Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jun 6, 2009

Sodoo says: Хар тив дэх цомын өрсөлдөөн...

За сайн байцгаана уу? Өнөөдөр та нарт нэгэн хөлбөмбөгийн тухай гоё мэдээлэл хүргэе. Зун та нарт хийх юм олдохгүй жаахан уйтгартай байж магад тэгвэл, энэ сарын 14-28-ийг хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохиогдох "Тив хоорондын цом булаалдах тэмцээн" буюу "Confederations cup" тэмцээнийг үзээрэй. Уг тэмцээний талаар ихэнх хүүхдүүд мэддэггүй мөн ойлгодоггүй, харьцангуй шуугиан багатай тэмцээнд тооцогддог. Гэвч чансаа нь маш өндөр тэмцээн. Тиймээс уг тэмцээний талаар бага зэрэг мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Уг тэмцээн нь тив бүрийн аврагуудын хооронд хүч үзэх дэвжээ нь болдогоороо бусад тэмцээнүүдээс ялгардаг. Ойлгомжтой болгох үүднээс энэ жилийн тэмцээний жишээг авч үзье. Одоо болох тэмцээнд оролцох багуудыг болон яагаад уг тэмцээнд орох болсон шалтгааныг бичвэл:
  • Испани (Түрүү жил болсон Евро2008-ыг бид бүхэн сайн мэднэ. Тэрхүү тэмцээний шигшээ тоглолтод Испани Германыг 1:0-ээр хожиж Европын аврага болж байсан. Тэд Европын аврага учраас уг тэмцээнд тивээ төлөөлөн оролцоно.)
  • Ирак (2007 оны Азийн цомын тэмцээний шигшээ тоглолтод Юнис Махмуд тэргүүтэй Иракийн шигшээ баг, Ясир Аль Кахданин тэргүүтэй Саудын Арабын шигшээ багийг 1:0-ээр хожин сүр дуулиантайгаар Азийн аврага болж байсан. Тиймээс мөн тэд Ази тивийн төлөөлөл.)
  • Шинэ Зеланд (Далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландын шигшээ багийн хувьд өнгөрөгч 2008 онд 4 дахь удаагаа аврагалан, тивээ төлөөлж уг тэмцээнд оролцох эрхээ олж авсан.)
  • Бразил (Дэлхийн 5 удаагийн аврага, 2007 оны Венесуэлд зохиогдсон Копа Америка тэмцээний ялагч Бразилчуудын хувьд Аргентиний шигшээ багийг ядах юмгүй хожиж уг тэмцээнд ирэх эрхээ авсан. Тэд Өмнөд Америк тивийн төлөөлөл.)
  • Египет (2008 оны оюутны өвлийн амралтын үеэр болж өнгөрсөн тэмцээн. Уг тэмцээнд Египетийн шигшээ баг Гана, Зааны ясан эрэг болон Камерун гэх 3 аюултай улсын шигшээ багтай их шөвөгт үлдэж байсныг тодхон санаж байна. Гэвч тэд шигшээ тоглолтод Самуэль Это'о тэргүүтэй Камеруныг Мохамед Абутрикагийн гоолоор буулган авч Африк тивийн төлөөллөөр итгэл төгс сонгогдсон.)
  • АНУ (Хойд Америкийн болон Карибийн тэнгисийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Алтан цомын тэмцээнд Лэндон Донован тэргүүтэй АНУ-ын шигшээ баг Мексикийн шигшээ 2:0-ээр буулган авч аврагалсан. Тэд Хойд Америкийн төлөөлөл.)
  • Итали (Та нар гайхаж байж магадгүй яагаад Европын аврага биш орж байгаа юм бол? гэж. Энэхүү тэмцээнд 8 баг 2 хэсэгт хуваагдан тоглодог учир 2 баг дутдаг. Эдгээр багуудыг өмнөх Дэлхийн аврага баг болон зохион байгуулагч орны багаар бүрдүүлдэг. Тиймээс 2006 оны Дэлхийн аврагууд уг тэмцээнд зодоглоно.)
  • ӨАБНУ (Энэхүү баг нь зохион байгуулагч орны хувиар уг тэмцээнд оролцоно.)
Уг тэмцээн нь Саудын Арабын хаан Фахдын санаачлагаар 1992 оноос зохион байгуулагдсан ба 1995 он хүртэл "Хаан Фахдын цом" хэмээн нэрлэгдэж байж. Тэгээд үүнээс хойш одоог хүртэл "Confederations cup" нэртэйгээр зохиогдож байна. Бразил болон Францын шигшээ багууд тус бүр 2 түрүүтэй уг тэмцээний дээд амжилтыг эзэмшдэг. Энэ удаад ӨАБНУ-ын Рустенбург, Блөмфонтайн, Преториа болон нийслэл Ёханесбург хотууд уг тэмцээнийг хүлээн авахад бэлэн болоод байна. Мөн уг тэмцээнийг шүүхээр тив бүрээс нийт 10 шүүгч томилогджээ. Миний хувьд уг тэмцээнд их ач хлбогдол өгч байгаа учир нь Дэлхийн аврагатай нийлээд нийтдээ 4 тивийн АШТэмцээнийг нойроо хугаслан байж үзсэний үр дүн одоо л гарч байгаа юм шиг санагдаж байгаа учир. Би Азийн төлөөл болсон Иракын шигшээ багийг дэмжинэ. Гэвч Иракийн шигшээ багийн хувьд яалт ч үгүй чансаа дутах боловуу? За тэгээд бүгд л ер нь гоё багууд байгаа шүү дээ. Ямар ч байсан тэдний тэрийг нь энэ гэж ялгах юм байхгүй. За тэгээд үзээд байж дээ. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг цаг бүрд нь хүргэх болно.

No comments: