Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Oct 9, 2010

Enkee says: Happy Birthday JOHN LENNON.

Imagine. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээгээ ингэж эхлүүлснийг хэн хэнгүй мэдэх байх гэж бодож байна. Тиймээ энэ бол агуу уран бүтээлийн нэр. Түүнийг энэ дуугаар нь дэлхий ертөнц хайрладаг. Тэр бол 20 зууны авъяаслаг хөгжмийн зохиолч төдийгүй, сайн дуучин байсан билээ. Английн Ливерпүүл хотоос гаралтай алдарт Битлз хамтлагын дөрвөлийн нэг бөгөөд түүний бүтэн нэр бол Жон Винстон Оно Леннон. Оно гэдэг нь түүний эхнэрийн нэр. 1940 оны 10-р сарын 9-ны өдөр Английн Ливерпүүл хотын Матернити (төрөх газар гэсэн үг) эмнэлэгт Жулиа болон Альферд Ленноны хүү болон мэндэлсэн юм. Түүний аав бол Дэлхийн хоёрдугаар дайны үед далайгаар хэрэн наймаа хийдэг хүн байжээ. Түүний эцэг үргэлж мөнгийг чек маягаар Ливерпүүл хотын Ньюкастл Роадад амьдарч буй эхнэр, хүүхэд рүүгээ явуулдаг нэгэн байсан юмсанж. 1944 онд түүний эцэг буцаж иржээ. Харин энэ үед ээж нь өөр хүнээс хүүхэдтэй болоод жирэмсэн байсан болохоор түүний аав аргагүй эрхэнд тэнд удалгүй явжээ. 1946 онд Леннонг аав нь Блаклүүл рүү сэмхэн авч явж хүүхэдтэйгээ нууцаар Шинэ Зеаланд рүү явах гэж байхад нь ээж нь дагаж очсон ба энэ үед гэр бүлийн айхтар хэрүүл болж Леннонг эцэг, эхийнхээ аль нэгийг сонгох тулгалт гарчээ. Леннон хоёр ч удаа аавыгаа сонгосон хэдий ч түүнийг ийм алхам хийсний дараа ээж нь гомдоод түүнийг орхиж уйлж явах үед Леннон ээжийнхээ араас уйлаад дагаад гүйсэн гэдэг. Ингээд л түүний аав 20 жил хүүтэйгээ уулзаагүй юм. 1957 онд түүний ээж нь анхных нь акустик гитарыг түүнд авж өгсөн байна. Энэ үед тэрээр 11 жилээ төгсчихсөн том хүү болсон байжээ. Хамгийн анхны дуугаа 18 настайдаа Паул Макартнитай хамтарч бичсэн бөгөөд энэ үеэр хамтлагын үлдсэн хоёр гишүүн болох Жорж Харрисон болон Стюарт Сутклиффэ нарыг бүрдүүлж Битлз хамтлаг бий болжээ. Тэрээр хамтлаг дундаа хамгийн том нь байсан бөгөөд бусдыгаа үргэлж дагуулж, мөн тэдний дунд хамгийн ухаалаг нь байсан гэдэгтэй бүгд санал нийлдэг юм. Тэрээр хоёр удаа гэрэлж байсан бөгөөд түүний хоёр дахь гэрлэлт түүнд маш их өөрчлөлтийг авчирсан гэж тэрээр их ярьдаг байжээ. Түүний хоёр дахь гэрлэсэн сүйт бүсгүй нь бол Ёоко Оно юм. Энэ ази гаралтай бүсгүй Леннонтой танилцаад түүнтэй утсаар ярих гэж гэр лүү нь залгах үед Жулиан Леннон(анхны эхнэр нь) утас авахад түүнээс өр авах гэж нэхэмжилж байгаа хүн байна гэж худлаа хэлээд Леннонтой утсаар ярьдаг байжээ. Харин Жулиан Леннон нэг өдөр Грек рүү аялчихаад ирсэн хооронд Оно Леннонгийнд очиж хамтдаа байж, түүнийг цомгыг бичилцэхэд тусалсан гэдэг. Жулиан зугаалгаасаа буцан ирэхэд Оно түүний халаадыг өмсчихсөн, цай уугаад юу ч болоогүй юм шиг"Өө сайн уу" гэж хэлсэн гэдэг. 1980 оны 12 р сарын 8 ны 22:50 цагын орчим Леннонг гэр лүү нь орж байхад нь ар нууранд нь дөрөв буудсанаар тэрээр эмнэлэгт очоод нас барсан гэдэг. Леннон үхэхийнхээ өмнөх хэдэн өдөр "Би үхэх юм бол алдар оргил намайг үүрд дагана" гэж нэг бус удаа хэлж байсан байдаг. Тэр бол агуу хүмүүсийн нэг бөгөөд энхтайвныг туйштай тэмцэгч нэгэн байсан билээ. Түүний агуу бүтээл болох Imagine -г та бүхэнд орууллаа.


1 comment:

Admin said...

Агуу бүтээл