Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Sep 2, 2010

Enkee says: Усайн Болт МанЮ-д тоглох уу?


Би саяхан Yahoo news уншиж байгаад нэг ийм мэдээ олж уншлаа. Өнөөх дэлхийн хэмжээний од, Дэлхийн аварга гүйлтийн тамирчин маань хөлбөмбөгт сонирхолтой нэгэн гэж байна. Тэрээр ямартаа ч гүйлтийн спортоосоо уйдсан бололтой. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорсон тэрээр өөрийгөө Манчестер Юнайтед клубт тоглох чадвартай нэгэн гэж үзэж байгаа бололтой. Тэрээр өөрийнөө хамгийн дуртай клуб болох Реал Мадрид болон Манчестер Юнайтед клубуудын аль нэгэнд тоглох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Ахлах сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан ба зүүн жигүүрийн хагас хамгаалалтанд тоглодог байжээ. Тэрээр үнэхээр одоо гүйхээ болиод хөлбөмбөгийн тамирчин болохыг эрмэлзэх болсон тухайгаа хэлсэн байна. "Би өөрийнхөө дуртай клубын нэг болох Манчестер Юнайтед клубт хөлбөмбөгийн тамирчин байсан бол тоглох байсан юм. Хэн ч намайг ямаршуухан тоглогч вэ гэдгийг мэдэхгүй ч, хэзээ нэгэн өдөр Алекс Фергусон намайг тоглохыг харах юм бол Райн Гиггз -н залгамж болох талаар бодож магадгүй л юм" гэж хэлсэн байх юм. Тэр одоо тоглоод байгаа юм байхдаа миний дуртай хөлбөмбөгчинтэй өөрийгөө энэ зэрэгцүүлж зүйрлүүлээд байхдаа яахав дээ. Гиггз хамаагүй илүү. Та бүхний инээд хүрж байгаа байх мэдээж Гиггз бол агуу тоглогч шүү дээ. Тэгсэн цаагуур чинь бас Фергусон 7 сая фунтээр Болтыг авах талаар бас яригдаж байгаа сурагтай байна шүү. Итгэмээргүй тэнэглэл авах юм бол Гиггз минь доош орж таарах нээ. За тэгээд Болт дэлхийн хэмжээний од болсоноосоо хойш том том хөлбөмбөгийн клубууд дээр очиж тамирчидтай нь хамт бэлтгэл хийх болсон байх юм. МанЮ, Бавари гээд 2 ч том клубтэй хамтарсан бэлтгэл хийсэн гэсэн. Мюнхений дасгалжуулагч Лиус Ван Гааль түүний чадварыг бас өндрөөр үнэлсэн мэдээлэл ч байна лээ. Яадаг ч байсан ийм л хачирхалтай юм болсон байх юм даа.

No comments: