Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Aug 14, 2010

Enkee says: Энэ улирал шинэ багт тоглох тамирчид...

За сайн байцгаана уу? Амралт сайхан биз дээ? Удахгүй хичээл орох дөхөж байна шүү. Ердөө л 2 долоо хоног шахам л хугацаа үлдэж дээ. Мартсанаас одоо чинь сагсан бөмбөгийн ДАШТ эхлэх байх шүү. За тэгээд та бүхэндээ энэ зуны онцлох хэдэн наймааг Баттулгын хүссэн дагуу хүргэе. Мэдээж наймааны цонх хаагдаагүй байгаа болохоор үүнээс хойш ахиад наймаа хийгдэж болно гэдгийг анхаараарай. Энэ жил харж байгаагаар Реал Мадрид болон Манчестер Сити супер гэх болгоныг авч байгаа шиг санагдаж байна шүү. Тэд бас л авахынхаа хэрээр сайн сайн тоглогчидоо зарж байгаа харагдана лээ. Одоо тэгэхээс ч яахав дээ энэ хоёр багын ард маш их мөнгө эргэлдэж буй болохоор тэдэнд айх асуудал байхгүй.

Харин Манчестер сити энэ улирал супер 3 довтлогч дээрээ нэмээд саяхан Интернационалаас Марио Боалателлиг авчлаа. Тэд одоо супер 4 довтлогооны тамирчидаас гадна тэднийг хангалттай сайн дэмжиж өгч чадах хагас хамгаалалттай болсон. Мэдээж зүүн жигүүрт Давид Силва, жигүүрийн хамгаалалтанд Жером Боатенг нэмэгдсэн юм. Үүн дээр нэмээд зүүн жигүүрийн хамгаалалтанд Александр Коларов, Яаяа Түре бас ирсэн. Тэд давраад одоо бүр Златан Ибрагимовичийг авах санаатай байгаа гэсэн шуум гарсан. Тэгэх тэгэхдээ бүр хамгийн өндөр цалинтай тоглогч болгоно гэж ам алдсан байна лээ. Энэ жил сити чүүд өнгөтэй байх нь лав гарцаагүй. Харин цэнхэрүүдийн(Челси) хувьд улаануудаас Ёосси Бенаюүнийг авч Бенфикагаас Бразилийн залуу од Рамерисийг хагасын төвийн шугамд авсан юм. Тэд Жое Коул, Декү, Карвальюүг багаасаа зарсан. Харин тэдний гол өрсөлдөгч улаанууд(Ливерпүүль) энэ жил Кристиан Поульсен, Жое Коул, Милан Ёвонович, Данни Вильсон зэрэг тоглочидийг багтаа элсүүлээд байгаа билээ.Тэд мэдээж бүгдээрээ сайн тоглогчид. Харин Филлип Дегенийг зээлээр, Алберьт Риераг Олимпиакос рүү 5 саяар зарсан байна лээ. МанЮ-гийнхний хувьд Хавиер Хернандезээс өөр гавих наймаа хийгээгүй. Тэд 20 настай Португаль залуу довтлогч Бебе-г саяхан бас багтаа элсүүлсэн. Ингэхлээр довтолгоо сайчирж байгаа бөгөөд Фергусон хэлэхдээ "Бид галлах хүчээ нэмлээ" гэсэн байна лээ. Их буучид маш зөв наймаа хийсэн нь Чамах байсан. Харин түүнийг ирэхэд Эдуардо Шахтар лүү зээлээр явсан. Бас улирлын дундуур авсан хөгшин хамгаалагч Сол Кампбеллээ Ньюкастл рүү зарчихсан. Виллиам Галлас тай гэрээгээ байгуулаагүй чөлөөт тоглогч болгочихсон байгаа. Топ багуудын хувьд иймэрхүү л зүйлс болсон сурагтай. Харин тэдэнтэй зэрэгцээд чимээгүй чангарч буй баг бол Ньюкастл Юнайтед. Тэд Эвертоноос өөрсдийнхөө жигүүрийн асуудлыг нөхөх хагас хамгаалагч Дан Гослингийг авсан. Тэдний багын бүрэлдэхүүн бүгд жигд тоглодог тоглогчидтой.

За дараа нь тухтай зураг хөрөгтэй нь нэг оруулнаа наймааны талаар. Сайхан амарцгаагаарай залуусаа.

No comments: