Jul 28, 2010
Jul 26, 2010
Tungaa says: Hakuna matata...
Зиа, сайхан нь л амарч байгаа биз дээ. Залуучууд! Уйдаагүй биз дээ. Бага зэрэг хамаагүй байя. Болно биз дээ. Манийх нь энэ тэр гээд, сүүлийн үед ажиллаж байгаа бүтээл, кэкэ, худлаа яриад байх гүй юу гэж. Хурдан хэлдэг хэсэг нь аягүй сэтгэл хөдөлгөм энэ тэр ккк. Яадын хараал хэлсэн ч яадын гэдгийн, энэ тэр гээд. Яадын энэ тэр гээд хэлсэн ч яадын. Дээр оруулсан дуун дээр ёс бус хэллэг (аая, аягүй албаны үг хэлсэн)-ийг нь хасаагүй болно. lyrics-ийг нь "Page"-ийн "Lyrics"-д оруулсан гэж ойлго. Сонирхоод үзээрэй гэж. Өмнө нь сонссон л байх, тэгээд яадын, дуугүй бай, алга бол энэ тэр гээд. Сонс.... Муулахад, балиар паржигнасан хоолойтай гарууд байна шүү.
Jul 24, 2010
Temka™ says:Grandma Gangsters DVDrip 2010
Jul 21, 2010
Sodoo says: The Film Hafta Watch ...
Хэрцгий гэмээр дүр зургууд бүтээлд олонтаа харагддаг Итали гаралтай АНУ-ын кино найруулагч Кэнтин Тарантиногийн сенсаци тарьсан бүтээлүүдийн нэг болох "Inglourious Basterds" нь 2009 оны 5-р сарын 20-нд Францын Каннын 62 дахь удаагийн кино наадам дээр нээлтээ хийсэн. Тус кино нь Каннын кино наадмын тэргүүн шагнал болох "Алтан Навч"-ыг хүртсэн төдийгүй SS-ийн хурандаа Ханс Ландагийн дүрээр уг кинонд голлох үүргийг гүйцэтгэсэн Австрийн жүжигчин Кристопф Вальц нь "Шилдэг Жүжигчин"-ийн номинацид ялалт байгуулсан гэх мэт амжилтууд энэхүү бүтээлд олон юм. Алдарт Брэд Питт болон Майкл Фассбэндэр тэргүүтэй Герман, Франц, Австри, Ирланд болон АНУ-ын жүжигчдийн чадварлаг баг гар нийлэн Тарантиногийн удирдлага дор ажилласан нь ямар ч найруулагчын шүлсийг асгаруулмаар байсан. Бүх зураг авалтыг Германд хийсэн бөгөөд киноны нийт өртөг нь 70 сая америк доллар аж. Киноны тухай товчхон хүргэх гэснээ болилоо. Гэнэт залхуу хүрчлихлээ ... Татаад эсвэл надаас аваад үзэж болно шүү энэ киног. I hope you love it obviously ... thank you for your attention ...
Jul 19, 2010
Temka™ says:Where amazing things
Tungaa says: Minii bodloor...
Саяхан "Миний бодлоор" гэдэг нэртэй хөгжилтэй олон ангит УСК MN25 суваг дээр гарсныг үзсэн үү! Эрэгтэй гол дүрийн жүжигчид нь их царайлаг болохоор үзсэн байхгүй юу ккк. Тэгэхдээ хөгжилтэй. Нээрээ энэ кинон дээр нэг таавар таалгадаг байхгүй юу. Хариулаарай.. Эхний таасан хүнд шагналтай мэдээж 'Сникерс' шүү. За таавар: Алим, лийр, банана, ачсан ачааны тэрэг явж байгаад огцом тормос гишгэж гэнэ. Анхаар! асуулт: Энд юу унасан бэ?
Заза энэ гарчигнаас болж байгаа юм. Шал өөр зүйл ярьчихлаа. Гол асуудал гэвэл "FIFA WORLD CUP 2010" -ийн талаархи " Миний бодлоор" гэсэн нэртэй миний үзэл сэтгэхүй шингэсэн бяцхан өгүүлэмж бичиж суугаа нь энэ. Зиа юунаас эхлэх вэ гэж. Аан, тийн энэ дэлхийн аврагаас миний дэмжиж байсан багууд гэвэл тун олон. Бразил, зааны ясан эрэг, Япон, 2 Солоногос, Португаль, Англи гээл. Тэр дундаас Мексикийн шигшээ баг, миний хувьд шинэ гэхүүдээ таалагдаж нэлээн дэмжсэн. Живони Дос Сэнтос, Содоогийн хэлдгээр хүүхэлдэй шиг тэр нөхөр хурдан, чадварлаг гэж яана аа. Дандаа л инээж явна. Миний юм мэдэхгүй нүдэнд шууд л өртөж байгаа юм чинь.
Нэг их сүрхий ажил болгож хэд хоног үзсэн болохоор бичих юм их байх хэдий болвч ингэс хийгээд дуусгая дөө. Хэзээ нэг өдөр үүнийг уншаад энэ хэдэн өдрийг санах байх. Тэр ч бүү хэл өвчтэй, тариулаад гэртээ байгаа минь ч бас санагдах биз. Ийм зүйл бодоод бичсэн юм шүү. Миний бодлоос хуваалцсанд баярлалаа. Бас л хөлбөмбөг бичсэнд уучлаарай. Цаашид аятайхан хэдэн мэдээ хийхийг бодно,оо.
Сайхан амарцгаагаарай! залуусаа!
Jul 16, 2010
Tungaa says: congratulations on your new baby girl!!
энэ муухай нь хүүхдийг хараачээ. гээл үү.
Өөлхөн байгаа биз. Тэгэхдээ барууны царайтай юм тээ.
Хайрт найзууд Энхээ болон Дарий нартаа бяцхан үр нь мэндэлж, эцэг эх болсонд нь баяр хүргье! Миний төсөөлөхийн, амьдралдаа анх удаа ийм их тэвчээр гаргаж, догдолж сандарсан биз. хэхэ... Юутай ч танай гэр бүлд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Охин хүүхэд учраас би хамаагүй төрсөн өдөр, энэ тэр юм бичилгүй орхилоо. Харин энэ дашрамд "Бүүвэйн дуу" оруулъя гэж саналаа. Бүүвэйн дууг сайн сонсож өссөн хүүхэд өр нимгэн хүн чанар сайтай хүн болдог гэдэг юм байна билээ. Бүүвэй гэдэг нь БҮҮ-АЙ гэсэн үгээс гаралтай шувуу дагаж явсаар гэрээсээ холдож хээр төөрсөн нялх хүүхдийн тухай домоглон холбодог гэсэн.
Бүүвэйн дуу
Ангир шувууны дэгдээхэй шигээ
Алсаас ээжийгээ дуудаад л байна уу даа
ээ бүүвэй бүүвэй ээ бүүвэй бүүвэй
Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцааараа ээжийгээ дуудаад л байна уу даа
Галуу шувууны дэгдээхэй шиг
Ганган гунгана дуудаад л бна аа
Хайртай хонгор үр минээ чи
Халуун манцуйд аа унтаарай