Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Nov 30, 2010

Enkee says: Европын сонгодог шөнө.

Сайн байцгаана уу. Урьд шөнө 04.00 цагт Европын сонгодог тоглолт Каталаны Барселона клуб өөрсдний алдарт Камп Ноу цэнгэлдэх хүрээлэндээ Испаний эзэн хааны нэрэмжит Реал Мадрид клубыг хүлээн аван тоглосон билээ. Миний бие энэхүү тоглолтын үр дүнг арай өөрөөр төсөөлж байсан ч миний бодсоноос шал эсрэг тоглолт болсон билээ. Энэ жил Реал Мадрид их өнгөтэй байлаа. Тэд Жозе Моуринио зун ирсэнээс хойш нэг ч ялагдалгүй 19 тоглолтыг өнгөрүүлсэн. Барсагаас ердөө нэг оноогоор илүү хүснэгтийг тэргүүлж байсан. Харин энэ шөнө Пеп Гуарделло өөрийнхөө багын сүр хүчийг харуулж эзэн хааны багыг 5:0-р хожин гэр лүү нь хөөжээ. Энэ бол түүхэн тоглолтуудын нэг байлаа. К.Роналду их форм сайтай байсан бөгөөд байнга дасгал суруулилт хийж байгаа талаар түүний фэйсбүүк дээр бичдэг байсан хэдий ч тэрээр энэ шөнө нэг л бишийн дээр Л.Месси үнэхээр гялалзаж байсан билээ. 5:0 энэ бол гутамшигтай бут ниргүүлэлт шүү дээ. Энэ бол нэг талын өш хонзонгоо авсан явдал байсан билээ. Өөрөөр хэлбэл Гуарделло өнгөрсөн улирлын аваргуудын лигийн тоглолтонд Моуринио Интер Миланыг дасгалжуулж байхад хагас шигшээ тоглолтонлд хожигдсон хонзонгоо үүгээр дуусгах шиг боллоо. Шави Хернандез 10' , Педро Родригез 18', Давид Вийя 55',58', Хеффрен Суарез 90' гэсэн гоалууд Реал Мадридын үнэнч хаалгач Икер Касияасын хаалганд орсон. Реалаас тэмдэглэчихээр зүйл гэвэл Роналду болон Ди Мариа хоёрын хэд хэдэн аюултай довтолгооноос гадна Сержио Рамос шартаж улаан авсанаар энэ удаагын дэрби өндөрлөсөн. Доор гоалуудыг орууллаа эндээс тодорхой харагдах байхаа. Ямартаа ч миний урам хугарсан шөнө байлаа.


No comments: