Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Aug 25, 2010

Enkee says: Би харь нутагт амьдардаг...

Ууг нь бол би Монголд, яг нийслэл хот болох Улаанбаатар хотод амьдардаг. 1 сая 500 мянган хүн оршин суух энэ хот улсын минь хамгийн их нягтаршилтай хэсэг. Тэгсэн мөртлөө маш их ажилгүйдэл, гэмт хэрэг, хорт утаа, замын түгжрэл, стресс гээд л тоочоод байвал түм түмэн асуудал бий. Харин би өнөөдөр гадуур гараад алхаад явахад харь нутагт байгаа юм шиг санагддаг. Хятадууд хаа саагүй бөөгнөрч, цаана чинь манай хэдэн цагдаа нарыг хүртэл зодоод яах ч үгүй инээгээд л доог тохуу болгоод телевизэрээр гарч байна. Ямар сайндаа өөрийнхөө нутагтаа харь орны хүмүүсээс айхав дээ. Угаасаа хууль ч үйлчилэхгүй, манай валют хүртэл ямар ч үнэ цэнэгүй. Тэгсэн мөртлөө "алтан дээр сандайлсан гуйлагчид" гэж өөрийнхөө нутагт амьдарч байгаа хэрнээ харь нутгын хүмүүст чичлүүлж шившэг болцгоох билээ дээ. Харийнханд хууль нь үйлчлэхгүй, төгрөг гэж нэрлэгдэх үнэгүй цаасыг бид хэрэглэдэг болохоор цаана чинь хүмүүс бидний нутагт ирээд хаан шиг авирлаад, хамаг юмыг минь самрах гээд байна. Саяхан "Өдрийн сонин" дээр их гоё нийтлэл гарсан байсан. "Монголд ажиллахад хэлний мэдлэг хэрэгтэй" гэдэг нэртэй нийтлэл тавигдсан байсныг дээр нэг уншиж байсан санагдана. Үнэхээр ч инээд хүрсэн. Монголдоо сургууль төгсөөд ажилд орох гэхээр "Англи, Франц, Герман, Япон, Хятад" хэлний аль нэгнийх нь мэдлэг заавал байхгүй бол болохоо байсан байнаа цаана чинь гэсэн утгатай нийтлэл байсан. Тэгээд Монголд байгаа гадаад ажилчид энд ирэхдээ хамгийн гол нь Монгол хэлний шалгалт өгдөггүй нь үнэхээр ч тэнэг явдал. Ингээд бодохоор би хааяа ч гэсэн эх орондоо байгаа юм шиг сэтгэгдэл минь алга болдог. Бас гадаадад 300,000 орчим Монгол хүмүүс амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэднийгээ нааш нь ирүүлж тэр энд ажиллууллаад байгаа гадныхныг арай өндөр шалгууртай байлгана гэж яриад л байсан түүнийгээ хэрэгжүүлээсэй тэр хүмүүс нь.

No comments: