За найзууддаа хэмжилт туршилт бие даалт гэх мэтчилэн олон зүйлд график зурахад нь хэрэг болж магад гээд энэ График байгуулдаг программыг хүргэж байна.Хамгийн гол нь хэрэглэхэд маш хялбар программ байна. Зүгээр y=***** нтр гээл графикаа бичээд ОК дарахад график нь зурагдаж байна. За тэгээд Crack-тайгаа байгаа болохоор 100% бүрэн ажиллана.Амжилт^^
Oct 25, 2010
Temka™ says: Graph maker
За найзууддаа хэмжилт туршилт бие даалт гэх мэтчилэн олон зүйлд график зурахад нь хэрэг болж магад гээд энэ График байгуулдаг программыг хүргэж байна.Хамгийн гол нь хэрэглэхэд маш хялбар программ байна. Зүгээр y=***** нтр гээл графикаа бичээд ОК дарахад график нь зурагдаж байна. За тэгээд Crack-тайгаа байгаа болохоор 100% бүрэн ажиллана.Амжилт^^
Enkee says: Уолл Стрит: Мөнгө хэзээ ч унтдаггүй.
Энэхүү кино 2010-09-24 ны өдөр албан ёсныхоо нээлтийг хийжээ. Уг кинонд Трансформерс, Дистурбиа зэрэг киногоор та бидний сайн танил болсон Шила Лебиоф болон Майкл Дуглас нар тоглосон билээ. Уолл Стритийн үнэт цаас арилжигч Гордон Гекко шоронгоос гарах ба өөрийн охинтойгоо холбоо ахин тогтоох гэж Жейк Мүүрийг ашиглана. Мөн дэлхийн эдийн засаг сүйрж байгаа энэ үед Уолл Стритэд ямар их аюул заналхийлж буйг эдгээр хоёр дүр бусдад мэдэгдэхийг хүснэ. Кино нийтдээ 70,000,000 доллар цуглуулж чадсан байгаа юм байна. 133 минут үргэлжлэх кино юм байна. Сонирхуулахад надад DVDRip-р байгаа тул сонирхсон нь надаас файлээр авч болно шүү. Их сонирхолтой кино байна лээ.
Oct 22, 2010
Shirchin says:
Сайн уу найзуудаа ойрд блогруугаа орж шинэ юм хийсэнгүй. Бас л дадлагын хамгаалалт энэ тэр гээд завгүй байлаа. Блогоороо ороод явж байтал blogspot шинэ хэрэглэгдхүүнүүдтэй болчиж. Тэгэхлээр нь хуучин theme-ээ шинэчилчлээ. Та нарт шинэ theme таалагдана гэж найдаж байна. өөр бас нэг шинэ зүйл блогийн хаягны өмнөх лого өөрчлөгдсөн байгааг анзаарснуу бас menu-тэй болсон ба хуудас гэсэн цэсийг харагдахгүй болгоод цэсрүү оруулчлаа. дахиад нэг өөр зүйл бол дэлгэцийн баруун доод буланд байрлах Back-to-Top юм. энэ нь яадаг вэ гэхээр блогийн бичлэгийн хамгийн доод хэсгийг уншчаад ч юм уу эсвэл Крилээр бичих багажийг хэрэглэсний дараа нүүр хэсэгрүү очих гэхээр нээх урт, mouse-а чирээл хэцүү байдагдаа тэгүүл одоо шууд Back-to-Top гэдэг дээр дараарай. Хамгийн сүүлийн мэдээний ард HOME гэж байдаг ч тэрнийг дарвал арай удаан ачаалалдаг харин Back-to-Top илүү амар байх болно.. Enjoy classmate!
Oct 20, 2010
Enkee says: Doomsday (Сүйрлийн өдөр) -г алдсан уу?
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэдээг энэхүү зургаар эхлүүлж байна. Хэн бүхэн харсан ч аймшигтай нууцлагдмал энэхүү байгууламжийг Маяачүүд сансар огторгуйтай харилцах гэж байгуулсан гэх ч юм бий. Та бидний сайн мэдэх 2012 - 12 -31 дэлхийн он цаг тоолол дуусна гэж Маяачүүд зөгнөж өөрсдийн он цаг тооллын календарийг бид бүхэнд өвлүүлэн үлдээснийг хэсэг эрдэмтэд судалсаар байгаа билээ. Сайн ба муу мэдээ саяхан Yahoo news -р цацагджээ. Өөрөөр хэлбэл хэсэг хүмүүс он цаг тоолол 2012 онд дуусахгүй гэсэн сайн мэдээ хэлж байгаа гэнэ. Харин муу нь гэвэл 2012 онд биш бол яг одоо сүйрэл ирсэн гэж хэлж байгаа юм. Энэ календарийг өнөө орчин үеийн тоолол руу хөрвүүлсөн Грегорийн тооллыг Лансбури алдсан гэж үзэж байгаа юм. GMT, FMT гэсэн цаг тооллын хоёр тогтмолыг ашиглаж энэхүү календарийг өнөө цагын тоолол руу шилжүүлэхэд хоорондоо зөрж байгаа учир 2012 онд Дэлхийн сүйрлийн өдөр гэж Маяачүүд яг баттай зөгнөсөн гэж эрдэмтэд баталж чадахгүй байгаа бөгөөд энэхүү үүссөн маргааныг шийдвэрлэхийн тулд өөр эртний календарь хэрэг болсон гэж байгаа юм байна. Үүнээс өмнө Дэлхийг 10 ч удаа сөнөх талаар хүмүүс шуугиж айцгаац байсан бөгөөд 10-уулаа худал тохиолдол, худал хэмжилзүйгээс болж худлаа мэдээлэл хүмүүсийг айлгасан байдаг. Энэ талаар би дараа мэдээ оруулнаа. Харин энэ Маяачүүдийнх үнэн болов уу эсвэл бид ахиж алдаж хэмжилт, хөрвүүлэлт хийсэн юм болов уу?
Oct 19, 2010
Temka™ says:Кириллээр бичицгээе!!!
За мэдээ оруулаагүй их уджээ.Хичээл ном, шалгалт шүүлэг, бие даалт,илтгэл, ажил гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаалаад зав цаг ховорхон л байна даа найз нь.Ангийнхныгаа санаал..хэхэ.Бие даах,лабораторын ажил,дадлага тайлан гээд л хамт байсан бол арзаганаал тэнэгтэж огч байгаадаа хэхэ..За уянгын халил нэг иймэрхүү.Эргээд мэдээндээ ороход мэдээ бичихэд миний хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол кириллээр бичих байдаг болохоор хэрэв анзаарсан бол аль болох бага үгтэй мэдээ оруулдаг байсан.Харин ойрд мэдээ хийгээгүй байж байгаад өнөөдөр хийх гэсэн бас л энэ асуудал ахиж гараад.Тийм болохоор энэ удаагийн мэдээнд кириллээр хялбар бичиж болохоор нэг багажийг орууллаа.(Хамгийн доор).Ер нь цаашдаа хэрэгтэй хэдэн багаж оруулах байх.Хэрэгтэй багаж байвал хэлээрэй.Хайж олоод нийтлээд байя.^^..Нээрээ бичлэг оруулахдаа бичлэгнийхээ хэмжээг(өргөн өндөр г.м) тохируулж оруулж байгаарай! Бас блогоороо идэвхитэй орж байгаарай..Хөөрхөн хүүхдүүд шүү..ккк о.O
Oct 18, 2010
tungaa says: Chicago(USA)-oos suragtai... kkk
За юу байна? найзууд аа. Найз нь их сюрпризтэй. Дээрхи зургийг харж байгаа биздээ. Яахын аргагүй хамгийн сүүлийн үеийн мэдээ болж байгаа тийм уу?. ккк.. Бабу маань Чикаго-д ингээл лемузин унасан шиг, ерөнхий дөө бол сайн л байгаа сурагтайдаа. Ах харин загнаад, зурагнуудаа хийгээч үгүй бол энд байгаа бүх хүмүүсээр намайгаа зодуулах юм байх өө. Бас бус хүмүүсийн захиалга байгаа болохоор андых нь зургийг гялсхан мялсхан ингэс хийгээд оруулчихъя дөө гэж. Таалан болгооно уу гэж ккк... Бусад зургийг "Хуудас"-ын "Бабу"-руу оруулчихсан шүү найзууд аа.
Oct 11, 2010
tungaa says: Анхаарал татсан гэрэл зураг
Оройн мэнд, залуусаа. Ангийхан сэтгэл өндөр байгаад баяртай байна өө. Манай ангийхан хаа ч явсан түвээнэ гээл явах юм билээ. Өөрсдөө гоё явбал тээл гоё ш дээ тэ. За энэ тухай дараа ярья. Маш олон зурагнаас нүд булааж анхаарал татсан зургаа энд тавилаа. Ямар ч өнцгөөр бодож болно л доо. Хэхэ, энэ залуу ингэж хайрлах хүнгүй байсан бол ямар харамсалтай вэ? Эргэж ирсэн болов уу? гээл хаха.. дэмийрээд явчлаа.
Oct 9, 2010
Enkee says: Happy Birthday JOHN LENNON.
Imagine. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээгээ ингэж эхлүүлснийг хэн хэнгүй мэдэх байх гэж бодож байна. Тиймээ энэ бол агуу уран бүтээлийн нэр. Түүнийг энэ дуугаар нь дэлхий ертөнц хайрладаг. Тэр бол 20 зууны авъяаслаг хөгжмийн зохиолч төдийгүй, сайн дуучин байсан билээ. Английн Ливерпүүл хотоос гаралтай алдарт Битлз хамтлагын дөрвөлийн нэг бөгөөд түүний бүтэн нэр бол Жон Винстон Оно Леннон. Оно гэдэг нь түүний эхнэрийн нэр. 1940 оны 10-р сарын 9-ны өдөр Английн Ливерпүүл хотын Матернити (төрөх газар гэсэн үг) эмнэлэгт Жулиа болон Альферд Ленноны хүү болон мэндэлсэн юм. Түүний аав бол Дэлхийн хоёрдугаар дайны үед далайгаар хэрэн наймаа хийдэг хүн байжээ. Түүний эцэг үргэлж мөнгийг чек маягаар Ливерпүүл хотын Ньюкастл Роадад амьдарч буй эхнэр, хүүхэд рүүгээ явуулдаг нэгэн байсан юмсанж. 1944 онд түүний эцэг буцаж иржээ. Харин энэ үед ээж нь өөр хүнээс хүүхэдтэй болоод жирэмсэн байсан болохоор түүний аав аргагүй эрхэнд тэнд удалгүй явжээ. 1946 онд Леннонг аав нь Блаклүүл рүү сэмхэн авч явж хүүхэдтэйгээ нууцаар Шинэ Зеаланд рүү явах гэж байхад нь ээж нь дагаж очсон ба энэ үед гэр бүлийн айхтар хэрүүл болж Леннонг эцэг, эхийнхээ аль нэгийг сонгох тулгалт гарчээ. Леннон хоёр ч удаа аавыгаа сонгосон хэдий ч түүнийг ийм алхам хийсний дараа ээж нь гомдоод түүнийг орхиж уйлж явах үед Леннон ээжийнхээ араас уйлаад дагаад гүйсэн гэдэг. Ингээд л түүний аав 20 жил хүүтэйгээ уулзаагүй юм. 1957 онд түүний ээж нь анхных нь акустик гитарыг түүнд авж өгсөн байна. Энэ үед тэрээр 11 жилээ төгсчихсөн том хүү болсон байжээ. Хамгийн анхны дуугаа 18 настайдаа Паул Макартнитай хамтарч бичсэн бөгөөд энэ үеэр хамтлагын үлдсэн хоёр гишүүн болох Жорж Харрисон болон Стюарт Сутклиффэ нарыг бүрдүүлж Битлз хамтлаг бий болжээ. Тэрээр хамтлаг дундаа хамгийн том нь байсан бөгөөд бусдыгаа үргэлж дагуулж, мөн тэдний дунд хамгийн ухаалаг нь байсан гэдэгтэй бүгд санал нийлдэг юм. Тэрээр хоёр удаа гэрэлж байсан бөгөөд түүний хоёр дахь гэрлэлт түүнд маш их өөрчлөлтийг авчирсан гэж тэрээр их ярьдаг байжээ. Түүний хоёр дахь гэрлэсэн сүйт бүсгүй нь бол Ёоко Оно юм. Энэ ази гаралтай бүсгүй Леннонтой танилцаад түүнтэй утсаар ярих гэж гэр лүү нь залгах үед Жулиан Леннон(анхны эхнэр нь) утас авахад түүнээс өр авах гэж нэхэмжилж байгаа хүн байна гэж худлаа хэлээд Леннонтой утсаар ярьдаг байжээ. Харин Жулиан Леннон нэг өдөр Грек рүү аялчихаад ирсэн хооронд Оно Леннонгийнд очиж хамтдаа байж, түүнийг цомгыг бичилцэхэд тусалсан гэдэг. Жулиан зугаалгаасаа буцан ирэхэд Оно түүний халаадыг өмсчихсөн, цай уугаад юу ч болоогүй юм шиг"Өө сайн уу" гэж хэлсэн гэдэг. 1980 оны 12 р сарын 8 ны 22:50 цагын орчим Леннонг гэр лүү нь орж байхад нь ар нууранд нь дөрөв буудсанаар тэрээр эмнэлэгт очоод нас барсан гэдэг. Леннон үхэхийнхээ өмнөх хэдэн өдөр "Би үхэх юм бол алдар оргил намайг үүрд дагана" гэж нэг бус удаа хэлж байсан байдаг. Тэр бол агуу хүмүүсийн нэг бөгөөд энхтайвныг туйштай тэмцэгч нэгэн байсан билээ. Түүний агуу бүтээл болох Imagine -г та бүхэнд орууллаа.
Oct 7, 2010
tungaa says: Жастин бэйбер 51 настай гэнээ..
Жастин Бэйбер үнэхээр 51настай бол гучин хэдтэй эмэгтэйтэй асуудал үүсгэж сенсаци тарих нь юу ч биш л юм байна. Тэгвэл ч ёстой овоо өвөө болох нээ дээ. Яахав дээ хүүхэд шиг дуулдаг өвгөн байж тэгээл "эврика" гээл толгойнд нэг юм харваж дээ. кккк..... чаджээ, чадаж гээл үү. Үнэхээр тийм бол аймшигтайяа.
Enkee says: UFO Монголоос Хятад руу.
UFO гэдэг нь сансрын үл мэдэгдэх нисдэг биетийг хэлдэг. Тэгвэл саяхан өнгөрсөн сар Монгол Хятадын хооронд нислэг цуцлагдсан юм байна. Энэ нь мэдээж үл мэдэгдэх биет тэнгэрээр нисч байгаатай холбоотойгоор цуцлагдсан юм байна. Хамгийн гайхалтай нь 3 хоног гармын өмнө Дариймаа бид хоёр хүүхдээ аваад орой гадаа сууж байхад маш хурдтай гэрэл тэнгэр дээгүүр нисч өнгөрснийг харсан. Харин өнөө өглөө Yahoo news -р ийм мэдээ цацагдсан байх юм. Үнэхээр итгэмээргүй. Амстердам хотод бас ийм биет харагдсан гэж байсан. Энэхүү биетийг ABC news албан ёсоор энэ оны 6-р сараас эхэлж Дэлхий дээр найман удаа үзэгдсэн гэж баталж байгаа юм. Ямар ч байсан Youtube, ABC NEWS, Yahoo гээд томоохон сайтууд дээр Монгол Хятадын хоорондох нислэг цуцлагдсан шалтгаан нь үл мэдэгдэх биет гэж бичсэн бичлэгүүд байна. Сонирхолтой л юм...
tungaa says: Жаргалтай дадлага...
Бүгдээрээ сайн уу? Юу Юугүй 10сар гарчихжээ. Эргээд харсан зөндөө юм болж өнгөрчээ. Баянмөнх анддаа амжилт хүсье, алс хол АНУ-г зорьсон байх юм гэж. Дүрсгүй жаал, залуу ч юм уу? ккк... Өөр бас нэг үйл явдал бол дадлага хийцгээсэн байна. Энэ хүү мэдээ нь цөмийн физикийхэний дадлагын талаар зах зухаас нь танилцуулах болно. Тийн, Тэгээд танай цөмийхэн чинь Архангайд "Nuclear energy Mongolia" компани дээр дадлага хийхээр долоохон хоног аялаад ирсэн билээ. Мэдээж тэгээд хөгжилтэй, дурсамжтай, бага сага нүд тайлаад ирсэн шүү гэж. Зиа энэ өдөр 2010.09.06-н байлаа. Бабу, Содоо, Содном, Онон дөрөв гаргаж өгсөн. Тэр дунд байгаа биз. Ачаагаа автобус руугаа зөөж байна даа.
Тэгээд бусад зурагнуудыг "Pages"-"NEM"-ээс үзнэ биз ээ гэж. Үзээрэй!!! андууд аа.
Тэгээд бусад зурагнуудыг "Pages"-"NEM"-ээс үзнэ биз ээ гэж. Үзээрэй!!! андууд аа.
Oct 4, 2010
Enkee says: Ванга юу гэж зөгнөв?
Далдыг харах зөн билэг нь хоёр нүд нь хараагүй болсноос хойш төгс болсон энэ хүнийг дэлхий даяар мэднэ. Болгарийн зөн билэгч тэрээр шуурганаас болж хоёр нүд нь тоос болоод шороонд хутгалдан нээж ч чадахааргүй өвдөж байсан гэдэг. Түүний нүдийг эмчлэхийн тулд мэс ажилбар хийх шаардлагатай байсан боловч хийлгэх хөрөнгө түүнд байгаагүйгээс тэрээр ийнхүү сохорчээ. Харин үүнээс хойш тэрээр ертөнцийг өөр нүдээр буюу зөн билгээрээ хардаг болжээ. Эндээс л чухам түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэдэг. За түүний зөгнөлийг би саяхан нэгэн сайт дээрээс уншлаа. Та бүхэн ч гэсэн уншаад үз.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ.
Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно.
2084. Байгаль сэргэнэ.
2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно.
2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгист сууршигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.
Эх сурвалж (source) : www.shudarga.mn

Subscribe to:
Posts (Atom)