Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Dec 26, 2010

Sodoo says: Дагаад дуулаарай ...

Зул сарын орой нэг л гайхалтай, уянгатай, жаргалтай байдаг. Цонхоор харагдах цасаар хучигдсан гудамжууд, хааяа нэг өнгөрөх машины дуу түүнчлэн ертөнцийг сүүн цагаан гэрлээрээ гийгүүлэх саран энэ үдшийг улам яруу болгох мэт. Зүгээр л ганцаараа гэртээ бүдэгхэн гэрэлд гацуурынхаа дэргэд суун, өнгө өнгөөр анивчих гэрлийг нь харан, халуун кофе шимэн суух сайхан. Өнгөрсөн бүхэнд урсгасан нулимс, амталсан уйтгар гуниг гэх мэт бүхий л тааруухан дурсамжыг энэ л орой мартах би дуртай. Мэдээж энэ оройд хөг нэмэхээр Колдплэйгийн синглийг намуухан тавьсан нь өөрийгөө энэ ертөнц дэх хамгийн жаргалтай хүн гэдгээ мэдэрхэд дөхөм болж байлаа. Тийм ээ ирж буй шинэ ондоо сайхан хайрын дунд амьдарч түүнчлэн олон олон хүнд гайхалтай хайрыг харамгүй түгээхэд бэлэн болжээ. Та бүхэнд ч гэсэн ирэх ондоо өөр өөрсдийн жинхэнэ хайртайгаа учирч, хайраа олсон нэгэн нь сайхан хайраа улам бүр хүчтэй болгоорой хэмээн ерөөхийн зэрэгцээ Колдплэйгийн "Зул Сарын Гэрлэн Чимэглэлүүд" хэмээх гайхалтай дууг өөрийн чадан ядан "утгачилан" орчуулсан үгийн хамт зориулж байна. Британийн алдарт хөгжимчдийн онгодоор дамжин та бүхний хүсэл биелэх болтугай !!!



Колдплэй: "Зул сарын гэрлэн чимэглэлүүд"

Зул сарын гэрлэн чимэглэлүүд

Өөр нэгэн тэмцэл

Бидний уйлсан нулимсан урсгал

Миний цусан дундуур гүйх бүх төрлийн хорнууд(согтууруулах ундаанууд)

Би хөлөө Оксфордын гудамжид тавилаа

Буруугаа зөвтгөхийг хичээлээ

Зүгээр л цааш алх хэмээн цонхнууд өгүүлэв

Гэвч би түүнийг надаас явсан гэдэгт итгэж чадахгүй нь

 

Чи одоо болтол будран орох цасыг хүлээж байгаа бол

Энэ нь үнэхээр Зул сар шиг санагдахгүй

 

Лаанууд, өөү тэд анивчиж байна

Өөү тэд нэг нэгээ даган анивчиж байна

Би энд байна тэдгээр итгэлийн лаануудыг харж байна

Олон олон хөлчүү Элвисүүд(Элвис Прэсли)

Би өнгөө олохгүй болтлоо дуулхаар явж байна

Би чамайг хэрхэн гайхалтай хайрлаж байснаа ярьж байна, хонгор минь

Би үргэлж ингэх болно

 

Гэвч чи одоо болтол будран орох цасыг хүлээж байгаа бол

Энэ нь үнэхээр Зул сар шиг санагдахгүй

 

Чи одоо болтол будран орох цасыг хүлээж байгаа бол

Энэ нь үнэхээр Зул сар шиг санагдахгүй

 

Эдгээр зул сарын гэрлэн чимэглэлүүд 

Гудамжыг гийгүүлж гэрэлтүүлж байна

Түүнчлэн хот болон тэнгисийн уулзах тэр л заагийг 

Чиний бүх асуудал болон уйтгар гуниг удахгүй байхгүй болно

Өөү Зул сарын чимэглэлүүд минь улам бүр гэрэлтээрэй

 

Эдгээр зул сарын гэрлэн чимэглэлүүд 

Гудамжыг гийгүүлж гэрэлтүүлж байна

Магадгүй тэд түүнийг минь надад эргүүлэн авч ирэх болно

Чиний бүх асуудал болон уйтгар гуниг удахгүй байхгүй болно

Өөү Зул сарын чимэглэлүүд минь улам бүр гэрэлтээрэй ...


***********************




No comments: