Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Nov 8, 2010

Enkee says: Windows 7 нууцаас

Сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ бага зэрэг ажил хурдыг чинь нэмэх зорилгоор Windows 7 үйлдлийн системийн зарим нэг нууцуудыг нийтлэлээ. Хэрэглэчидтэй харьцах цонх, визуал эффектүүд маш гоё, мөн өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй энэхүү үйлдлийн системийг би ч гэсэн хэрэглэх дуртай. За ингээд зарим нэг мэдэх зүйлсээсээ хуваалцъя.

1. Цонхыг байрлуулах. Харилцах цонхыг маузны тусламжгүйгээр зөвхөн гарнаасаа хэдхэн товч дараад л өөрчилж болно. Ямар ч хамаагүй цонх нээгээд туршаад үзээрэй. Энд цонх товч гэж бичсэн нь ctrl болон alt хоёрын хооронд байдаг windows -н лого бүхий товч шүү.
цонх+зүүн сум эсвэл цонх+ баруун сум
цонх+дээшээ сум эсвэл цонх+доошоо сум
цонх+shift+дээшээ сум эсвэл цонх+shift+доошоо сум
2. Олон цонх энэ тэр юмтай ажлаад, баахан цонх, хавтас нээгдээстэй байдаг. Хамгийн урд байгаа үзэж буй цонхоо үлдээгээд бусдыг нь доошоо таскбар луугаа хийе гэвэл цонх+home дараад л болоо.

3. цонх+R run цонх нээгдэнэ. Түүн дээр psr.exe гэж бичээд enter дар. Программ ачааллаж эхлэх бөгөөд record товчийг дарж windows юу болохгүй байгаа, ямар алдаа эндэгдэл гарч байгааг мауз болон гарныхаа тусламжтайгаар сайтар гаргах хэрэгтэй. Түүнийг чинь бичиж аваад алдааг чинь засах аргыг цаанаас илгээх болно.

4. Та бид нэр ямар нэгэн шинэ фонтыг суулгахдаа Windows\fonts дотор нөгөө фонтуудаа copy хийж оруулах эсвэл add fonts коммандаар фонтыг суулгадаг байсан шүү дээ. Харин одоо бол windows 7 бол шал өөр. Фонтоо ямаршуухныг үзэж байх хоорондоо таалагдвал install font хэмээх товчийг дараад л гүйцээ.

5. Энэ бол үнэхээр миний цагыг хэмнэдэг нэгээхэн арга. Таскбар луугаа хэрэгтэй хурдан ажлуулахыг хүссэн файлийнхаа шорткат эсвэл айконг зөөгөөд хатгаж (pin) болдог. Тэгээд түүнийгээ маузаараа биш гарнаасаа ачааллаж болно гээд боддоо. Жишээлбэл миний yahoo messenger эхнээсээ гуравт байрладаг. Би түүнийг ачааллахдаа цонх+3 дарахад л хангалттай. Гэхдээ тоо нь Numlock дээр байх тоо биш шүү. Өөртөө дүрс агуулдаг тоонууд шүү.

6. Вистагийн таскбараа эргүүлээд хэрэглэмээр байвал, таскбар дээрээ маузныхаа баруун талыг товшоод properties рүү ор. Use small icons -г чагтал, дараа нь taskbar buttons гэх менюгээс combine when taskbar is full -г сонго. Ингээд л win7 таскбар win vista-гийнх болно.

7. Taskbar-т байгаа юмсүүдийг үзэхийг хүсвэл цонх+T





No comments: