Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Sep 7, 2010

Enkee says: Хуримын бөгжийг ядам хуруунд зүүх учир.

За тэгэхээр би саяхан Инфо ТВ гээд сэтгүүл уншиж байгаад ийм сонирхолтой юм уншлаа. Юм бүхэн учиртай байдаг шүү дээ. Тэгэхээр гарынхаа таван хурууг эхлээд ямар учиртайг нь төсөөлцгөөе.

Эрхий хуруу- Эцэг, эх
Долоовор хуруу- Хамаатан садан
Дунд хуруу- Чи өөрөө
Ядам хуруу- Заяаны хань
Чигчий хуруу- Үр хүүхэд.
Одоо хоёр гарынхаа дунд хурууг нугалаад хоёр гарынхаа алгыг хооронд нь нийлүүл. Ингэхэд бүх хуруу чинь бие биетэйгээ нийлсэн байна. За эхлээд эрхий хуруунуудаа салга. Эцэг, эх хорвоогын жам ёсоор хэзээ нэгэн цагт биднээс салан одох болно. Долоовор хуруугаа дараа салга. Хамаатан садан мөн л адил биднээс холдох болно. Чигчий хуруугаа салга. Үр хүүхэд томрохын цагт чи тэднээс салах болно. Тэгвэл ядам хуруугаа салгах гээд үз дээ. Үнэхээр хэцүү байгаа биз. Бусад хурууг бодвол үнэхээр салгахад бэрх. Тиймээс заяаныхаа ханийг ядам хуруугаар зүйрлүүлж хуримынхаа бөгжийг ядам хуруунд зүүх бэлэгдэлтэй болсон юм байна. Эх сурвалж Инфо ТВ.

No comments: