За ямартаа ч миний бие энэ мэдээг хүргэж байгаадаа баяртай байна. Би уг мэдээг уржигдар орой шууд сонгон шалгаруулалтаар нь Россия 2 сувгаар үзсэн билээ. Дэлхийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2018 болон 2022 оны зохион байгуулах орнуудыг шалгаруулах ээлжит ёслолын ажиллагаа явагдан өнгөрсөн юм. Орос, Англи, Бельги, Испани, Австрали, Катар гэсэн улс өрсөлдөж байсан байх. Ямартаа ч 2018 онд Орос улсад болохоор болсон бөгөөд зохмон байгуулах эрхээ гардан авахад гарч ирсэн хүмүүс дотроос миний мэдэх хоёр хүн байсан нь Арсенал Лондон клубын тамирчин Андрей Аршавин мөн Оросын тэргүүн тэрбумтан Челси Лондонгийн эзэмшигч Роман Абрамович нар байлаа. Орост зохиогдохоос хойш та бидэнд хэдэн төгрөгөө хураагаад хөлбөмбөгийн ДАШТ үзэх ховорхон боломж тохиож байх шиг байнаа. Харин Катарчууд их баярлцгаасан байсан бөгөөд өөрсөддөө ихэд итгэлтэй харагдаж байлаа. Миний хувьд 2014 оны ДАШТ д их ач холбогдол өгөхгүй байгаа билээ. Учир нь Бразильд шүү дээ. Тэд нутаг дээрээ аваргалаж магад. Харин би Англид болоосой гэж битүүхэндээ хүсч байлаа. Тэднийгээ ахиад нэг аварга болоосой гэж бодсондоо л тэр. Гэхдээ Орос ах нарын хийсэн коммершил үнэхээр хөөрхөн байсан. Саша гээд хүүхэд байгаа. Хэхэ Италийн хаалганд Гоал хийнээ. Заза ингээд ямар ч байсан хөлбөмбөг үзэх ховорхон боломж тохиож байх шиг байна. Эртнээс л мөнгөө хураацгаая даа. За доор Оросын стадиумын талаар товч танилцуулга Youtube дээрээс эмб хийлээ.
No comments:
Post a Comment