Сайн байцгаана уу? Би өнөөдөр нэг сникерстэй болсон тухайгаа та бүгдтэй хуваалцмаар санагдлаа. Чухам яаж сникерстэй болсныг та бүхэн эхлээд сонирхох байх. Урд шөнө буюу 2010 оны 3-р сарын 31-нд Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/4 шигшээ тоглолтын эхний 2 тоглолт нь болсон юм. Эдгээрийн нэг нь мэдээж Английн Манчестер Юнайтэд болон Немцийн алдарт Байерн Мюнхен клубуудын тоглолт байсан. 1999 онд уг хоёр баг Аваргуудын лигийн шигшээ тоглолтод учраа таарч Байернчууд нүдэндээ нулимстай Каталоны нийслэлийг орхиж байсан цаг саяхан мэт санагдна. Оливер Биерхоффт нулимс, Дэвид Бэкхэмд нэр төрийн баталгаа, Ферги болон бүх Манчестерчуудад цомыг авчирсан уг тоглолт аль хэдийн ард хоцоржээ. Харин энэ удаад буюу 11 жилийн дараа Нидерланд мэргэжилтэн Луй ван Гаалийн удирдсан хүчирхэг Байернд хариугаа авах сайхан боломж олдсон юм. Германчууд бол зорилгынхоо төлөө тууштай тэмцэгчид, тиймээс надад яагаад ч юм тэднийг Аллианз Аренадаа ялалт байгуулна гэсэн итгэл сугалааг сонссон тэр мөчөөс эхлэн төрсөн. Тийм учир миний бие хэнтэй ч, юугаар ч мөрийцхөд бэлэн болоод байсан билээ. Гэтэл надтай зэрэгцэн ангийн анд Ж.Мөнх-Эрдэнэд мөн "Улаан чөтгөрүүд"-ийг хожно гэсэн итгэл төрсөн бололтой. Тиймээс Мюнхен хотод 20:30 цагт эхлэх тоглолт дээр мөрий тавих таатай нөхцөл байдал үүссэн юм. Мөрийний хувьд нэг сникерс байсан. Мөрийцөөд хожсон сникерс ямар гоё байдаг гээч нтр................
Тоглолт эхэллээ....
66 дахь секундэд Английн супер довтлогч, Вазза хочит Уэйн Рүүни, Луйш Нанигийн дамжуулалтаар гоолдчихдог байна шүү ...
Аз болоход цаана нь 89 мин үлдэж. Эхний үе 0:1 ийн харьцаатайгаар өндөрлөсөн. Миний сникерсийг надаас нэг алхамаар холдуулсан Рүүнид дургүй хүрч байлаа. Тоглолтын хоёрдугаар үед миний итгэл улам ихээр нэмэгдсэнд би их баярласан. Тиймдээ ч 77 дахь минутад Францын шигшээ багийн хагас хамгаалагч Фрэнк Рибэри намайг сникерсийн өрнөөс гаргаж чадлаа. Ийнхүү явсаар эцсийн дүнд 2009 онд хойд нутгийн Хамбург клубээс Байернд ирсэн Хорват довтлогч Ивица Олич надад сникерсийг өөрийн ур чадвараар авч өгсөн юм. Ингээд агуу Баваричуудад хожил, итгэл найдвар надад сникерс авчирсан уг тоглолт миний хүссэн үр дүнгээр өндөрлөсөнд баяртай байна. Хариу тоглолт ирэх Лхагва гарагт Манчестер хотын Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд болно.
Баярлалаа Байерн Мюнхен ......
No comments:
Post a Comment