Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Dec 19, 2009

Sodoo says: Ливерпульгүй бага шөвөг ...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шалгалт болох гээд завгүйхэн л гүйлдэцгээж байгаа та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн мэдээллийг бэлтгэлээ. Миний хувьд энэ удаагийн сугалааны үйл ажиллагаа маш онцлогтой болж өнгөрсөн юм. Учир нь шилэн хоргонд орсон 16 багийн нэртэй хуйлсан цааснууд дунд миний мөрөөдлийн клубын нэртэй цаас байсангүй. Жил бүр л Нион хотоос сугалааны үйл ажиллагааг дамжуулах шууд нэвтрүүлгийг санаа зовинон үзэж, хайртай багаа ямар сугалаа татах бол гэхийг ажин суудагсан. Гэвч миний хувьд ирэх жилийн сугалааг урд урдны жилүүдийн адил баяртай үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. За ингээд үндсэн мэдээллээ хүргэе. Өчигдөр буюу 2009 оны 12-р сарын 18-ны өдөр Швейцарь улсын Нион хотод төв Европын цагаар 12:00-д эхэлсэн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод оролцох 16 багуудийн сугалаа болж өнгөрлөө. Ливерпуль болон Ювентусгүй бага шөвөгт Англиас 3, Италиас 3, Испаниас 3, Германаас 2, Франциас 2, Португалиас 1, Оросоос 1, Грекээс 1 багууд тус бүр хүч үзэх болсон. Бага шөвөгт шалгарсан 16 багийн оноолтын хувьд нэг улсын болон хэсгийн багууд хоорондоо таарч тоглож боломжгүй юм. Хэдийгээр Ливерпуль болон Ювентусгүй ч энэ удаагийн сугалаа сэтгэлд маань ихэд нийцсэн сонирхолтой оноолтуудаар дүүрэн байлаа. Энэ удаад хэсгийн тоглолтуудын тухай дүгнэлт хийхээсээ илүүтэй сугалааны тухай авч үзэх нь зүйтэй болов уу. А хэсгийн таавруудыг "хээв" нэг будилуулсан Иоан Гиоркуффаар хүчээ зузаатгасан Францын 1-р лигийн Бордо, Ливерпулийг "нам" дарсан Лион болон Фиорентина мөн Германы Бундеслигийн аврага Волфсбург дээр "гишгэн" шөвгөрсөн хуучнаар ЗХУ-ын армийн клуб асан ЦСКА Москва гэх битүү моринууд топ лигүүдийн "гигант"-уудтай уг сугалаанд оролцсон нь тун сонирхолтой байсан. Ингээд сугалааны үр дүнг буюу оноолтуудыг харуулъя.

  • Штуттгарт v Барселона
  • Олимпиакос v Бордо
  • Интер v Челси
  • Байерн v Фиорентина
  • ЦСКА Москва v Севийя
  • Лион v Реал Мадрид
  • Порту v Арсенал
  • Милан v Ман.Юнайтед

Дээрхи оноолтуудаас хархад эртний хариугаа авах, заналт өрсөлдөгчдөө дарах тоглолтуудыг хийх боломж зарим нэг клубт нь олдож байна. Хасагдах шатны эдгээр тоглолтууд 2-р сарын 16-аас эхлэх ба энэ шатнаас шалгарсан клубууд 2010 онд Испанийн нийслэл Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтод оролцох эрхээ авхад нэг алхам ойртоно гэсэн үг билээ. Миний хувьд энэ жилийн Аваргуудын лигийн цомыг өргөх хамгийн өндөр магадлалтай багаар Барселона, Реал Мадрид болон Челси клубуудыг нэрлэж буй боловч хасагдах шатны тоглолтуудад Германы Байерн Мюнхен клубт хамгийн өндөр найдлага тавьж байна. Харин хэсгээс 3-аар шалгарсан багуудын хувьд хуучнаар Европын цом буюу энэ жилээс "Europa League" хэмээн нэрлэгдэх болсон тэмцээний бага шөвөгт хэсгээс гарсан багуудтай нэгдэн орох юм. Энэ жилийн хувьд "Europa League"-т тоглож буй нэр хүндтэй клубуудээс шалтгаалан үзэгчдийн тоо урд урдны жилүүдтэй харьцангуй их байх болов уу? гэх бодол надад төрлөө. За ингээд "гал ассан" тоглолтуудаа үзээд байж дээ.





No comments: