Абрахам Линколн | Жон Кэннэди |
Линколн 1846 онд конгрессийн гишүүн болсон. | Кэннэди 1946 онд конгрессийн гишүүн болсон. |
1860 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. | 1960 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. |
Түүний эхнэр нь цагаан ордонд амьдарч байхдаа хүүхдээ алдаж байжээ. | Түүний эхнэр нь цагаан ордонд амьдарч байхдаа хүүхдээ алдаж байжээ. |
Линколны нарийн бичгийг Кэннэди гэдэг байсан ба тэрээр түүнд театрлуу явхыг нь эсэргүүцэж байжээ. | Кэннэдигийн нарийн бичгийг Линколн гэдэг байсан ба тэрээр түүнд Далласруу явхыг нь эсэргүүцэж байжээ. |
Тэрээр эхнэрийнхээ хажууд дагзруугаа буудуулан нас баржээ. | Тэрээр эхнэрийнхээ хажууд дагзруугаа буудуулан нас баржээ. |
Линколн Форд хэмээх нэртэй театрт буудуулсан. | Кэннэди Форд компаний үйлдвэрлэсэн машинд буудуулсан. |
Түүнийг Жон Вайлкэс Бүүт(John Wilkes Booth) хэмээх хөлсний алуурчин хороосон ба түүний нэр 15 үсэгнээс бүрддэг байна. | Түүнийг Ли Харвэй Осуалд(Lee Harvey Oswald) хэмээх хөлсний алуурчин хороосон ба түүний нэр 15 үсэгнээс бүрддэг байна. |
Бүүт нь Линколныг театрт хороосны дараа цагдаа нар түүнийг агуулхаас барьжээ. | Осуалд нь Кэннэдиг агуулхаас буудсан ба цагдаа нар түүнийг театраас барьжээ. |
Линколны дараах ерөнхийлөгч Андрю Жонсон(Andrew Johnson) 1808 онд төржээ. | Кэннэдигийн дараах ерөнхийлөгч Лайндон Жонсон(Lyndon Johnson) 1908 онд төржээ. |
За ямартай ч 100 жилийн давталттай энэ сонин зүйлд өөрөө ч итгэхэд бэрх байлаа гэхдээ зарим нэг зүйлс яах аргагүй үнэн байх юм. Энэ хорвоо ертөнц аргагүй баян юм. Юу ч болохыг үгүйсгэх аргагүй. Яагаад яг ингэж таардаг байна гэдэг асуултыг өөр өөртөө үлдээцгээе. Тэвчээр гарган уншсан та бүхэнд баярлалаа.
No comments:
Post a Comment