сүүлчийн өдрүүд ч байж мэдэх юм.Тэрээр МанЮ-гийн 820 тоглолтонд оролцож 20 жилийн туршид 1-р багтаа байгаа цорын ганц тоглогч юм.





Dec 19, 2009

Sodoo says: Ливерпульгүй бага шөвөг ...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шалгалт болох гээд завгүйхэн л гүйлдэцгээж байгаа та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн мэдээллийг бэлтгэлээ. Миний хувьд энэ удаагийн сугалааны үйл ажиллагаа маш онцлогтой болж өнгөрсөн юм. Учир нь шилэн хоргонд орсон 16 багийн нэртэй хуйлсан цааснууд дунд миний мөрөөдлийн клубын нэртэй цаас байсангүй. Жил бүр л Нион хотоос сугалааны үйл ажиллагааг дамжуулах шууд нэвтрүүлгийг санаа зовинон үзэж, хайртай багаа ямар сугалаа татах бол гэхийг ажин суудагсан. Гэвч миний хувьд ирэх жилийн сугалааг урд урдны жилүүдийн адил баяртай үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. За ингээд үндсэн мэдээллээ хүргэе. Өчигдөр буюу 2009 оны 12-р сарын 18-ны өдөр Швейцарь улсын Нион хотод төв Европын цагаар 12:00-д эхэлсэн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод оролцох 16 багуудийн сугалаа болж өнгөрлөө. Ливерпуль болон Ювентусгүй бага шөвөгт Англиас 3, Италиас 3, Испаниас 3, Германаас 2, Франциас 2, Португалиас 1, Оросоос 1, Грекээс 1 багууд тус бүр хүч үзэх болсон. Бага шөвөгт шалгарсан 16 багийн оноолтын хувьд нэг улсын болон хэсгийн багууд хоорондоо таарч тоглож боломжгүй юм. Хэдийгээр Ливерпуль болон Ювентусгүй ч энэ удаагийн сугалаа сэтгэлд маань ихэд нийцсэн сонирхолтой оноолтуудаар дүүрэн байлаа. Энэ удаад хэсгийн тоглолтуудын тухай дүгнэлт хийхээсээ илүүтэй сугалааны тухай авч үзэх нь зүйтэй болов уу. А хэсгийн таавруудыг "хээв" нэг будилуулсан Иоан Гиоркуффаар хүчээ зузаатгасан Францын 1-р лигийн Бордо, Ливерпулийг "нам" дарсан Лион болон Фиорентина мөн Германы Бундеслигийн аврага Волфсбург дээр "гишгэн" шөвгөрсөн хуучнаар ЗХУ-ын армийн клуб асан ЦСКА Москва гэх битүү моринууд топ лигүүдийн "гигант"-уудтай уг сугалаанд оролцсон нь тун сонирхолтой байсан. Ингээд сугалааны үр дүнг буюу оноолтуудыг харуулъя.

  • Штуттгарт v Барселона
  • Олимпиакос v Бордо
  • Интер v Челси
  • Байерн v Фиорентина
  • ЦСКА Москва v Севийя
  • Лион v Реал Мадрид
  • Порту v Арсенал
  • Милан v Ман.Юнайтед

Дээрхи оноолтуудаас хархад эртний хариугаа авах, заналт өрсөлдөгчдөө дарах тоглолтуудыг хийх боломж зарим нэг клубт нь олдож байна. Хасагдах шатны эдгээр тоглолтууд 2-р сарын 16-аас эхлэх ба энэ шатнаас шалгарсан клубууд 2010 онд Испанийн нийслэл Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтод оролцох эрхээ авхад нэг алхам ойртоно гэсэн үг билээ. Миний хувьд энэ жилийн Аваргуудын лигийн цомыг өргөх хамгийн өндөр магадлалтай багаар Барселона, Реал Мадрид болон Челси клубуудыг нэрлэж буй боловч хасагдах шатны тоглолтуудад Германы Байерн Мюнхен клубт хамгийн өндөр найдлага тавьж байна. Харин хэсгээс 3-аар шалгарсан багуудын хувьд хуучнаар Европын цом буюу энэ жилээс "Europa League" хэмээн нэрлэгдэх болсон тэмцээний бага шөвөгт хэсгээс гарсан багуудтай нэгдэн орох юм. Энэ жилийн хувьд "Europa League"-т тоглож буй нэр хүндтэй клубуудээс шалтгаалан үзэгчдийн тоо урд урдны жилүүдтэй харьцангуй их байх болов уу? гэх бодол надад төрлөө. За ингээд "гал ассан" тоглолтуудаа үзээд байж дээ.





Dec 13, 2009

Tungaa says: Өнєєдєр чиний vлдсэн амьдралын эхний єдєр.

За, энэ мэдээг юу гэж эхлэх вэ гэж бодож байгаад ер нь олчихлоо ккк. Манай блогийн "password" нэлээн урт юмаа тээ. Орохгүй удахаар л мартчих юм. Анхнаасаа цээжлэхгүй юм шиг санагдаж байсан болохоор тэр биз. За, энэ ч яах вэ. Мэргэжлийнхээ аль чиглэлээр явах вэ? гэж... Ойрноос бүүр альчгүй болчихоод, бүгд л гоё санагдаад юугаар явах вэ гээд толгой гашлах нь ээ. Тэгээд жаал "net" -ээс сонирхол хөдөлгөх юм хайв, тэгээд нэг сайтнаас энэ ярилцлагыг уншчихаад хуваалцдаг юм билүү гэж бодлоо. Юм юм л бодогдлоо. Хичээл ч бодлоо тийм ч билүү, саран дээр миний хэсэг байгаа гээл ккк. Энэ нэг жил гарангийн өмнөх бичлэг байна. Гэхдээ л... Та нар ч бас уншаад үзээрэй. Эерэг цэнэг болно гэж бодож байна.

Эхлэл...
ШУА-ийн залуу эрдэмтэн Б.Даваадоржтой ярилцлаа. Москвагийн их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр дүүргэж, Германы DESY-гийн Цөмийн судлалын төвд цөмийн харилцан үйлчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө ШУА-ийн Төлөвлөлт, мониторингийн хэлтсийг толгойлдог. Б.Даваадорж хэдхэн хоногийн дараа АНУ-д судалгааныхаа чиглэлээр ажиллахаар мордох гэж байгаа юм.

- Та ямар зорилгоор Америкийг зорих гэж байна даа

- Баруунд докторын дараагийн сургалт гэж байдаг. Яг сургалт ч биш юм аа, эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болчихоод тэр чиглэлээрээ лабораторид ажилладаг. Энэ дагуу л Америк явах гэж байгаа юм. Цөмийн харилцан үйлчлэл гээд өөрийнхөө судалгааныхаа дагуу ажиллана. Цөмийн физик гэхээр юунд хэрэгтэй юм гэж хүмүүс боддог л доо. Үнэндээ сансрын хөлөг, цахилгаан станц зэрэг нь цөмийн физикийн судалгааны маш бага хэсэг нь. Хэрэв цаашаа технологи болоод явах юм бол одоогийнхоос илүү хүчтэй, хурдтайгаар бүх юм хөгжих боломжтой...
...
Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, онолын физикийг диваажин гэдэг. Туршилтын физикийг там гэдэг. Онолын физикчид гайхалтай фантастик маягийн зүйл хийж болдог. Бодоод гаргаад маш гоё онол гаргаж болдог. Түүнийг туршихад технологидоо баригдаж, асар удаан яст мэлхийн хурдаар хийдэг. Үр дүн муутай байдаг болохоор там гэж нэрлэсэн хэрэг.Дэлгэрэнгүй...