
Германы Байерн мужын нийслэл Мюнхен хотоос хойш 16км зайд байрлах Дахау хотын хуучин зэвсгийн үйлдвэрийн ойролцоо байрлах Дахаугын хорих лагер буюу германаар "Konzentrationslager Dachau" нь Германд нээгдсэн анхны Нацист хорих лагер юм. Уг хорих лагер нь Нацист намын засгийн газрын зөвлөлийн шийдвэрээр 1933 оны 3-р сард байгуулагджээ.



Мюнхений цагдаагийн ахлагч Хенрих Химлер үүнийг анхны улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорих лагер хэмээн нийтэд албан ёсоор зарлаж байсан. Улмаар дараа дараагийн хорих лагерууд бүгд Дахаугийн загвар, жишгээр баригдсан гэдэг. SS-ийн гишүүн, хожим нь уг лагерийн хянагч нарын ахлагч болсон Теодор Айкэ лагерийн бүтэц зохион байгуулалтыг боловсруулсан бөгөөд тэрээр хорих лагерийн хамт амьдрах орон сууц, удирдлага болон харуул хамгаалалтын ангиас бүрдсэн командлалын төвтэй байхаар төлөвлөжээ.





Нийт 30 гаруй орны ойролцоогоор 200,000 хоригдлын 2/3 нь улс төрийн гэмт хэрэгтнүүд байсан бол 1/3 нь Еврейчүүд байсан. Энд 25.613 хоригдол хоригдох хугацаандаа нас барсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 10.000 гаруй хоригдол өвчин болон амиа хорлолтын улмаас таалал төгсжээ. 1945 оны эхээр агааржуулалтын асуудлаас болж янз бүрийн халдварт өвчнүүд гарч мөн л олон тооны хоригдлуудын амийг авч оджээ.



Өдгөө Дахаугын хорих лагер нь Нацист хорих лагерийн бэлэг тэмдэг болон олонд танигджээ. Энэ нь Англи болон Америкуудын чөлөөлсөн 2 дахь лагер бөгөөд Нацистуудын нууц үйл ажиллагааны талаар барууны ертөнцөд тайлагнасан анхны хорих лагер юм.
Тухайн үед нийт хоригдлуудын дийлэнх нь Христийн шашинтай байсан бөгөөд тэдэнд зориулсан Католик сүм хорих лагерт байсан. Түүнчлэн 3.000 орчим номлогч, лам, санваартангууд сүмийн үйл ажиллагааг явуулдаг байж.
Дайны сүүлийн саруудад холбоотнуудын амжилттай давшилтын улмаас Дахауд байдал улам дорджээ. Учир нь маш олон тооны хоригдлуудыг Дахауд шилжүүлэн авчирч байсан юм. Дахауд ирэх хоригдол ачсан машины тоо тасрахгүй байлаа. Тээвэрлэлтийн явцад хоригдлууд хоол ундгүй явснаас болж сул дорой зарим нэг нь бараг л эцсийн амьсгалаараа Дахауд хөл тавьж байж. Бөөгнөрсөн, хүнд хэцүү өлсгөлөнгийн байдал нь хоригдлуудыг нийтээр нь сульдуулжээ. 1944 оны сүүлээс эхлэн холбоотнуудыг чөлөөлөх хүртэл 15.000 буюу нийт хоригдогсдын тал нь нас барсан нь харамсалтай. Түүнчлэн олзны 500 орос цэргийг бүгдийг нь буудан хороожээ.




Би уг нийтлэлээр Герман эсвэл Америк, Английн аль нэгийг буруушааж бас сайшаахыг хүссэнгүй. Зөвхөн бодит үнэнийг л та бүхэнд хүргэхийг зорисон юм. Дахиж ийм аймшигт үйл явдал бүү тохиолдог. Тэвчээртэй уншсан та бүхэнд баярлалаа. Гэхдээ надад тэр "Arbeit Macht Frei" хэмээх үг их таалагдсан. Ингээд энэ үгээр нийтлэлээ өндөрлөе.
ARBEIT MACHT FREI !!!
No comments:
Post a Comment