Yahoo! Multi ID үүсгэх өмнөх зааварчилгаа маань болохгүй байх шиг байна.Арай өөр аргаар үүсгэх аргыг оруулъя. Энэ арга найдвартай арга юм. Өмнөх аргыг задалж арай төвөгтэй аргаар хийж байгаа юм. Ахин хэлэхэд Yahoo Multi ID нь Yahoo 7x, 8x, 9x ,10x хувилбарууд дээр болж байгаа бөгөөд түүнээс өмнөх хувилбар болон түүнээс хойшхи хувилбар дээр болохгүй л болов уу.Мөн үйлдлийн систем чинь Windows XP SP2, SP3 байвал сайн. Windows Vista болоод Windows 7 дээр жаахан болохгүй байгаа талтай байсан. Гэхдээ оролдоод үзээрэй зарим нэг хүмүүс Vista, 7 дээр болгосон гэж байсан. Одоохондоо Yahoo messenger 10 -с цааш хувилбар гараагүй байгаа.
1. Start -> Run (товч арга нь цонх товчоо дарж байгаад R үсгийг дараад үз) гарч ирэх жижиг цонхон дээр regedit гэж бичээд enter дар.
2. Registry editor ажиллаж эхэлнэ. Тэнд зүүн талын цонхонд
HKEY_CURRENT_USER->Software->Yahoo->pager-> Test гэж ор.
3. Тэгээд баруун талын харгалзах хэсэгт хоосон газар маузныхаа баруун талаа товшоод NEW-> DWORD value гэдгийг сонго.
4. Үүссэн value дээрээ маузныхаа баруун талыг товшоод Rename гэдгийг сонгож нэрийг нь plural гэж бичээд enter дар.
5. plural value-гаа 2 товшиж ороод Base-г Hexadecimal -р сонгож Value Data дээр 00000020 гэж бич.
6. За одоо эхлээд messenger-рээ холбогд. Дараа нь ахиад messenger-ээ нээх үед sign out хийчихсэн юм шиг өөр нэг messenger нээгдэх болно. Тэгээд өөр ID -гаа хийгээд холбогд. ENJOY
No comments:
Post a Comment