Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jun 1, 2009

Sodoo says: Аялалын тэмдэглэл....

2009 оны 5 сарын 31 буюу өчигдөр "АТОМ" клубээс зохион байгуулсан аялалд манай Онол Туршлагын Физикийн Тэнхимийнхэн хамрагдан явлаа. Бидний очсон газар хотын зүүн захад байрлах "Гачуурт" тосгон байсан. Чухам Гачууртын яг хаана нь гэдэгийг бид мэдээгүй. Автобус сургуулийн урдаас өглөөний 8:30 минутад хөдлөнө гэсэн боловч нөгөөх л "Үхрийн баас" шиг цувардаг зангаараа хоцорсоор бараг өглөөний 10 цагийн орчимд хөдөлсөн. Замдаа дуулж, хөгжилдөж явсаар очих газраа очсон. Яг хаана очхоо товлоогүй байсан болохоор бууж газраа үзэх санаатай явсаар тэндээсээ гол гатлахаар тохиролцсон. Хөвгүүд тус бүр нэг охин үүрч гол гатлах даалгавартайгаар нэг нэгээрээ гутлаа тайлцгааж эхэлсэн. Миний хувьд ч мөн адил шортоо өмсөөд, гутлаа тайлаад усруу орсон. Би гэхдээ охин үүрэгүй. Ус нэлээд хүйтэн байсан. За тэр хүйтэн нь ч яахав чулуунууд нь л гишгэхэд хүндрэлтэй байсантай бүх хүүхдүүд санал нийлнэ биз ээ. Зарим нэг ангийн хөвгүүд бүр 2,3 ч удаа охидуудаа үүрэн гол гаталж байгаа харгадсан. Ингээд бүгд цаад эрэгтээ хүрэн байрлах газрын зүг хөдөллөө. Голын цаад талд миний санаснаас цэлгэр, тэгшхэн талбай хүлээж байгааг харан би маш их олзуурхсан. Учир нь би болон манай нөхөд бүгд хөлбөмбөг тоглох маш их хүсэлтэй байсан. Ингээд бүгд 2 том модны доор бөөгнөрөн сууж амас хийгээд, бид хөлбөмбөг тоглохоор цаашиллаа. Бүгд хийлж 3 баг болон хуваагдаад тоглохоор боллоо. "Яасан ч яахав", "Элэктрон мангас", "Goal" болон манай "Их буучид" багууд өрсөлдөхөөр бэлэн болоод байсан. Манай багийн хувьд хэн нь "Их Буучид" гэсэн нэр өгсөн гэдгийг нь ч мэдээгүй. Мөнхөө болон Баттулга хоёрын нэг нь л тийм нэр өгсөн болов уу? хэмээн таамаг дэвшүүлээд л орхилоо. Харин тийм гоё багийн нэрийг гайгүй авч явах юмсан гэдэг бодол тухайн үед төрөөд амжсан. Манай багийн хувьд нөгөө багуудтай харьцангуй дан манай ангийн хүүхдүүдээр бүрдэгдсэн гэснээрээ онцлогтой байлаа. Отгонбаяр, Энхсайхан, Эрдэнэсант, Батбилэг, Даариймаа, Тунгалаг, Эрдэнэболд, Баттулга болон миний бие "Их буучид" хэмээх багийн төлөө тоглохоор томилогдсон. Манай багийнхан ерөнхийдөө хамгаалах хувилбараар тоглосон нь зөв байсан болов уу? Тоглолтынхоо хуваарийг мэдсэнээр тоглолтдоо бэлтгэж эхэллээ. Эхний тоглолт "Май шүү" уриатай "Яасан ч яахав" болон "Элэктрон мангас" багуудын хооронд өрнөсөн. Нэмэж хэлхэд талдаа 7 минутаар тоглосон шүүгчээр Гантулга бид хоёр ажилласан. Тоглолт өрсөлдөөнтэй болсон ба уг тоглолтод "Яасан ч яахав" 2:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар сэтгэл хангалуун цааш алхална. Хасагдах тоглолт байсан учир Мөнхсайханаар ахлуулсан Элек-1-ийн "Элэктрон мангас" баг тэмцээнээ өндөрлөсөн. Хоёр дахь тоглолтод манай баг Элек-2-ынхан болон Оюунгэрэл багшаар бүрдэгдсэн "Goal" багийн эсрэг тоглосон. Уг тоглолтын эхний үед бид хүнд байдалд орж байсан ч эхний үеийн төгсгөлөөр 11 метрийн торгуулийн цохилтийг Отгонаяр амжилттай гүйцэтгэн тоглолтын тооны харьцаа 0:1 болон бид давамгайлж эхлэсэн. Харин манай тэрхүү довтолгоонуудыг эрчүүдээсээ дутахааргүй зогсоож байсан Оюунгэрэл багш болон Дэмбээ 2-ийг дурдахгүй өнгөрч болохгүй гэж бодож байна. Ингээд сүүлийн минутад гоолийн дамжуулалтыг Отгонбаяр булангаас хаян миний бие мөргөн гоол оруулсан. Ингээд 2:0-оор тоглолт өндөрлөн манайх "Яасан ч яахав" багтай тоглох хүнд гэх нь ч хаашаа юм нэгэн даалгаварын өмнө нүүр тулсан. Ингэх зуур Элек-3 болон 4-ийнхэн ирсэн тэд мөн 2 баг гарган тоглож Элек-3 хожсоноор 3 багтай болж лигийн систем буюу оноогоор тоглох боллоо. Үүний дараа буюу 14 цагийн орчим бид өдрийн хоолоо идэж, амсхийсэн. Нэгэнт л яадаргаанаасаа хэдэн хором ч болтугай салахаар ирсэн бидний хувьд суугаад байх сонирхол байгаагүй тул Воллейбол тоглохоор тойрог болон зогсож нэлээд хөгжилдсөн. Воллейбол дууссаны дараа хөлбөмбөгийн тоглолтууд үргэлжилсэн ба манай баг эхний тоглолтод Элек-3-ийн багтай 1:1-ээр тэнцэн эвийн гэрээ байгуулсан. Ингээд бидний 2 дахь тоглолт "Май шүү" хэмээн зоригжих "Яасан ч яахав" багийн орилооноор эхэллээ. Тэр үед Отгоогийн хаясан бөмбөгийг мөргөх гэж үсрээд буухад шөрмөс татчихсан нь маш хэцүү байсан. Ингээд талбайг чөлөөлөөд орондоо Мөнхсайханыг орууллаа. Тэрхүү тоглолтод манай баг Отгонбаярын гоолийн ачаар 1:0-оор "Яасан ч яахав" багт "баяртай"хэмээн итгэл төгс хэлсэн учир нь тэд өмнөх тоглолтдоо нэг хожигдсон. Ингээд бид Элек-3-тай оноо тэнцсэн учир шийдвэрлэх тоглолт хийсэн ба үндсэн цаг 0:0-ээр өндөрлөн торгуулийн цохилтоор манайх нэг ч хийлгүй хожигдсон. Харамсалтай байсан боловч цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн болхоор сэтгэл хангалуун үлдэж чадсан. Ингээд аврага болсон Элек-3-ийн ангийнханд баяр хүргэе. Өдөр дунд гэхэд шөрмөс татаад хэцүү байсан болохоор булчингаа сэргээхээр голруу явлаа, тэнд жаал юм ярьж сууж байтал Эрдэнэболд яаж ч юм нэг жараахай бариад ирсэн, тэгээд түүндээ урамшаад лаазалсан загас хийнэ гэдэг зорилготой баахан жараахай бариад ирчихсэн байсан. Биднийг голын эрэг дээр хэвтэж байх хооронд манай хэд, хэд хэдэн тэмцээнд оролцсон байна лээ. Үүний хажуугаар буухиа тэмцээндээ түрүүлсэн Элек-2-ынханд баяр хүргэе !!!. Ингээд бөх барилдаан болох сургаар нөгөө хэд дээрээ ирэхэд манай ангийн хэд элсэн дээр оччихсон л бужигнаж харагдсан. Тэгээд бөхийн барилдаанд Физикийн ангийг төлөөлж Батбилэг, Эрдэнэсант, Отгонбаяр болон Хишгээ оролцох боллоо. Нэг аюултай нь Хишгээ ирээгүй учир би оронд нь барилдах болсон. Би ч яахав 1-ийн даваанд өвдөг шороодсон. Харин нөгөө 3 маань давсан. Ингээд 2-ын даваанд Отгонбаяр Эрдэнэсант 2 өвдөг шороодон Батбилэг цааш яван аврагалсан. Тэр үед намайг нэлээд эвгүй байдалд оруулсан Батбилэгийн үйлдэлийг ойлгоогүй хоцорсон. Шалтгаан нь юунд байв? Гэхдээ түүнд бөхийн барилдаанд аваргалсанд баяр хүргэе. Ингээд шагнал гардуулах ёслолоор зохих хүмүүст шагналыг нь гардуулснаар 18 цагийн орчим хотын зүг хөдөлсөн. За тэгээд энэхүү аялалыг зохион байгуулсан "АТОМ" клуб болон тэргүүн Гантулга болон аялалд явсан болон идэвхи гаргасан бүх хүүхдүүддээ Физик 2.1 ангийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

No comments: