Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Apr 20, 2010

Sodoo says: For people really^2 hate the football ...

Хөлбөмбөгийг үзэн ядагсдад зориулсан нийтлэлийн хүрээнд Евро2008-ийн А хэсгийн сүүлийн Чех болон Түркийн тоглолтын бичлэгийг шууд үзэхээр байрлуулсан билээ. Хэсэг нөхөд үзээд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн бол зарим нь гайхсаар хоцорсон бололтой. Харин энэ удаад гайхан хоцорсон нөхдөд зориулж 3 минутын маш сонирхолтой хэдэн бичлэг орууллаа. Та нар үзээд анайхын дээдээр ангайна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье битгий шантраарай залуусаа. Ингээд гайхамшгийг нүдээрээ харцгаая. Бүгдийг нь үзээсэй гэж хүсье.







Sodoo says: Зурагт хуудас ...

Өглөөний мэнд залуусаа!!! Өчигдөр асуулт хариултын тэмцээний 3 дахь ялагч Ононд сникерс өгснөөс өөр онцын ажлыг блогын төлөө хийсэнгүй. Харин одоо та бүхэнд их сонирхолтой зүлийг хүргэх гэж байна. Юу вэ гэвэл улс төр, нийгмийн үзэл суртлын хамгийн том зэвсгийг холбоо харилцаа өнөөгийн түвшинд хүртэл сайн хөгжөөгүй байх үед гүйцэтгэж байсан "propaganda" буюу "зурагт хуудас"-ын тухай юм. Миний бодлоор дэлхийн 1, 2-р дайны үед пропагандагийн хөгжил эд үедээ байсан мэт санагддаг. Ерөнхийдөө хаана тэмцэл, дайн, үзэн ядалт байна тэнд ухуулгын зориулалттай зурагт хуудас их байдаг юм. Хөдлөшгүй нотлох баримт болон баталгаа олооогүй байж ингэж өөрийн бодлоо илэрхийлэх нь буруу л даа. Гэхдээ нэг талаараа хүнд шинэ зүйл хүргэх гэж буй хүн өөрөө чимээгүй суугад байж бас болохгүй. Иймээс ерөнхий тохиолдолд бол миний бодол зөв гэдэгт итгээд мэдээгээ уншаарай. Хамгийн шилдгүүдийг нь ялгаад, та бүхэнд хамгийн сайн тайлбартай хүргэнэ гэдгийг амлая.

Зураг 1. /Капитализмийн пирамид загвар .../

Зураг 2. /Дэлхийн 2-р дайны үеийн зурагт хуудас бөгөөд үүгээрээ Британичууд АНУ-ыг тусламж илгээхийг уриалж байж./

Зураг 3. /1911 оноос эхлэн задарч эхэлсэн Манж Чин улсын газар нутгыг Япон, Орос, Франц Герман болон Их Британи улсууд хэрхэн хувааж байгааг харуулсан зурагт хуудас./

Зураг 4. /Дэлхийн 1-р дайны үед Француудын гаргаж байсан зурагт хуудас бөгөөд үүгээрээ Германы эзэнт гүрний эсрэг үзэл бодолтой буйгаа илэрхийлжээ./

Зураг 5. /Дэлхийн 2-р дайны үеийн Германуудын гаргаж байсан зурагт хуудас бөгөөд үүгээрээ Голландуудыг СС-д нэгдэхийг уриалж байжээ./

Зураг 6. /19-р зууны үеийн Скандинавчуудын эвслийн тухай харуулсан зурагтхуудас бөгөөд энд Швед, Норвеги болон Данийн төлөөллүүд байна. Тухайн үед Финляндууд Хаант Орос улсын бүрэлдхүүнд байсан учир энд багтсангүй./

Зураг 7. /Хэрэв Зөвлөлтүүд дайнд ялбал Катиных шиг үйл явдал газар сайгүй тохиолдоно гэсэн утгатай Германуудын Францид гаргаж байсан зурагт хуудас./

Зураг 8. /Нөхөр Ленин дэлхийг капиталист болон империалистуудаас цэвэрлэж байна!!!/

Зураг 9. /2008 оны Бээжингийн Олимпийн үеэр ОХУ нь Гүржид халдан Өмнөд Оссетийг чөлөөлсөн билээ. Үүнтэй холбоотойгоор "Зарим өдөр чи баавгай авдаг бол заримд нь чамайг баавгай авна" гэсэн агуулгатай зурагт хуудсыг хэн нэгэн нь гаргажээ./


Та бүхэнд таалагдсан эсэхийг мэдэхгүй ч надад лав сонирхолтой байна. Хамгийн таалагдсан нь гэвэл сүүлийнх бас 3 дахь нь байлаа. Зиа ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа!!! Нэмэж хэлхэд би уг мэдээг нэгэн хүнийг заавал үзээсэй гэж хүсэж байна тэр бол .... (энэ хүн миний дотор үлдэг...)

Apr 17, 2010

Sodoo says: Шороотой хөлбөмбөг ...

2010 оны 4-р сарын 17-нд буюу бямба гарагт бид 40-р сургуулийн хөлбөмбөгийн "шороон" талбай дээр тоглолоо. Үнэнийг хэлхэд шороо шуураад бүгд "сапирсан" байсан үеийн зургуудаа үзүүлье.


Apr 16, 2010

Sodoo says: 4 people hate the football ...

Сайн байцгаана уу? залуусаа. Ангийн хөлбөмбөг сонирхдоггүй, бүр үзэн яддаг хүүхдүүдэд зориулж хэн ч үзээд ойлгох нэг бичлэг орууллаа. Үүнийг үзээд арай л өөр талаас нь хөлбөмбөгийг хардаг болно гэдэгт харин ч нэг итгэлтэй байгаа шүү. Аль болох амар хялбар тоглолтуудыг үзээд байвал удахгүй бүгд дуртай болно. Хөлбөмбөгийг дууссан хойно нь л дууслаа гэж ярьдагийн тод жишээ болсон уг тоглолтыг заавал үзээрэй. Швейцарийн Женев хотын Штадэ дэ Женев цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Томаш Уйфалуши ахлагчтай Чехийн шигшээ багийг Нихат Кахвэжи ахлагчтай Түркийн шигшээ хожиж 2008 оны ЕАШТэмцээний 1/4 шигшээд Португалийн шигшээгийн хамтаар А хэсгээс шалгарч байсан юм. Тус тоглолтын шүүгчээр Шведийн Петр Фройдфэлд ажилласан билээ. Зиак энд зөвхөн торгон мөчүүдийг харуулах учир залхалгүй үзхийг зөвлөж байна. Мөн биеийн чинь хамаг үс арзайгаад дотроос чинь нэг юм огшуулаад явчихна гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Нэмэж хэлхэд улаан хувцастай нь Түркүүд, цагаан хувцастай нь Чехүүд шүү !!! :)

Apr 14, 2010

Sodoo says: Тунгалагаас өөр хүн түрүүлэх болтугай ...

Манай Монголд ч хөөрхөн охидууд олон юм аа(инээв). Нэг өдрийн дотор л гэхэд нтр, Монголд хэдэн лэсби байдаг бол? ....... Ёоо би яагаад байнааа?(толгойгоо сэгсрэв) чөтгөр аваг!!! За сайн байцгаана уу? нөхдөө. Дандаа албан ёсны байна гэж юу байхав, хааяа жаахан "далдайх" давгүй штаа. 2-дахь сникерсийн эзнээр нөгөөх Тунгаа чинь дахиад л шалгарчихсан, би дараагийн удаа өөр хүнд сникерс өгмөөр байна шүү(уурлав)!!! Ингээд 3 дахь асуултаа танилцуулхаас өмнө зөв хариултуудыг өгье. Энэ удаад хариултуудыг арай өөр маягаар хэлэх болно. Нэмэж хэлхэд зөв хариултуудыг тодруулан, Bold-оор бичлээ.

Эхний асуултын хувьд би хүүхдүүдийн хэр Викидэхийг хармаар болоод албаар Мъянмар улсыг бид бүхний хэлж заншснаар Бирм хэмээн тавьсан нь энэ байлаа. Тус улсын нийслэл нь мэдээж Янгон хэмээх хот байдаг юм. Цэргийн дэглэмд олон жил ард түмэн нь зовж буй тус улсын хоёр дахь том хотыг Бассэйн гэдэг шүү мэдээд аваарай.

ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг 2000 оноос эхлүүлэн 8 жил хашсан Владимир Владимирович Путин нь одоогоор ОХУ-ын ерөнхий сайдын албыг хашиж байгаа билээ. Энэ нь мэдээж 2-р асуултын хариулт.

Их Британий Хатан хааны гэр бүлийн Уэльсийн хунтайж Чарльз гэгч залуу анх 1977 онд Диана гүнжийг харснаас хойш түүнд татагдан улмаар 1981 онд гэр бүл болсон юм. Хосууд 2 хүүхдийн эцэг эх болон аз жаргалтай амьдарч байсан боловч гүнж Диана өөрийн нууц амраг болох Англид хүчээ авсан бизнесмэн эр, Египетийн иргэн Мохамэд Аль Фаеэдийн хүү Доди Фаеэдийн хамт 1997 оны 8-р сарын 31-ний аймшигт тэр өдөр Парист автомашиний ослоор өөд болсон юм. Миний бие үүнийг та бүхнээс 3-р асуултын хүрээнд асуусан болно.

Хүн төрлөхтний эв найрамдлын илэрхийлэл, Олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг нь тухайн улсын нэр төр болон санхүү гэх мэт олон зүйлсэд сайнаар нөлөөлдөг билээ. Өнгөрөгч 2-р сард бид Канадын Ванкувераас цасан цагаан өвлийн олимпийг үзсэн. Харин 2014 онд бид цагаан Олимпийг ОХУ-ын хар тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Сочи хотоос хүлээн авч үзнэ. Тус хот нь эцсийн шалгаруулалтад БНСУлсын ПёнЧан хоттой өрсөлдөн 51 оноогоор буюу 4 онооны илүүтэй зохион байгуулах эрхээ итгэл төгс авсан юм.

Германы Магдэбүргийн алдарт Tokio Hotel хамтлаг нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 4 гишүүнтэй. Тус хамтлагийн дуучнаар гитарчин Том Каулицийн ихэр нь болох Билл Каулиц ажилладаг юм.

Эмэгтэй хүнийг басах хэрэггүйг дэлхий нийтэд харуулж чадсан ухаант Польш бүсгүй Мари Скводовска Кюри нь 1867 онд Варшавт(түүнийг төрөх үед Варшав хот Хаант Оросын газар нутагт ордог байсан) төржээ. Хожим нь тэрээр Франц хүнтэй гэрлэж тус улсын иргэн болсон боловч түүний судсаар Польш цус гүйж байсан юм.

1865 онд Фрэдрик Идэстамын үүсгэн байгуулсан Нокиа компани нь Финландынх билээ. Одоогоор тус компанийн төв оффис буюу удирдлага нь Эспоо хотод байрладаг.

Миний хувьд Аватарийг үзээгүй ээ. Угаасаа тийм "паналтай", фантази кинонд дургүй. Дэлхий нийтийг шуугиулсан учир тус киноны найруулагчийг 8-р асуултаар асуусан юм. Энэхүү киног алдарт "Тайтаник" киноны найруулагч Жэймс Камэрон найруулж олны хүртээл болгосон. Одоогийн байдлаар 230 сая долларын ашгийг олоод байгаа тус киноны гол дүрд Австралийн жүжигчин Сэм Вортингтон болон АНУ-ын жүжигчин Зоэ Салдана нар тоглосон билээ.

Монголчууд 1644 оноос эхлэн 200-аад жилийн турш Манж Чин улсын эрхшээлд байсан бөгөөд 1911 онд чөлөөлөгдсөн юм.

Ардчилалын алтан хараацайнуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан нь 1990 оны ардчилсан хувьсгалийн үеэр Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ.

Зиа ингээд шинэ асуултуудтайгаа танилцацгаая ...

1. МИАТ компанийн нэр нь ямар үгнүүдийн товчлол вэ?

2. 2012 оны хөлбөмбөгийн Европын аврага шалгаруулах тэмцээнийг ямар хоёр улс зохион байгуулах
вэ?


3. МАХН-ын даргаар одоо хэн ажиллаж байна вэ?

4. Одоогоор дэлхий нийтийг шуугиулж байгаа "Алис Гайхамшгийн Оронд" кино нь ямар компанийн
бүтээл вэ?


5. ОХУ-ын улсад хамгийн олон хүн шүтдэг шашин нь юу вэ?

6. Алдарт Лэйди Гагагийн хамгийн сүүлийн буюу 2009 оны 11-р сард гарсан цомгийн 6 дахь дууны нэр
юу вэ?


7. Японоос физикийн салбарт Нобелийн шагналыг хамгийн анх хэн авсан бэ?

8. Их Британид орших Уэльс улсын нийслэл хотын нэр?

9. Түүхэнд нэрээ мөнхөлсөн Есүс Христийн "М" үсгээр эхэлсэн нэртэй, эмэгтэй найзийн нэр хэн бэ?

10. Бельги улсад албан ёсны ямар ямар хэлнүүд байдаг вэ?

Хариулаад байж дээ !!! Амжилт хүсье та бүхэнд.






Apr 11, 2010

Sodoo says: Данийн төрийн дуулал

Сайн байцгаана уу? залуусаа. Ойрд олон улсын байдал хүнд байна аа. Киргизстанд Роза Отунбаева гэх хэний ч танихгүй эмэгтэй, ерөнхийлөгч Курманбек Бакиевийг Москваруу хөөгөөд өөрөө түр засгын газар байгуулаад ерөнхийлөгч болчлоо. Харин зүүн өмнөд Азийн нөлөө бүхий улсуудын нэг Тайландад хуучин ерөнхий сайд "төрөөс төрсөн тэрбумтан" Таксин Шинаватрагийн дэмжигчид гэх этгээдүүд Бангкокийг донсолгож байх зуур хуучнаар 1941 онд Оросын Смоленск хотын ойролцоох Катины ойд зөвлөлтүүдийн гарт харамсалтайгаар амь үрэгдсэн 22.000 цэргийн албан хаагчдынхаа дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцхоор явсан Польшийн ерөнхийлөгч Лэх Качински болон өндөр албан тушаалын хэд хэдэн хүмүүс Смоленскийн ойролцоо онгоцны ослын улмаас бүгд амь үрэгдсэн юм. Амь үрэгдэгсдийн дунд ерөнхийлөгчийн эхнэр Мариа Качинска байсан нь тун харамсалтай. Смоленск ч Польшуудад дэндүү харш газар юм даа гэх бодол энэ мэдээг авах зуур төрөөд амжсаныг нуух юун. Амралтын өдрүүдэд олон улсад байдал халуухан байсан гэдэгт дээрхи үйл явдлууд хангалттай биз. Нэмэж хэлхэд миний бодлоор нэгт онгоц ОХУ-ын нутагт осолдчихлоо, хоёрт ерөнхийлөгч Д.А.Медведев осол болмогц өөрсдийн шинжээчдийг ослын газарлуу шуурхай илгээсэн нь сэжигтэй учир ослын шалтгааныг Польшийн засгийн газар гадны тэр тусмаа ОХУ-ын оролцоогүй өөрсдөө хайсан нь дээр. Ах нар хийж ч бас нууж ч чаддаг улс болхоор ийм бодол төрсөн юм. Харин гайхалтай хурдан хувьсгал хийж чадсан Роза Отунбаевагийн ард Д.А.Медведев байна уу? гэсэн хардлага ОХУ-ын төрийн тэргүүний хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор төрөөд амжсан гэхдээ олон улсын шинжээчид юм дугараагүй байхад миний энэ бодол илүүц биз ээ. Улс төр ийм л толгой эргэм жүжгээр дүүрэн байдаг хойно Тайландын босогчдын талаар бодохыг ч хүссэнгүй. Гэхдээ улсаа худалдаж баяжсан Таксин Шинаватраг дэмжээд байгааг нөхдийг яагаад ингээд байгааг ойлгоогүй л явна, угаасаа ойлгох ч үгүй биз. Би та бүхэнд дахин нэг төрийн дуулал өгөх гээд хадуурчихлаа хэхэ ойлгоно биз нтр.

Энэ удаад та би Дани улсын төрийн дууллыг сонголоо. Дуулхад бас сурхад их хялбар эвгүй үсэг ихтэй ч сурчихсан байхад урамтай уг дууг сураарай гэж хүсье. Энэ дуу нь мэдээж Дани хэл дээр дуулагдна. Уг дууны нэрийг "Der er et yndigt land" буюу монголоор "Тэнд дур булаам сайхан газар бий" гэдэг. Дууны үгийг 1819 онд Адам Өлэншлэгэр, аяыг 1835 онд Ханс Эрнст Крөйэр нар тус тус зохиожээ. Сонирхолтой байлгах үүднээс дууг албан ёсны хувилбараар нь биш поп дуучин Мириам Юл Расмуссэний дуулснаар хүргэж байна.



Der er et yndigt land,
det står med brede bøge
nær salten østerstrand :|(энэхүү тэмдэг нь 2 удаа давт гэсэн үг.)
Det bugter sig i bakke, dal,
det hedder gamle Danmark
og det er Frejas sal :|
Der sad i fordums tid
de harniskklædte kæmper,
udhvilede fra strid :|
Så drog de frem til fjenders mén,
nu hvile deres bene
bag højens bautasten :|
Det land endnu er skønt,
thi blå sig søen bælter,
og løvet står så grønt :|
Og ædle kvinder, skønne mø'r
og mænd og raske svende
bebo de danskes øer :|
Hil drot og fædreland!
Hil hver en danneborger,
som virker, hvad han kan! :|
Vort gamle Danmark skal bestå,
så længe bøgen spejler
sin top i bølgen blå :|

Apr 10, 2010

Sodoo says: Үгээр илэрхийлэшгүй ...

Амралтын өдрийн мэнд!!! Эрчүүд бидэнд юу юунаас илүүтэй сэтгэл сэргээж урам зориг хайрладаг зүйл нь сайхан бүсгүйчүүд байдаг гэдэгтэй эр хүйстэй л бол хэн ч маргахгүй биз. Иймээс эрчүүд төдийгүй хэсэг бүлэг охидийн харааг булаан ид гялалзаж яваа Холливүүдийн залуу од Мэган Дэнис Фокс(Megan Denise Fox)-ийн тухай товч мэдээлэл мөн зарим гэрэл зургуудаас нь толилуулхаар шийдлээ. Дан ганц сайхан бүсгүй гэхээсээ илүүтэй хөдөлмөрч, дайчин бүсгүй гэдэг талыг нь илүү олж хараасай гэж хүсье.

АНУ-ын жүжигчин болон загвар өмсөгч Мэган Дэнис Фокс нь 1986 оны 5-р сарын 16-нд сайн дурынхны муж хэмээн нэрлэгдсэн Тинэссэ мужын Оэк Ридж хотод төржээ. Түүний эцэг эх болох Дарлэн Тонакио болон Франклин Фокс нар нь Ирланд, Франц болон уугуул Америк буюу Индиан гаралтай бөгөөд дээрээ нэг эгчтэй. Эцэг эх нь Фоксийг бага байхад нь салсан учир эгчийн хамт ээж болон хойд эцгийнхаа гар дээр өссөн юм. Түүний хувьд хэзээ ч найз залуутай болохыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд туйлийн шулуухан нэгэн аж. Иймдээ ч энэ алдар нэрд хүртлээ ээжийн хамт амьдарсан гэдэг. Түүний хувьд таван настайгаасаа бүжиг болон драмын дугуйланд хичээллэж эхэлсэн. Тэрээр 2001 онд буюу 16 настайдаа "Holiday in the Sun" кинонд тоглосон бөгөөд энэ нь түүний анхны кино байлаа. Тэрээр 2008 онд найруулагч Майкл Бэйийн найруулсан "Transformers" киноны Микэйла Бэйнэсийн дүрээрээ дэлхий нийтэд танигдсан гэхэд болно. Ирээдүйн Том Хэнкс гэгдэх Шэй ЛаБиуфын хамт тус киноны 2 ангид тогложээ. Үүний дараахь түүний хамгийн алдартай болсон дүр нь мэдээж ''Jennifer's Body'' киноны Жэннифэр Чэк юм. Тэрээр 2011 онд "Transformers 3" кинонд ажиллах төлөвөлгөөтэй байгаа билээ. Түүнчлэн 2009-2010 онд Миланы алдарт Жиржио Арманигийн нэгэн алдартай "line"-уудын нэг болох Эмпэрио Арманигийн нүүр царайг Реал Мадридийн хагас хамгаалагч, Португалийн супер од Криштиану Роналдугийн хамтаар тодорхойлох болсон. Тэдний зургийг хамтдаа сонирхьё(Роналдугийн зураг илүү мэт боловч нэг коллекц зураг гэдэг үүднээс цуг орууллаа.).



Үнэхээр дэлхийн хамгийн гайхалтай дуэль гэж үүнийг л хэлэх байх. Өөр юу ч биш.

Apr 9, 2010

Sodoo says: Ойлгоогүй л явна ...

Сайн байцгаана уу? Би анх удаа нэг киног хоёр удаа үзээд ойлгосонгүй бүр кино театрт шүү. Эхний удаад буюу өнгөрөгч Лхагва гарагт нэгэн найзтайгаа уг киног үзсэн бол маргааш нь буюу Пүрэв гарагт статистик механикийн лекцээ таслан байж Содном, Батбилэг болон Онон нарын хамт дахин үзсэн юм. Манай гурав ч бас л ойлгоогүй янзтай өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж эхэлсэн. Тэдэнд зөвлөхөд дахиад нэг үзээрэй гэж хэлье. Ямар кино юм бэ? гэж гайхаж магадгүй. Тэгвэл энэ нь найруулагч Мартин Скорсэсийн найруулсан алдарт Леонардо ДиКаприогийн гол дүрд нь тоглосон манайхны орчуулснаар "Хараал идсэн арал" буюу "Shutter Island" хэмээх кино юм. 2-р сарын 19-нд дэлхий даяар нээлтээ хийсэн уг бүтээл нь сэтгэхүйн аймшгийн гэх жанрт хамрагддаг юм билээ. Хүн бүхнийг гүн бодолд автуулж чадаж буй энэ киног ангийнхандаа үзэхийг зөвлөж байна. Би учрыг нь одоо ч олж чадаагүй л явна даа. Ямар ч байсан хамгийн сүүлд Доктор Каулэй болон Шийхан нар Тэддиг маань тархины мэс засалд оруулхаар авч явсан мөн амьдрал дээр манай хүн маршал гэдэг нь ч үнэн юм байна шүү. Бас сонирхуулах үүднээс хэд хэдэн зураг болон киноны дууг шууд сонсхоор орууллаа.

Зураг 1. /АНУ-ын Маршал Тэдди Даниелс болон Чак Аулэ нар Эйшклиф эмнэлэгт ирж буй нь ... /

Зураг 2. /Хяналтын пост дээр тэдний бууг хураан авсан нь сэжигтэй ... /

Зураг 3. /Тэдди Доктор Жон Кавлэйтэй ... /

Зураг 4. /Тэд Рэйчил Соландогийн тасгынхнаас байцаалт авч байна ... /

Киноны хөгжимүүдийн эхнийх нь Германы хөгжмийн зохиолч Макс Ритчэрийн 2004 онд гаргасан"The Blue Notebooks" цомогт орсон ''On the Nature of Daylight'' гэдэг ая, хоёр дахь нь Австрийн хөгжмийн зохиолч Гуштав Малерийн 1876 онд зохиосон төгөлдөр хуур хөгжмийн дөрвөл их гоё шүү сонсоорой ...




Apr 8, 2010

Sodoo says: Arbeit Macht Frei ...

Уг мэдээг уншиж буй танд гайхалтай энэ өдрийн мэндийг хүргье. Би энэ удаад та бүхэнд хүн бүр мэдсэн байхад илүүдэхгүй, нэг талаараа сонирхолтой боловч нөгөө талаар сэтгэлд нэгийг бодогдуулсан мэдээг бэлтгэлээ. Өнгөрөгч зун нэгэн найзаасаа Дахау(Dachau) хэмээх хорих лагерийн талаар анх удаа сонссон минь уг газрын талаар илүү их мэдээлэлтэй болох эрмэлзлийг бий болгосон юм. Бидний амьдралдаа төсөөлж байгаагүй аймшигтай харгис үйл явдлуудын гэрч болсон тус лагер одоо ердийн нэгэн музей болжээ. Үнэн гэдэг чухал, тиймээс тухайн үед буюу 2-р дайны үед уг хорих лагерт чухам юу болж байсан тухай энд өгүүлэх болно. Ингээд хамтдаа Дахаугын тухай багахан ч гэсэн мэдээллийг олж авцгаая.

Германы Байерн мужын нийслэл Мюнхен хотоос хойш 16км зайд байрлах Дахау хотын хуучин зэвсгийн үйлдвэрийн ойролцоо байрлах Дахаугын хорих лагер буюу германаар "Konzentrationslager Dachau" нь Германд нээгдсэн анхны Нацист хорих лагер юм. Уг хорих лагер нь Нацист намын засгийн газрын зөвлөлийн шийдвэрээр 1933 оны 3-р сард байгуулагджээ.

Зураг 1. /Дахау хорих лагерийг дээрээс харсан байдал./

Зураг 2. /Хорих лагерийн төв хаалга./

Зураг 3. /Уг хаалга дээр "Arbeit Macht Frei" буюу хөдөлмөр эрх чөлөөг бий болгоно гэсэн агуулгатай үг бичээтэй байдаг./

Мюнхений цагдаагийн ахлагч Хенрих Химлер үүнийг анхны улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорих лагер хэмээн нийтэд албан ёсоор зарлаж байсан. Улмаар дараа дараагийн хорих лагерууд бүгд Дахаугийн загвар, жишгээр баригдсан гэдэг. SS-ийн гишүүн, хожим нь уг лагерийн хянагч нарын ахлагч болсон Теодор Айкэ лагерийн бүтэц зохион байгуулалтыг боловсруулсан бөгөөд тэрээр хорих лагерийн хамт амьдрах орон сууц, удирдлага болон харуул хамгаалалтын ангиас бүрдсэн командлалын төвтэй байхаар төлөвлөжээ.

Зураг 4. /Дахаугийн хоригдлууд./

Зураг 5. /Хоригдлуудын байр./

Зураг 6. /Хоригдлууд шүршүүрт./

Зураг 7. /Хоригдлуудыг хордуулах газын өрөө./

Зураг 8. /Мэдээж хоригдол шатаах зуухгүй Нацист хорих лагер гэж юу байхав дээ.../

Нийт 30 гаруй орны ойролцоогоор 200,000 хоригдлын 2/3 нь улс төрийн гэмт хэрэгтнүүд байсан бол 1/3 нь Еврейчүүд байсан. Энд 25.613 хоригдол хоригдох хугацаандаа нас барсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 10.000 гаруй хоригдол өвчин болон амиа хорлолтын улмаас таалал төгсжээ. 1945 оны эхээр агааржуулалтын асуудлаас болж янз бүрийн халдварт өвчнүүд гарч мөн л олон тооны хоригдлуудын амийг авч оджээ.

Зураг 9. /Өвчний улмаас нас барсан хоригдлуудын цогцосыг хадгалах байр./

Зураг 10. /АНУ-ын цэргүүд Дахаугийн төв хаалганы хяналтын пост дээр./

Зураг 11. /Холбоотнуудыг ирэх үед .../

Өдгөө Дахаугын хорих лагер нь Нацист хорих лагерийн бэлэг тэмдэг болон олонд танигджээ. Энэ нь Англи болон Америкуудын чөлөөлсөн 2 дахь лагер бөгөөд Нацистуудын нууц үйл ажиллагааны талаар барууны ертөнцөд тайлагнасан анхны хорих лагер юм.

Тухайн үед нийт хоригдлуудын дийлэнх нь Христийн шашинтай байсан бөгөөд тэдэнд зориулсан Католик сүм хорих лагерт байсан. Түүнчлэн 3.000 орчим номлогч, лам, санваартангууд сүмийн үйл ажиллагааг явуулдаг байж.

Дайны сүүлийн саруудад холбоотнуудын амжилттай давшилтын улмаас Дахауд байдал улам дорджээ. Учир нь маш олон тооны хоригдлуудыг Дахауд шилжүүлэн авчирч байсан юм. Дахауд ирэх хоригдол ачсан машины тоо тасрахгүй байлаа. Тээвэрлэлтийн явцад хоригдлууд хоол ундгүй явснаас болж сул дорой зарим нэг нь бараг л эцсийн амьсгалаараа Дахауд хөл тавьж байж. Бөөгнөрсөн, хүнд хэцүү өлсгөлөнгийн байдал нь хоригдлуудыг нийтээр нь сульдуулжээ. 1944 оны сүүлээс эхлэн холбоотнуудыг чөлөөлөх хүртэл 15.000 буюу нийт хоригдогсдын тал нь нас барсан нь харамсалтай. Түүнчлэн олзны 500 орос цэргийг бүгдийг нь буудан хороожээ.

Зураг 12. /Холбоотнууд бүгдийг аварч амжаагүй .../

Зураг 13. /Төсөөлдөө вагон дүүрэн цогцос ... /

Зураг 14. /АНУ-ын цэргүүд Герман цэргүүдийг цаазалж буй үеийн дүр зураг./

Зураг 15. /Гэвч тэд бүгд амь үрэгдээгүй юм./

Би уг нийтлэлээр Герман эсвэл Америк, Английн аль нэгийг буруушааж бас сайшаахыг хүссэнгүй. Зөвхөн бодит үнэнийг л та бүхэнд хүргэхийг зорисон юм. Дахиж ийм аймшигт үйл явдал бүү тохиолдог. Тэвчээртэй уншсан та бүхэнд баярлалаа. Гэхдээ надад тэр "Arbeit Macht Frei" хэмээх үг их таалагдсан. Ингээд энэ үгээр нийтлэлээ өндөрлөе.

ARBEIT MACHT FREI !!!




Apr 5, 2010

Sodoo says: Week Quiz ....

Сайн байцгаана уу? Блогийн зарласан анхны асуулт хариултын уралдаанд Тунгалаг түрүүлж өнөөдөр сникерсээ авлаа. Эхний удаад хүмүүст хүрэх нь бага байсан ч энэ болон дараа дараагийн тэмцээнүүдээс өрсөлдөөн ихтэй байна гэдэгт итгэж байна. Ингээд асуултуудын хариултыг өгөх нь зүйтэй болов уу.

1. Гэрхард Шройдэр(Gerhard Schröder
), 2. Том Хэнкс(Tom Hanks), 3. Тэйлор Свифт(Taylor Swift),
4. Найрамдлын район, 5. Энрико Фэрми(Enrico Fermi), 6. Варшав, 7. Канад, 8. 1961, 9. Д.Зоригт,
10. Испани хэл

Дашрамд дурдхад хариулт илгээсэн хүүхэд бүрт баярлалаа!!!. Ингээд хоёр дахь сникерс хэний гарт очхыг шийдэх асуултуудаа тавья. Нэмэж хэлхэд зөв хариултуудаа дугаарлаж бичээд миний утасруу илгээхээ мартваа!!! Ингээд амжилт хүсье та бүхэнд!!!

1. Бирм улсын нийслэл хотын нэр?

2. Одоо хэн ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байна вэ?

3. Уэльсийн гүнж Диана хэдэн онд нас барсан бэ?

4. 2014 оны өвлийн Олимп аль улсад зохион байгуулагдах вэ?

5. Германы Tokio Hotel хамтлагын дуучны нэр хэн бэ?

6. 1903, 1911 оны Нобелийн шагналт физикч, химич Мари Скводовска Кюри ямар үндэстэн
байсан бэ?

7. Гар утасны Нокиа брэнд аль улсынх вэ?

8. Аватар киноны найруулагчийн нэр хэн бэ?

9. Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэдэн онд болсон бэ?

10. 1990 онд ардчилсан намын ерөнхий зохицуулагчаар хэн ажиллаж байсан бэ?


Амжилт хүсье!!!

Apr 4, 2010

Sodoo says: Д.Ширчинд зориулсан зураг ...

Дамбын Ширчинд амжилт хүсэн нэгэн эвлүүлэг хийлээ. Энэхүү эвлүүлгийг түүнийг Монгол улсаа төлөөлөн эртний фараонуудын төрлөх нутагт зочлож буйгаар дүрслэн хийсэн юм. Эцэст нь чамд амжилт хүсье!!!




Sodoo says: ОХУ-ын төрийн дуулал

Бүгдээрээ төрийн дуулал сурцгаая. Эхний удаад миний хувьд хамгийн сүртэй, хүчтэй төрийн дуулал бол яах аргагүй ОХУ-ын төрийн дуулал. Төрийн дуулал бол тухайн улсын сүр хүч, онцлогийг харуулдаг билээ. Иймдээ ч ОХУ ийм гоё төрийн дуулалтай байх. Энэхүү дууны аяыг Александр Александров, үгийг Сергей Михалков нар зохиосон. 1944-1990 онд буюу ЗХУ-ын үед уг дууны шүлэг өөр байсан. Харин ЗХУ нуран унаснаар ОХУ-ын төрийн дуулал болгожээ. Уг дууны үгийг доор оруулсан дагаад дуулвал их гоё шүү!!!



Россия — священная наша держава,
Россия — любимая наша страна.
Могучая воля, великая слава —
Твоё достоянье на все времена!

Дахилт:

Славься, Отечество наше свободное,
Братских народов союз вековой,
Предками данная мудрость народная!
Славься, страна! Мы гордимся тобой!

От южных морей до полярного края
Раскинулись наши леса и поля.
Одна ты на свете! Одна ты такая —
Хранимая Богом родная земля!

Дахилт

Широкий простор для мечты и для жизни
Грядущие нам открывают года.
Нам силу даёт наша верность Отчизне.
Так было, так есть и так будет всегда!

Дахилт

Apr 2, 2010

Sodoo says: Хариулаарай ....

Hola !!! Би яагаад ч юм энэ удаад Перренэйн хойгчуудын Испани хэлээр мэндчилмээр санагдлаа(яагаад гэдгийг бүү мэд). Блогийн үйл ажиллагааг идэвхтэй байлгах мөн та бүхний ерөнхий мэдлэгийн санд бага ч болтугай зүйл үлдээх үүднээс өнөөдөр надад нэгэн бяцхан асуулт хариултын уралдаан зохиох санаа төрсөн юм. Мөн уг тэмцээнийг цаашид уламжлал болгон зохиох санаа байна. Мэдээж тэмцээн учир ялагч хоосон хоцрохгүй. Эхний удаадаа шагналыг нэг сникерс байхаар тогтсон болно. Интернэтээр зочлох зуураа мэдлэг, чадвараа сориод бяцхан шагналын эзэн болход биднээс юу ч унахгүй, ердөө л хэдхэн товч дарах л ажил шүү дээ. Үүгээрээ миний бие уралдаандаа идэвхтэй оролцоорой гэдэг үгийг хэлхийг хүслээ. Тэмцээний хувьд долоо хоног бүр улс төр, түүх, газар зүй, урлаг спорт, шинжлэх ухаан болон нийгмэм соёлын холбогдолтой 10 асуултыг тавих болно(одоохондоо 10 асуулт тавих бөгөөд оролцоог харгалзан асуултын тоо өсөх үгүй нь шийдэгдэх болно). Асуултуудын хариултыг хүмүүсийн оролцоог их байлгах үүднээс мэссэжээр авхаар шийдсэн ба хамгийн түрүүнд миний утасруу зөв хариултуудыг явуулсан хүнийг сникерс хүлээж байна(Хариултаа бичихдээ нэгдүгээр асуултын хариулт бол 1.хариулт гэх мэтээр илгээгээрэй!!). Оролцогчдийн хувьд манай блогоор зочилдог хүн бүрт нээлттэй. Зиа ингээд олон юм нуршилгүй асуултаа тавья.

1. ХБНГУ-ын экс канцлер хэн бэ?

2. 1994 онд найруулагч Роберт Зэмэкисийн найруулсан "Форрэст Гамп" киноны гол дүрийн жүжигчин хэн бэ?

3. 2010 онд дөрвөн Грэммийн шагнал хүртсэн АНУ-ын залуу уран бүтээлч хэн бэ?

4. Одоогийн Баянзүрх дүүрэг социализмийн үед юу гэдэг нэртэй "район" байв?

5. Нейтрино хэмээх бөөмийг нээсэн физикч хэн бэ?

6. Польш улсын нийслэлийн нэр юу вэ?

7. Ванкувер 2010 өвлийн олимпийн наадмын эрэгтэй хоккейн алтан медалыг ямар улс хүртсэн бэ?

8. Манай улс хэдэн онд НҮБ-д элссэн бэ?

9. 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүний нэр?

10. Вэнэсуэл улсын албан ёсны хэл?

Амжилт хүсье залуусаа!!!