Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Oct 20, 2010

Enkee says: Doomsday (Сүйрлийн өдөр) -г алдсан уу?

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэдээг энэхүү зургаар эхлүүлж байна. Хэн бүхэн харсан ч аймшигтай нууцлагдмал энэхүү байгууламжийг Маяачүүд сансар огторгуйтай харилцах гэж байгуулсан гэх ч юм бий. Та бидний сайн мэдэх 2012 - 12 -31 дэлхийн он цаг тоолол дуусна гэж Маяачүүд зөгнөж өөрсдийн он цаг тооллын календарийг бид бүхэнд өвлүүлэн үлдээснийг хэсэг эрдэмтэд судалсаар байгаа билээ. Сайн ба муу мэдээ саяхан Yahoo news -р цацагджээ. Өөрөөр хэлбэл хэсэг хүмүүс он цаг тоолол 2012 онд дуусахгүй гэсэн сайн мэдээ хэлж байгаа гэнэ. Харин муу нь гэвэл 2012 онд биш бол яг одоо сүйрэл ирсэн гэж хэлж байгаа юм. Энэ календарийг өнөө орчин үеийн тоолол руу хөрвүүлсөн Грегорийн тооллыг Лансбури алдсан гэж үзэж байгаа юм. GMT, FMT гэсэн цаг тооллын хоёр тогтмолыг ашиглаж энэхүү календарийг өнөө цагын тоолол руу шилжүүлэхэд хоорондоо зөрж байгаа учир 2012 онд Дэлхийн сүйрлийн өдөр гэж Маяачүүд яг баттай зөгнөсөн гэж эрдэмтэд баталж чадахгүй байгаа бөгөөд энэхүү үүссөн маргааныг шийдвэрлэхийн тулд өөр эртний календарь хэрэг болсон гэж байгаа юм байна. Үүнээс өмнө Дэлхийг 10 ч удаа сөнөх талаар хүмүүс шуугиж айцгаац байсан бөгөөд 10-уулаа худал тохиолдол, худал хэмжилзүйгээс болж худлаа мэдээлэл хүмүүсийг айлгасан байдаг. Энэ талаар би дараа мэдээ оруулнаа. Харин энэ Маяачүүдийнх үнэн болов уу эсвэл бид ахиж алдаж хэмжилт, хөрвүүлэлт хийсэн юм болов уу?

No comments: