Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Aug 27, 2010

Enkee says: Yahoo!Multi ID

Yahoo! Messenger хэрэглэдэг ч нэг компьютер дээр хоёулаа, эсвэл гурвуулаа зэрэг холбогдох боломжгүй байдаг шүү дээ. Нэгийгээ босохоор л дараа нь сууж messenger-тээ ороод чальчих хэрэг гардаг. Гэхдээ олон ID -р зэрэг орох боломж бас байдаг. Ямар ч patch, нэмэлт программ хангамж шаардахгүйгээр зөвхөн Windows дээр чинь байх regedit ашиглаад, эсвэл notepad ашиглаад ингэх боломжтой юм байна. Windows XP хэрэглэдэг бол ямар ч асуудалгүй болж байна. Харин Vista болоод 7 хэрэглэдэг хүмүүс жаахан асуудалтай л юм шиг байна лээ. За хийх дарааллийг нь зааж өгье. Маш амархан шүү, би сая туршиж үзсэн.

1.Start -> All programs -> Accessories -> Notepad гэсэн дарааллаар notepad.exe-г ажиллуулна.
2.
REGEDIT4
[HKEY_CURRENT_USER\Software\Yahoo\Pager\Test]
“plural”=dword:00000020

гэж бич. Ер нь бичсэнээсээ илүү сopy -даад paste хийчихсэн нь дээр миний дээр бичсэнийг.

3.Тэгээд файлаа хадгал. Хадгалахдаа ямар ч хамаагүй нэр өгөөд нэрнийхээ ард .reg гэж бич. Жишээлбэл: messenger.reg гэх мэт.

4.Хадгалсан файлаа маузаараа хоёр товшоод registry -гээ уншуулчих. Тэгээд эхлээд өөрийнхөө ID-р холбогдчих, дараа нь ахиад messenger лүү ороход messenger ахиад гарч ирэх болно. Тэгэхэд өөр ID-г хийгээд холбогд. Enjoy!



Aug 25, 2010

Enkee says: Би харь нутагт амьдардаг...

Ууг нь бол би Монголд, яг нийслэл хот болох Улаанбаатар хотод амьдардаг. 1 сая 500 мянган хүн оршин суух энэ хот улсын минь хамгийн их нягтаршилтай хэсэг. Тэгсэн мөртлөө маш их ажилгүйдэл, гэмт хэрэг, хорт утаа, замын түгжрэл, стресс гээд л тоочоод байвал түм түмэн асуудал бий. Харин би өнөөдөр гадуур гараад алхаад явахад харь нутагт байгаа юм шиг санагддаг. Хятадууд хаа саагүй бөөгнөрч, цаана чинь манай хэдэн цагдаа нарыг хүртэл зодоод яах ч үгүй инээгээд л доог тохуу болгоод телевизэрээр гарч байна. Ямар сайндаа өөрийнхөө нутагтаа харь орны хүмүүсээс айхав дээ. Угаасаа хууль ч үйлчилэхгүй, манай валют хүртэл ямар ч үнэ цэнэгүй. Тэгсэн мөртлөө "алтан дээр сандайлсан гуйлагчид" гэж өөрийнхөө нутагт амьдарч байгаа хэрнээ харь нутгын хүмүүст чичлүүлж шившэг болцгоох билээ дээ. Харийнханд хууль нь үйлчлэхгүй, төгрөг гэж нэрлэгдэх үнэгүй цаасыг бид хэрэглэдэг болохоор цаана чинь хүмүүс бидний нутагт ирээд хаан шиг авирлаад, хамаг юмыг минь самрах гээд байна. Саяхан "Өдрийн сонин" дээр их гоё нийтлэл гарсан байсан. "Монголд ажиллахад хэлний мэдлэг хэрэгтэй" гэдэг нэртэй нийтлэл тавигдсан байсныг дээр нэг уншиж байсан санагдана. Үнэхээр ч инээд хүрсэн. Монголдоо сургууль төгсөөд ажилд орох гэхээр "Англи, Франц, Герман, Япон, Хятад" хэлний аль нэгнийх нь мэдлэг заавал байхгүй бол болохоо байсан байнаа цаана чинь гэсэн утгатай нийтлэл байсан. Тэгээд Монголд байгаа гадаад ажилчид энд ирэхдээ хамгийн гол нь Монгол хэлний шалгалт өгдөггүй нь үнэхээр ч тэнэг явдал. Ингээд бодохоор би хааяа ч гэсэн эх орондоо байгаа юм шиг сэтгэгдэл минь алга болдог. Бас гадаадад 300,000 орчим Монгол хүмүүс амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэднийгээ нааш нь ирүүлж тэр энд ажиллууллаад байгаа гадныхныг арай өндөр шалгууртай байлгана гэж яриад л байсан түүнийгээ хэрэгжүүлээсэй тэр хүмүүс нь.

Aug 14, 2010

Enkee says: Энэ улирал шинэ багт тоглох тамирчид...

За сайн байцгаана уу? Амралт сайхан биз дээ? Удахгүй хичээл орох дөхөж байна шүү. Ердөө л 2 долоо хоног шахам л хугацаа үлдэж дээ. Мартсанаас одоо чинь сагсан бөмбөгийн ДАШТ эхлэх байх шүү. За тэгээд та бүхэндээ энэ зуны онцлох хэдэн наймааг Баттулгын хүссэн дагуу хүргэе. Мэдээж наймааны цонх хаагдаагүй байгаа болохоор үүнээс хойш ахиад наймаа хийгдэж болно гэдгийг анхаараарай. Энэ жил харж байгаагаар Реал Мадрид болон Манчестер Сити супер гэх болгоныг авч байгаа шиг санагдаж байна шүү. Тэд бас л авахынхаа хэрээр сайн сайн тоглогчидоо зарж байгаа харагдана лээ. Одоо тэгэхээс ч яахав дээ энэ хоёр багын ард маш их мөнгө эргэлдэж буй болохоор тэдэнд айх асуудал байхгүй.

Харин Манчестер сити энэ улирал супер 3 довтлогч дээрээ нэмээд саяхан Интернационалаас Марио Боалателлиг авчлаа. Тэд одоо супер 4 довтлогооны тамирчидаас гадна тэднийг хангалттай сайн дэмжиж өгч чадах хагас хамгаалалттай болсон. Мэдээж зүүн жигүүрт Давид Силва, жигүүрийн хамгаалалтанд Жером Боатенг нэмэгдсэн юм. Үүн дээр нэмээд зүүн жигүүрийн хамгаалалтанд Александр Коларов, Яаяа Түре бас ирсэн. Тэд давраад одоо бүр Златан Ибрагимовичийг авах санаатай байгаа гэсэн шуум гарсан. Тэгэх тэгэхдээ бүр хамгийн өндөр цалинтай тоглогч болгоно гэж ам алдсан байна лээ. Энэ жил сити чүүд өнгөтэй байх нь лав гарцаагүй. Харин цэнхэрүүдийн(Челси) хувьд улаануудаас Ёосси Бенаюүнийг авч Бенфикагаас Бразилийн залуу од Рамерисийг хагасын төвийн шугамд авсан юм. Тэд Жое Коул, Декү, Карвальюүг багаасаа зарсан. Харин тэдний гол өрсөлдөгч улаанууд(Ливерпүүль) энэ жил Кристиан Поульсен, Жое Коул, Милан Ёвонович, Данни Вильсон зэрэг тоглочидийг багтаа элсүүлээд байгаа билээ.Тэд мэдээж бүгдээрээ сайн тоглогчид. Харин Филлип Дегенийг зээлээр, Алберьт Риераг Олимпиакос рүү 5 саяар зарсан байна лээ. МанЮ-гийнхний хувьд Хавиер Хернандезээс өөр гавих наймаа хийгээгүй. Тэд 20 настай Португаль залуу довтлогч Бебе-г саяхан бас багтаа элсүүлсэн. Ингэхлээр довтолгоо сайчирж байгаа бөгөөд Фергусон хэлэхдээ "Бид галлах хүчээ нэмлээ" гэсэн байна лээ. Их буучид маш зөв наймаа хийсэн нь Чамах байсан. Харин түүнийг ирэхэд Эдуардо Шахтар лүү зээлээр явсан. Бас улирлын дундуур авсан хөгшин хамгаалагч Сол Кампбеллээ Ньюкастл рүү зарчихсан. Виллиам Галлас тай гэрээгээ байгуулаагүй чөлөөт тоглогч болгочихсон байгаа. Топ багуудын хувьд иймэрхүү л зүйлс болсон сурагтай. Харин тэдэнтэй зэрэгцээд чимээгүй чангарч буй баг бол Ньюкастл Юнайтед. Тэд Эвертоноос өөрсдийнхөө жигүүрийн асуудлыг нөхөх хагас хамгаалагч Дан Гослингийг авсан. Тэдний багын бүрэлдэхүүн бүгд жигд тоглодог тоглогчидтой.

За дараа нь тухтай зураг хөрөгтэй нь нэг оруулнаа наймааны талаар. Сайхан амарцгаагаарай залуусаа.

Aug 12, 2010

Shirchin says: Apple girl


Hi амралт сайхан уу за та бүхэнд өөрийн онцгой нэгэн авьяасаараа Солонгост төдийгүй дэлхийд танигдаж маш хурдан олны танил болж амжилтанд хүрсэн Apple girl хэмээх охины бичлэгийг хүргэж байна. Энэ охин өөрийн бичлээгээ youtube-д тавьснаар од болох замнал нь эхэлсэн гэх юм билээ..Гурав дахь бичлэг нь түүний My Music тоглолтон дээрээ дуулсан нэг гого дууны клип шүү...Шууд татаж авахаар орууллаа mp3











"Apple girl Kim Yeo Hee - My Music"Download

Aug 8, 2010

Shirchin says: Celine Dion - Romantic love songs



Hi all.. Оройн мэнд. Сайхан амарцгааж байна уу. Блогоорой ойрд орсонгүй..Гэртээ дуу сонсоол англи хэлний хичээл хийхчээнэ болоол байжийна. Тээд сонссон ганц хоёр дуугаа та нарт бас сонсгоё гээл. Celine Dion - ны хайрын тухай дуунуудыг сонсох их гого юмаа. Та нар зарим нь сонссон ч байж магадгүй. За юу ч гэсэн заавал сонсоод үзээрэй үгийнэ харвал бас л гоё үгтэй юм байнлээ. 4,5 жилийн өмнө нэг зун Celine Dion - ны амьдралын тухай кино үзэж байсан үзсэн хүн байна уу? Тэр кинон дээр нь их олон олон дуунууд дуулдын. Тэрнээс хойш дуунуудыг нь сонсдог болсондоо.гж Нээрээ майр хөгшин нөхөртөй юм байнлаа. өөрийнх нь анхны менежер маркийн залуутай суусын юм шиг байнлээ..ккк
The Power of Love дууны дахилт шүү..
'Cause I am your lady
And you are my man
Whenever you reach for me
I'll do all that I can
We're heading for something
Somewhere I've never been
Sometimes I am frightened
But I'm ready to learn
Of the power of love
Бас нэг гоё дуу бий татаж аваад сонсоорой.ОК

"Celine Dion - The Power of Love" Download
"Celine Dion - Becuase you loved me"Download