Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Dec 30, 2009

Enkee says: Шинэ оны эхний том наймаа....

Шинэ оны эхний том наймаанууд зарлагдлаа. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр бол их гоё гоё солилцоо наймаанууд болох шиг байна. Мэдээж энэ өвлийн солилцоо нь энэ шин он гаргаад 2-ны өдрөөс эхлэх байх. Гэрээгээ хийсэн тоглогчид одоогоор эмнэлэгийнхээ үзлэгт орж байгаа бөгөөд тэд шинэ ондоо шинэ багтайгаа тоглох болноо.

Эхний сонирхуулах наймаа бол Португалийн баг болох Лисбоны Спортинг баг болон Мадридын Атлетико багуудын хооронд болсон наймаа юм.

Энэ бол Атлетико багт 18 сарыг өнгөрөөсөн довтлогч Синама-Понголле билээ. 25 настай довтлогчийг 6,3 сая еврогоор Спортинг клубт зарсан байна.



Харин энэ бол Америкийн шигшээгийн довтлогч Лэндон Донован -г Эвертон клуб зээлээр авч байгаа юм. Түүнийг ирэх зааврыг Эвертон клуб хүлээлгэн өгсөн бөгөөд 1-р сарын 2-нд Эвертон клубт Донован хүрэлцэн ирэх нь баттай болсон билээ.



Харин энэ бол гэрээгээ сунгасан талаар мэдээлэл юм. Манчестер Юнайтед клубын домог Ряан Жозеф Гиггз 2011 оныг дуустал Олд Траффорд байхаар болсон байна. Магадгүй энэ түүний кареерийн сүүлчийн өдрүүд ч байж мэдэх юм.Тэрээр МанЮ-гийн 820 тоглолтонд оролцож 20 жилийн туршид 1-р багтаа байгаа цорын ганц тоглогч юм.





Dec 19, 2009

Sodoo says: Ливерпульгүй бага шөвөг ...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шалгалт болох гээд завгүйхэн л гүйлдэцгээж байгаа та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн мэдээллийг бэлтгэлээ. Миний хувьд энэ удаагийн сугалааны үйл ажиллагаа маш онцлогтой болж өнгөрсөн юм. Учир нь шилэн хоргонд орсон 16 багийн нэртэй хуйлсан цааснууд дунд миний мөрөөдлийн клубын нэртэй цаас байсангүй. Жил бүр л Нион хотоос сугалааны үйл ажиллагааг дамжуулах шууд нэвтрүүлгийг санаа зовинон үзэж, хайртай багаа ямар сугалаа татах бол гэхийг ажин суудагсан. Гэвч миний хувьд ирэх жилийн сугалааг урд урдны жилүүдийн адил баяртай үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. За ингээд үндсэн мэдээллээ хүргэе. Өчигдөр буюу 2009 оны 12-р сарын 18-ны өдөр Швейцарь улсын Нион хотод төв Европын цагаар 12:00-д эхэлсэн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод оролцох 16 багуудийн сугалаа болж өнгөрлөө. Ливерпуль болон Ювентусгүй бага шөвөгт Англиас 3, Италиас 3, Испаниас 3, Германаас 2, Франциас 2, Португалиас 1, Оросоос 1, Грекээс 1 багууд тус бүр хүч үзэх болсон. Бага шөвөгт шалгарсан 16 багийн оноолтын хувьд нэг улсын болон хэсгийн багууд хоорондоо таарч тоглож боломжгүй юм. Хэдийгээр Ливерпуль болон Ювентусгүй ч энэ удаагийн сугалаа сэтгэлд маань ихэд нийцсэн сонирхолтой оноолтуудаар дүүрэн байлаа. Энэ удаад хэсгийн тоглолтуудын тухай дүгнэлт хийхээсээ илүүтэй сугалааны тухай авч үзэх нь зүйтэй болов уу. А хэсгийн таавруудыг "хээв" нэг будилуулсан Иоан Гиоркуффаар хүчээ зузаатгасан Францын 1-р лигийн Бордо, Ливерпулийг "нам" дарсан Лион болон Фиорентина мөн Германы Бундеслигийн аврага Волфсбург дээр "гишгэн" шөвгөрсөн хуучнаар ЗХУ-ын армийн клуб асан ЦСКА Москва гэх битүү моринууд топ лигүүдийн "гигант"-уудтай уг сугалаанд оролцсон нь тун сонирхолтой байсан. Ингээд сугалааны үр дүнг буюу оноолтуудыг харуулъя.

  • Штуттгарт v Барселона
  • Олимпиакос v Бордо
  • Интер v Челси
  • Байерн v Фиорентина
  • ЦСКА Москва v Севийя
  • Лион v Реал Мадрид
  • Порту v Арсенал
  • Милан v Ман.Юнайтед

Дээрхи оноолтуудаас хархад эртний хариугаа авах, заналт өрсөлдөгчдөө дарах тоглолтуудыг хийх боломж зарим нэг клубт нь олдож байна. Хасагдах шатны эдгээр тоглолтууд 2-р сарын 16-аас эхлэх ба энэ шатнаас шалгарсан клубууд 2010 онд Испанийн нийслэл Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтод оролцох эрхээ авхад нэг алхам ойртоно гэсэн үг билээ. Миний хувьд энэ жилийн Аваргуудын лигийн цомыг өргөх хамгийн өндөр магадлалтай багаар Барселона, Реал Мадрид болон Челси клубуудыг нэрлэж буй боловч хасагдах шатны тоглолтуудад Германы Байерн Мюнхен клубт хамгийн өндөр найдлага тавьж байна. Харин хэсгээс 3-аар шалгарсан багуудын хувьд хуучнаар Европын цом буюу энэ жилээс "Europa League" хэмээн нэрлэгдэх болсон тэмцээний бага шөвөгт хэсгээс гарсан багуудтай нэгдэн орох юм. Энэ жилийн хувьд "Europa League"-т тоглож буй нэр хүндтэй клубуудээс шалтгаалан үзэгчдийн тоо урд урдны жилүүдтэй харьцангуй их байх болов уу? гэх бодол надад төрлөө. За ингээд "гал ассан" тоглолтуудаа үзээд байж дээ.





Dec 13, 2009

Tungaa says: Өнєєдєр чиний vлдсэн амьдралын эхний єдєр.

За, энэ мэдээг юу гэж эхлэх вэ гэж бодож байгаад ер нь олчихлоо ккк. Манай блогийн "password" нэлээн урт юмаа тээ. Орохгүй удахаар л мартчих юм. Анхнаасаа цээжлэхгүй юм шиг санагдаж байсан болохоор тэр биз. За, энэ ч яах вэ. Мэргэжлийнхээ аль чиглэлээр явах вэ? гэж... Ойрноос бүүр альчгүй болчихоод, бүгд л гоё санагдаад юугаар явах вэ гээд толгой гашлах нь ээ. Тэгээд жаал "net" -ээс сонирхол хөдөлгөх юм хайв, тэгээд нэг сайтнаас энэ ярилцлагыг уншчихаад хуваалцдаг юм билүү гэж бодлоо. Юм юм л бодогдлоо. Хичээл ч бодлоо тийм ч билүү, саран дээр миний хэсэг байгаа гээл ккк. Энэ нэг жил гарангийн өмнөх бичлэг байна. Гэхдээ л... Та нар ч бас уншаад үзээрэй. Эерэг цэнэг болно гэж бодож байна.

Эхлэл...
ШУА-ийн залуу эрдэмтэн Б.Даваадоржтой ярилцлаа. Москвагийн их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр дүүргэж, Германы DESY-гийн Цөмийн судлалын төвд цөмийн харилцан үйлчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө ШУА-ийн Төлөвлөлт, мониторингийн хэлтсийг толгойлдог. Б.Даваадорж хэдхэн хоногийн дараа АНУ-д судалгааныхаа чиглэлээр ажиллахаар мордох гэж байгаа юм.

- Та ямар зорилгоор Америкийг зорих гэж байна даа

- Баруунд докторын дараагийн сургалт гэж байдаг. Яг сургалт ч биш юм аа, эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болчихоод тэр чиглэлээрээ лабораторид ажилладаг. Энэ дагуу л Америк явах гэж байгаа юм. Цөмийн харилцан үйлчлэл гээд өөрийнхөө судалгааныхаа дагуу ажиллана. Цөмийн физик гэхээр юунд хэрэгтэй юм гэж хүмүүс боддог л доо. Үнэндээ сансрын хөлөг, цахилгаан станц зэрэг нь цөмийн физикийн судалгааны маш бага хэсэг нь. Хэрэв цаашаа технологи болоод явах юм бол одоогийнхоос илүү хүчтэй, хурдтайгаар бүх юм хөгжих боломжтой...
...
Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, онолын физикийг диваажин гэдэг. Туршилтын физикийг там гэдэг. Онолын физикчид гайхалтай фантастик маягийн зүйл хийж болдог. Бодоод гаргаад маш гоё онол гаргаж болдог. Түүнийг туршихад технологидоо баригдаж, асар удаан яст мэлхийн хурдаар хийдэг. Үр дүн муутай байдаг болохоор там гэж нэрлэсэн хэрэг.Дэлгэрэнгүй...

Nov 19, 2009

Enkee says: 2010 оны дэлхийн аваргад оролцох багууд.


Африкийн бүс нутгуудаас шалгарсан багууд:

Algeria (ALG)
Cote d'Ivoire (CIV) Nigeria (NIG)
Cameroon (CAM) Ghana (GHA)



Азийн бүс нутгуудаас шалгарсан багууд:

Australia (AUS) Korea DPR (PRK) Japan (JPN)
Korea Republic (KOR)


Европыг бүс нутгуудаас шалгарсан багууд:

Denmark (DEN) England (ENG) France (FRA) Germany (GER)
Greece (GRE) Italy (ITA) Netherlands (NED) Portugal (POR)
Serbia (SRB) Slovakia (SVK) Slovenia (SVN) Spain (ESP) Switzerland
(SUI)


Хойд болон төв Америк мөн Каррибын бүс нутгуудаас шалгарсан багууд:

Honduras (HON) Mexico (MEX) USA (USA)



Далайн бүс нутгаас шалгарсан баг:

New Zealend (NZL)


Өмнөд Америкаас шалгарсан багууд:

Argentina (ARG) Brazil (BRA) Chile(CHI)
Paraguay (PAR) Uruguay (URU)




Зохион байгуулагч орноор:
South Africa (RSA)


Мэдээний их үүсвэр (source):
www.fifa.com

Nov 14, 2009

Nov 2, 2009

Tungaa says: Магадгүй...

Магадгүй


Инээвэл тэнэгээ харуулчихаж магадгүй
Уйлвал эмзэг уяхнаа харуулчихаж магадгүй
Догдлон тэмүүлвэл ойворгон харагдчихаж магадгүй
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргавал
жинхэнэ царайгаа харуулчихаж магадгүй

Санаа бодол, хүсэл мөрөөдлөө олны өмнө дэлгэвэл
Тэднийгээ алдчихаж магадгүй,
Хэн нэгнийг хайрлаж дурлавал
Хариу хайр амсахгүй ч байж магадгүй,

Амьдрал ч өөртөө үхэж магадгүйг агуулна.
Найдвар ч өөртөө урам хугар ч магадгүйг агуулна.


Гэвч бид азаа турших л ёстой,
Юунд ч аз туршихгүй байх нь хамгаас аймшигтай
Юугаар ч аз туршдаггүй тэр хүн
Юу ч биш, юу ч хийхгүй, юутай ч болохгүй

Уй гашуу, зовлон гунигаас зугтаж чадахгүй атлаа
Сурч, мэдэрч, өөрчлөгдөж, хайрлаж ч бас чадахгүй,

Тэр, хүн шиг амьдарч чадахгүй.

Тэр, айдас эргэлзээний гинжинд баригдсан

эрх чөлөөгүй боол мэт...

Азаа үзэж чаддаг тэр хүн л эрх чөлөөтэй хүн.
      А. Жексон "Баян чинээлгийн арван нууц"-аас,
98-р тал
Энэ номын энэ хавь маш их таалагдав.
Өөрийн итгэж, хийж буй төсөв төлөвлөгөөнийхөө эрсдэлийг сайтар тооцож, азгүйтэл ялагдлын тухай бодолгүйгээр амжилтын төлөө төлөвлөсөн ажлаа эхлүүлээрэй. all fighting!!!

Nov 1, 2009

Enkee says: Attention beware from H1N1

Энэ бол дэлхий даяар тахалын хэмжээнд А хүрээг хамарсан маш онц ноцтой ханиад, томуу. Энэ өвчин Монголд гараад бараг 20 хонох гэж байна. Өнөөдөр бараг 600 гаруй хүн өвчилж 10-д хүний аминд хүрээд байна. Гэтэл бид тэр өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж өөрсдөө байдгаараа чармайж байхад нөгөө Эрүүл Мэндийн байгууллага нь "бид чадлаараа л хичээж байна" гэж сүржигнэнэ. Үнэндээ бол тэд юу ч хийж чадахгүй байгаа. Тэд наад зах нь л гэхэд эмнэлэгийнхээ хаалганы бариулууд дээр нь ариутгасан боолт бүхий алчуур ч хийж чадаагүй байгаам чинь ер нь тэдэнд итгэхэд үнэндээ л бэрх байна даа. Яг үнэнийг хэлэхэд тоотой хэдэн эмч нараа халж халчихаад одоо хүний тоо хүрэхгүй энэ тэр хөрөнгө мөнгө энэ тэр гээд сууж байдаг "Эрүүл Мэндийн Яам" тай бол монгол ч юу нь дэлхийн талыг эзэлсэн биш нэг муу өвчингөөр сүйрэх орон болж байнаа даа. Тэд өвчин тусвал ингэнээ, тэгээд ийм юм болно, тэгээд ингэхэд тийм арга хэмжээ авах ёстой гээд телевизээр нэвтрүүлэг ч хийх ухаангүй улс хар цагаанаар цаасан дээр урьдчилан сэргийл гээд канондсан юм шиг ухааныхаа юмыг хүмүүст тарааж байхаасаа ичмээр юм.Би бас нэг зүйлийг үнэхээр гайхаад учирыг нь олохгүй юм. Энэхүү томуугаар идэрчүүд их өвдөж байгаа. Гэтэл тэр УИХ шиг ухааных нь юм нь оюутнуудаа мартаад юу нь хөл хорио тогтоох манатай та хэд хичээлдээ яваа зүгээр ухааны юм ярих гээд байгаа юм чинь. Оюутнууд наана чинь аргагүй хичээлээ алдахгүй гээд л явна. Энэ төр нь гэж яасан улс байдаг юм болдоо. Ууж идэх болохоороо тархиных нь чадавхи нь үнэхээр эрдэмтэдээс хол давдаг атлаа, ард түмэн хэцүүхэн байхад ард түмнээ санадаггүй яасан хаашаа харсан толгойтой, нэг л их өөрсдийнхөө алдааг бусад руу чихсэн улс байх юм даа. Ямар сайндаа ДЭМБ төлөөлөгч нар нь Монголд ирээд "Танай монгол чинь яасан сайхан зохион байгуулалттай орон бэ?Эрүүл мэндийн яам чинь сайн ажиллаж байна гэжээ." гайхмаар байгаа биз энэ бол жинхэнэ гайхамшиг би хэзээ ч ийм том худлаа төвийлгөлт амьдралдаа сонсож байгаагүй. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ БРАВО.

Sodoo says: Өвлийн эхэн сар...

Сайн байцгаана уу? залуучуудаа. Өнөөдөр өвлийн эхэн сарын эхний өдөр буюу Ням гараг, гадаа хүйтэн салхитай байхын хажуугаар миний сэтгэл ч тавгүй байна. Учир нь урд шөнө Лондон хотын "Крейвэн Коттэйж"-д "Ливерпүүл"-ийг "Фүлхэм" хар дарсан зүүд мэт тоглолтод умбуулсан юм. Швейцарь эр Филипп Дэген болон хамгаалалтын ноён нуруу Жэми Каррагер нарыг талбайгаас хөөсөн улаан хуудаснууд, Боби Замора, Эрик Невланд болон Клинт Демпси нарын цус харвуулах шахсан гоолууд болон Рафагийн муухай царай одоо болтол миний нүдэнд тодхон харагдаж байна. За энэ ч яахав миний асуудал. Ойрын хоёр сар блогтоо мэдээ хийгээгүйдээ хүлцэл өчье. Блогоо байнгын идэвхитэй ажиллагаатай байлгах үүднээс хэд хэдэн хүүхдүүдэд мэдээ бичих эрх олголоо. Ингэснээр хэсэг хугацаанд зогсонги байдалд ороод байсан блогийн үйл ажиллагаа сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээний талаас илүү хувь нь хөлбөмбөгийн тухай байсан бол одооноос тийм юм болохгүй гэдгийг мэдэгдье. Түүнчлэн мэдээ бичих болсон хүүхдүүдэд чанартай болон бусдад ач холбогдолтой мэдээ мэдээллийг анги хамт олондоо хүргэнэ гэдэгт миний бие бат итгэж байна. Нэмэж хэлэхэд блогт мэдээ оруулах хүсэлтэй хэнд ч блогийн үүд хаалга нээлттэй байх болно. Ингээд хамтдаа блогоо идэвхитэй байлгацгаая. Амжилт урагшаа манайхаан!!! Харин одоо ярианыхаа сэдвийг өөрчилье. Миний хувьд блогтоо нэгэн шинэ булан нээх санаа төрлөө. Юу вэ? гэвэл физик болон бусад шинжлэх ухаануудад нэрээ мөнхлөн үлдээж чадсан суут эрдэмтэдийн намтарыг цувралаар хүргэх булан юм. Чухам уг буландаа ямар нэр өгөхөө товлоогүй байна. Нэрний санаа өгөөрэй манайхаан. Мөн ямар эрдэмтний намтартай танилцмаар байгаагаа хэлээрэй. Ингээд нэрийг нь хараахан өгч амжаагүй, будаг нь ханхалсан шинэхэн булангын анхны зочноор, Цоохүү багшийн бидэнд товчхон танилцуулсан Швейцарь эр Ё.Бальмерийг сонголоо. Чамд урам зориг өгөхүйц эрдэмтэдийн түүх намтар энд бичигдэх болно.

Oct 31, 2009

Tungaa says: New moon

"Twilight" киноны хоёрдугаар анги болох "New moon" ирэх 11-р сарын 20ны өдөр нээлтээ хийх гэж байгааг дуулгахад таатай байна. Хамгийн сак нь тэсч ядан хүлээж байгаа кино маань Тэнгис кино театрын дэлгэцнээ яг энэ өдрөөс мөн гарах юм. Гоё бүр дахин гоё сонсогдож байгаа биз. Сая хэдэн трэйлерийг нь үзлээ. Тэр чонын удам Жэйкоб ямар сайхан залуу болоо вэ? гэж... Жэкобын жинхэнэ дүр төрх New moon дээр л гарах нь ээ... Өөр бас зөндөө зөндөө.. өөрсдөө сонирхоорой.. Бэллаг дахиад л өөрөөсөө холдуулахаас өөр аргагүй байдалд Эдвард Каллэн орно... Нэгдүгээр ангиасаа илүү өрнөл сайтай болсон юм болов уу? гэж бодогдлоо.. За бүгдээрээ хэдхэн хоног хүлээчихвэл шинэ сартайгаа золгоно доо гэж...... Twilight-ийг үзээгүй хүн байхгүй байлгүйдээ. Ямар би биш ккк... Гэхдээ хэрэв тийм бол үзээрэй за юу,? гоё шүү. Нээрээ дэлхий даяар Twilight-ийн маш олон фэнүүд байдаг юм байна лээ гэж... Заза "The Twilight saga: New moon" энэ киног үзээрэй залуучуудаа. Миний хувьд 20-ны тасалбар тун чухал эд баримт болон надад хадгалагдах болно.. all fighting!!!!!!

Aug 4, 2009

Sodoo says: :)

Би өчигдөр гэртээ нэг сонирхолтой дүр зураг олж харлаа. Үүнийг хараад юм юм л бодогдлоо !!! Энэ хоёр ингээд хамтдаа амьсгал хураасан гэхээр нэг талаараа азтай, харин заавал ийм байдалтай цуг явж байгаад наалддаг хорон дээр суучихсан нь нөгөө талаараа тун азгүй юм. Гэхдээ тэднийг харамсахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна шүү !!! Энэ мэдээг бичих гэж бүр инээд хүрээд байж ядаж байна шүү кккккк. Энэ хоёр ялааг харахаар бүр инээд хүрээд байх юмаа хахаха. Энэ агшныг та нартай хуваалцах санаатай уг зургыг орууллаа, харин зургандаа ямар нэр өгөх вэ?

Jul 25, 2009

Sodoo says: The Keane I appreciate...

За сайн байцгаана уу? Сайхан амарцгааж байна уу? Мэдээ оруулаагүй тун удаж, оруулах зүйл олдохгүй болоод ч тэр үү бүү мэд. Энэ удаад та нарт өөрийн ганц сонсдог болоод байгаа хамтлаг болох Их Британийн алдарт Кин хамтлагийг товч танилцуулья гэж бодлоо. Энэхүү хамтлагийг сонсдог болоход яах аргагүй нөлөөлсөн нэг хүнд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. "Everybody's changing"-ээр зогсохгүй төгс бүтээлүүдийг энэхүү хамтлаг бүтээсэн. Ингээд тэдний талаар товчхон дурдвал: Кин хамтлаг нь 1995 онд Английн зүүн өмнөд хэсэгт орших Ийст Сасекс хотод байгуулагджээ. Тэд 1997 онд одоогийн Кин нэрээр хамтлагаа нэрлэжээ. Хамтлаг нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч болон басс хөгжимчин Тим Райс-Оксли, гоцлол дуучин Том Чаплин болон бөмбөрчин Ричард Хюгес гэсэн 3 гишүүнтэй. Хамгийн анх тэд 4 гишүүнтэй байсан боловч хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг гитарчин Доминик Скот 2001 онд хамтлагаасаа гарчээ.Тэд гоцлол хөгжмөөрөө гитарны оронд даралтат хөгжмөөр тоглодог мөн олон төрлийн хөгжмийн электрон эффект ашигладгаараа бусад рок хамтлагуудаас ялгардаг. Тэднийг бараг “Пиано Рок” урсгалыг үндэслэгчид гэхэд хэлсдэхгүй болов уу? Учир нь тэд 2004-2005 онд гаргасан цомогтоо уг урсгалын дуунуудыг голцуу багтаасан. Тэр ч бүү хэл уг цомгийн сүүлийн дуунуудад банжо, хийл, саксафон болон акустик гитаруудыг өргөн хэрэглэжээ. Кинийн анхны 2 цомог болох “Итгэл ба Айдас” болон “Төмөр тэнгисийн ёроолд” цомогууд нь гарсан даруйдаа Их Британи болон хилийн чанадад борлуулалтаараа тэргүүлсэн. Тэдний “Итгэл ба Айдас” цомог нь 2004 оны Их Британийн шилдэг цомог болсон нь тэдний хүртсэн хамгийн анхны шагнал нь байлаа. Тэд 2004 онд “Итгэл ба Айдас”, 2006 онд “Төмөр тэнгисийн ёроолд” хамгийн сүүлд буюу 2008 онд “Төгс тэгш хэм” цомгуудыг сонсогчиддоо бэлэглэсэн. Та нарыг сонсоод үзэхийг зөвлөе. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Jul 3, 2009

Enkee says: YOU WILL NEVER WALK ALONE

Ливерпүүл клубын топ тоглогч нар Испаний том клубуудтэй холбогдоод байгаа билээ. Шаби Алонзо болон Хавиер Маскхеранно Реал болон Барса-н удирлагуудтай холбогдоод байгаа.

Фернандо ТОРРЕС Ливерпүүл клубын дотлогч тэрээр Ливерпүүлд байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа билээ. Тэрээр хэлэхдээ:
"Бид үнэхээр хүчтэй баг, би өөрийнхөө багын хамтран зүтгэгчидээ алдаж байгаадаа үнэхээр харамсаж байна.
Бидний өрсөлдөгч МанЮ К.Роналдогоо Реал мадридад алдаад байгаа. Энэ бидэнд бас нэг боломж олгож байгаа. Бид улилрлын аварга болмоор байна шүү дээ" гэжээ. Тэрээр цааш нэмэхдээ "Бид санхүүгийн асуудалтай байгаа. Дэвид ВИИЯ уул нь манай багт ирвэл бид улам илүү сайжирна. Гэхдээ түүний араас МанЮ, Челси, Реал гээд мөнгөтэй багууд хөөцөлдөж байна. Гэсэн ч бид мөнгөтэй ч, мөнгөгүй ч сайн баг" гэжээ.





Реал Мадрид тай холбогдоод байгаа Алонзо гийн хувьд түүнийг Реал -с гадна маш олон багууд хөөцөлдөөд байгаа билээ. Тэгвэл Реал Мадрид -с өрсөж болох Ювентус клуб Алонзог хэдийн сонирхоод эхэлжээ. Ювентус клубынхан түүнийг авахад татгалзахгүй байгаа бөгөөд түүнийг маш сайн тоглогч гэж үнэлж байна. Түүнийг Ювентус авах болов уу? Реал Мадрид авах болов уу?







Портсмут болон Английн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Глен Жонсон. Ливерпүүл клубт ирж байгаа юм байна. Түүний хувьд 25 настай бөгөөд Ливерпүүл клубт хурдтай баруун жигүүрийн хамгаалагч байж чадна гэж бодож байна.







Италийн шигшээ багын зүүн жигүүрийн хамгаалагч Андрей Доссена. Ливерпүүл клубыг орхих талаар шуугиж эхэллээ. Мэдээж хэрэг түүнийг Италийн том клубууд сонирхож эхэлсэн. Тэрээр дараа улирлаас бараг л Сериа А -д тоглох болсон. Түүний агент хэлэхдээ:
"Бид Итали руу явах хүсэлтэй байгаа. Мэдээж бидэнд олон санал ирснээс бид хамгийн их таалагдаж байгаа нь Ювентус клубын санал" гэжээ. Дашрамд хэлэхэд Ювентус клуб багынхаа хамгаалалтыг Италиар бүрдүүлэх гэж байгаа билээ. Лион-с Гроссо-г, Реал-с Канновара-г, Харин Ливерпүүл-с Доссена-г юм байна.

Enkee says: Хөлбөмбөгөө гэж...

Амралт эхлээд удчихлаа. Хөлбөмбөгөө л сонирхсоор байгаад таарах шив. Энэ зуны солилцооны цонхоор их гоё юм их болохнээ. Ялангуяа Испани, Италичууд хамгийн гоё солилцоог миний бодлоор хийх гээд байх шиг санагдаж байна.
Саяхан Манчестер Юн -н супер од К.Роналдо Олд Траффорд цэнгэлдэхийг орхиод явчихлаа. 6 жил МанЮ-д хүчин зүтгээд ийнхүү Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид клуб руу явлаа.
Түүний өмнөхөн АЦ Милан клубын хагас хамгаалагч КАКА Реал Мадрид клубт хүрэлцэн ирээд 40'000 орчим фенүүдээр хүрээлүүлсэн нүсэр хүлээн авалтан дээр очиж 8 ноймроо авсан.
Харин одоо Реал Францын домогт довтлогч нарын шийрийг хатааж яваа Карим Бенземаг багтаа авчирлаа. Эзэн хааны баг ямартаа ч дараагийн байгаараа Франк Ибериг болгоод байгаа билээ.

Jun 6, 2009

Sodoo says: Сэтгэлд хоногшсон үгс....

Ангийхан та нарт нэг сонирхолтой зүйл үлдээе. Юу вэ? гэвэл өнгөрсөн улиралд бид нарын хамгийн их сонссон үг өгүүлбэрүүд. Тэгээд дотроо хэн гэдгийг нь тааж олно биз. кккк
  • Оон тэр микроскопоор нэг толбо харагдаа л биз...........
  • Гүй ээ би та нарыг дургүй бол гараа л явчих гэдэг биз дээ. Тэгээ л бие бие ээ анх удаа харж байгаа юм шиг үлгэр домог яриа л суучхын. Дургүй бол гараа л явал даа.......
  • Үгүүү үгүү за үгүү байхгүй юу. Өөөө хөөрхий дөө допуск авсан авсан гээ л байсан чинь. За за за болий болий гүй ээ заавраа уншилдаа. Та нар тэр багшийн ангийханыг харалдаа хичнээн хөөрхөн юм аа хийгээд явжына, аягүй хөөрхөн шт.........
  • Та нар одоо юмаа уншжыж орж ирэл дээ тэгээл орж ирчээд л галзуу, солиотой эргүү юм шиг маанаг юм яриад байхын мөн үү? Айн? би буруу яриад байна уу?
  • За 4-р дасгалыг нэг авчыдаа. Хөөе хөөе Be quiet!!! stop talking!!!....
  • За хүүхдүүдээ бид нар физикийг онол,........электроник гэсэн 2 аргаар судалдаг.

Sodoo says: Хар тив дэх цомын өрсөлдөөн...

За сайн байцгаана уу? Өнөөдөр та нарт нэгэн хөлбөмбөгийн тухай гоё мэдээлэл хүргэе. Зун та нарт хийх юм олдохгүй жаахан уйтгартай байж магад тэгвэл, энэ сарын 14-28-ийг хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохиогдох "Тив хоорондын цом булаалдах тэмцээн" буюу "Confederations cup" тэмцээнийг үзээрэй. Уг тэмцээний талаар ихэнх хүүхдүүд мэддэггүй мөн ойлгодоггүй, харьцангуй шуугиан багатай тэмцээнд тооцогддог. Гэвч чансаа нь маш өндөр тэмцээн. Тиймээс уг тэмцээний талаар бага зэрэг мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Уг тэмцээн нь тив бүрийн аврагуудын хооронд хүч үзэх дэвжээ нь болдогоороо бусад тэмцээнүүдээс ялгардаг. Ойлгомжтой болгох үүднээс энэ жилийн тэмцээний жишээг авч үзье. Одоо болох тэмцээнд оролцох багуудыг болон яагаад уг тэмцээнд орох болсон шалтгааныг бичвэл:
  • Испани (Түрүү жил болсон Евро2008-ыг бид бүхэн сайн мэднэ. Тэрхүү тэмцээний шигшээ тоглолтод Испани Германыг 1:0-ээр хожиж Европын аврага болж байсан. Тэд Европын аврага учраас уг тэмцээнд тивээ төлөөлөн оролцоно.)
  • Ирак (2007 оны Азийн цомын тэмцээний шигшээ тоглолтод Юнис Махмуд тэргүүтэй Иракийн шигшээ баг, Ясир Аль Кахданин тэргүүтэй Саудын Арабын шигшээ багийг 1:0-ээр хожин сүр дуулиантайгаар Азийн аврага болж байсан. Тиймээс мөн тэд Ази тивийн төлөөлөл.)
  • Шинэ Зеланд (Далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландын шигшээ багийн хувьд өнгөрөгч 2008 онд 4 дахь удаагаа аврагалан, тивээ төлөөлж уг тэмцээнд оролцох эрхээ олж авсан.)
  • Бразил (Дэлхийн 5 удаагийн аврага, 2007 оны Венесуэлд зохиогдсон Копа Америка тэмцээний ялагч Бразилчуудын хувьд Аргентиний шигшээ багийг ядах юмгүй хожиж уг тэмцээнд ирэх эрхээ авсан. Тэд Өмнөд Америк тивийн төлөөлөл.)
  • Египет (2008 оны оюутны өвлийн амралтын үеэр болж өнгөрсөн тэмцээн. Уг тэмцээнд Египетийн шигшээ баг Гана, Зааны ясан эрэг болон Камерун гэх 3 аюултай улсын шигшээ багтай их шөвөгт үлдэж байсныг тодхон санаж байна. Гэвч тэд шигшээ тоглолтод Самуэль Это'о тэргүүтэй Камеруныг Мохамед Абутрикагийн гоолоор буулган авч Африк тивийн төлөөллөөр итгэл төгс сонгогдсон.)
  • АНУ (Хойд Америкийн болон Карибийн тэнгисийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Алтан цомын тэмцээнд Лэндон Донован тэргүүтэй АНУ-ын шигшээ баг Мексикийн шигшээ 2:0-ээр буулган авч аврагалсан. Тэд Хойд Америкийн төлөөлөл.)
  • Итали (Та нар гайхаж байж магадгүй яагаад Европын аврага биш орж байгаа юм бол? гэж. Энэхүү тэмцээнд 8 баг 2 хэсэгт хуваагдан тоглодог учир 2 баг дутдаг. Эдгээр багуудыг өмнөх Дэлхийн аврага баг болон зохион байгуулагч орны багаар бүрдүүлдэг. Тиймээс 2006 оны Дэлхийн аврагууд уг тэмцээнд зодоглоно.)
  • ӨАБНУ (Энэхүү баг нь зохион байгуулагч орны хувиар уг тэмцээнд оролцоно.)
Уг тэмцээн нь Саудын Арабын хаан Фахдын санаачлагаар 1992 оноос зохион байгуулагдсан ба 1995 он хүртэл "Хаан Фахдын цом" хэмээн нэрлэгдэж байж. Тэгээд үүнээс хойш одоог хүртэл "Confederations cup" нэртэйгээр зохиогдож байна. Бразил болон Францын шигшээ багууд тус бүр 2 түрүүтэй уг тэмцээний дээд амжилтыг эзэмшдэг. Энэ удаад ӨАБНУ-ын Рустенбург, Блөмфонтайн, Преториа болон нийслэл Ёханесбург хотууд уг тэмцээнийг хүлээн авахад бэлэн болоод байна. Мөн уг тэмцээнийг шүүхээр тив бүрээс нийт 10 шүүгч томилогджээ. Миний хувьд уг тэмцээнд их ач хлбогдол өгч байгаа учир нь Дэлхийн аврагатай нийлээд нийтдээ 4 тивийн АШТэмцээнийг нойроо хугаслан байж үзсэний үр дүн одоо л гарч байгаа юм шиг санагдаж байгаа учир. Би Азийн төлөөл болсон Иракын шигшээ багийг дэмжинэ. Гэвч Иракийн шигшээ багийн хувьд яалт ч үгүй чансаа дутах боловуу? За тэгээд бүгд л ер нь гоё багууд байгаа шүү дээ. Ямар ч байсан тэдний тэрийг нь энэ гэж ялгах юм байхгүй. За тэгээд үзээд байж дээ. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг цаг бүрд нь хүргэх болно.

Jun 1, 2009

Sodoo says: Аялалын тэмдэглэл....

2009 оны 5 сарын 31 буюу өчигдөр "АТОМ" клубээс зохион байгуулсан аялалд манай Онол Туршлагын Физикийн Тэнхимийнхэн хамрагдан явлаа. Бидний очсон газар хотын зүүн захад байрлах "Гачуурт" тосгон байсан. Чухам Гачууртын яг хаана нь гэдэгийг бид мэдээгүй. Автобус сургуулийн урдаас өглөөний 8:30 минутад хөдлөнө гэсэн боловч нөгөөх л "Үхрийн баас" шиг цувардаг зангаараа хоцорсоор бараг өглөөний 10 цагийн орчимд хөдөлсөн. Замдаа дуулж, хөгжилдөж явсаар очих газраа очсон. Яг хаана очхоо товлоогүй байсан болохоор бууж газраа үзэх санаатай явсаар тэндээсээ гол гатлахаар тохиролцсон. Хөвгүүд тус бүр нэг охин үүрч гол гатлах даалгавартайгаар нэг нэгээрээ гутлаа тайлцгааж эхэлсэн. Миний хувьд ч мөн адил шортоо өмсөөд, гутлаа тайлаад усруу орсон. Би гэхдээ охин үүрэгүй. Ус нэлээд хүйтэн байсан. За тэр хүйтэн нь ч яахав чулуунууд нь л гишгэхэд хүндрэлтэй байсантай бүх хүүхдүүд санал нийлнэ биз ээ. Зарим нэг ангийн хөвгүүд бүр 2,3 ч удаа охидуудаа үүрэн гол гаталж байгаа харгадсан. Ингээд бүгд цаад эрэгтээ хүрэн байрлах газрын зүг хөдөллөө. Голын цаад талд миний санаснаас цэлгэр, тэгшхэн талбай хүлээж байгааг харан би маш их олзуурхсан. Учир нь би болон манай нөхөд бүгд хөлбөмбөг тоглох маш их хүсэлтэй байсан. Ингээд бүгд 2 том модны доор бөөгнөрөн сууж амас хийгээд, бид хөлбөмбөг тоглохоор цаашиллаа. Бүгд хийлж 3 баг болон хуваагдаад тоглохоор боллоо. "Яасан ч яахав", "Элэктрон мангас", "Goal" болон манай "Их буучид" багууд өрсөлдөхөөр бэлэн болоод байсан. Манай багийн хувьд хэн нь "Их Буучид" гэсэн нэр өгсөн гэдгийг нь ч мэдээгүй. Мөнхөө болон Баттулга хоёрын нэг нь л тийм нэр өгсөн болов уу? хэмээн таамаг дэвшүүлээд л орхилоо. Харин тийм гоё багийн нэрийг гайгүй авч явах юмсан гэдэг бодол тухайн үед төрөөд амжсан. Манай багийн хувьд нөгөө багуудтай харьцангуй дан манай ангийн хүүхдүүдээр бүрдэгдсэн гэснээрээ онцлогтой байлаа. Отгонбаяр, Энхсайхан, Эрдэнэсант, Батбилэг, Даариймаа, Тунгалаг, Эрдэнэболд, Баттулга болон миний бие "Их буучид" хэмээх багийн төлөө тоглохоор томилогдсон. Манай багийнхан ерөнхийдөө хамгаалах хувилбараар тоглосон нь зөв байсан болов уу? Тоглолтынхоо хуваарийг мэдсэнээр тоглолтдоо бэлтгэж эхэллээ. Эхний тоглолт "Май шүү" уриатай "Яасан ч яахав" болон "Элэктрон мангас" багуудын хооронд өрнөсөн. Нэмэж хэлхэд талдаа 7 минутаар тоглосон шүүгчээр Гантулга бид хоёр ажилласан. Тоглолт өрсөлдөөнтэй болсон ба уг тоглолтод "Яасан ч яахав" 2:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар сэтгэл хангалуун цааш алхална. Хасагдах тоглолт байсан учир Мөнхсайханаар ахлуулсан Элек-1-ийн "Элэктрон мангас" баг тэмцээнээ өндөрлөсөн. Хоёр дахь тоглолтод манай баг Элек-2-ынхан болон Оюунгэрэл багшаар бүрдэгдсэн "Goal" багийн эсрэг тоглосон. Уг тоглолтын эхний үед бид хүнд байдалд орж байсан ч эхний үеийн төгсгөлөөр 11 метрийн торгуулийн цохилтийг Отгонаяр амжилттай гүйцэтгэн тоглолтын тооны харьцаа 0:1 болон бид давамгайлж эхлэсэн. Харин манай тэрхүү довтолгоонуудыг эрчүүдээсээ дутахааргүй зогсоож байсан Оюунгэрэл багш болон Дэмбээ 2-ийг дурдахгүй өнгөрч болохгүй гэж бодож байна. Ингээд сүүлийн минутад гоолийн дамжуулалтыг Отгонбаяр булангаас хаян миний бие мөргөн гоол оруулсан. Ингээд 2:0-оор тоглолт өндөрлөн манайх "Яасан ч яахав" багтай тоглох хүнд гэх нь ч хаашаа юм нэгэн даалгаварын өмнө нүүр тулсан. Ингэх зуур Элек-3 болон 4-ийнхэн ирсэн тэд мөн 2 баг гарган тоглож Элек-3 хожсоноор 3 багтай болж лигийн систем буюу оноогоор тоглох боллоо. Үүний дараа буюу 14 цагийн орчим бид өдрийн хоолоо идэж, амсхийсэн. Нэгэнт л яадаргаанаасаа хэдэн хором ч болтугай салахаар ирсэн бидний хувьд суугаад байх сонирхол байгаагүй тул Воллейбол тоглохоор тойрог болон зогсож нэлээд хөгжилдсөн. Воллейбол дууссаны дараа хөлбөмбөгийн тоглолтууд үргэлжилсэн ба манай баг эхний тоглолтод Элек-3-ийн багтай 1:1-ээр тэнцэн эвийн гэрээ байгуулсан. Ингээд бидний 2 дахь тоглолт "Май шүү" хэмээн зоригжих "Яасан ч яахав" багийн орилооноор эхэллээ. Тэр үед Отгоогийн хаясан бөмбөгийг мөргөх гэж үсрээд буухад шөрмөс татчихсан нь маш хэцүү байсан. Ингээд талбайг чөлөөлөөд орондоо Мөнхсайханыг орууллаа. Тэрхүү тоглолтод манай баг Отгонбаярын гоолийн ачаар 1:0-оор "Яасан ч яахав" багт "баяртай"хэмээн итгэл төгс хэлсэн учир нь тэд өмнөх тоглолтдоо нэг хожигдсон. Ингээд бид Элек-3-тай оноо тэнцсэн учир шийдвэрлэх тоглолт хийсэн ба үндсэн цаг 0:0-ээр өндөрлөн торгуулийн цохилтоор манайх нэг ч хийлгүй хожигдсон. Харамсалтай байсан боловч цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн болхоор сэтгэл хангалуун үлдэж чадсан. Ингээд аврага болсон Элек-3-ийн ангийнханд баяр хүргэе. Өдөр дунд гэхэд шөрмөс татаад хэцүү байсан болохоор булчингаа сэргээхээр голруу явлаа, тэнд жаал юм ярьж сууж байтал Эрдэнэболд яаж ч юм нэг жараахай бариад ирсэн, тэгээд түүндээ урамшаад лаазалсан загас хийнэ гэдэг зорилготой баахан жараахай бариад ирчихсэн байсан. Биднийг голын эрэг дээр хэвтэж байх хооронд манай хэд, хэд хэдэн тэмцээнд оролцсон байна лээ. Үүний хажуугаар буухиа тэмцээндээ түрүүлсэн Элек-2-ынханд баяр хүргэе !!!. Ингээд бөх барилдаан болох сургаар нөгөө хэд дээрээ ирэхэд манай ангийн хэд элсэн дээр оччихсон л бужигнаж харагдсан. Тэгээд бөхийн барилдаанд Физикийн ангийг төлөөлж Батбилэг, Эрдэнэсант, Отгонбаяр болон Хишгээ оролцох боллоо. Нэг аюултай нь Хишгээ ирээгүй учир би оронд нь барилдах болсон. Би ч яахав 1-ийн даваанд өвдөг шороодсон. Харин нөгөө 3 маань давсан. Ингээд 2-ын даваанд Отгонбаяр Эрдэнэсант 2 өвдөг шороодон Батбилэг цааш яван аврагалсан. Тэр үед намайг нэлээд эвгүй байдалд оруулсан Батбилэгийн үйлдэлийг ойлгоогүй хоцорсон. Шалтгаан нь юунд байв? Гэхдээ түүнд бөхийн барилдаанд аваргалсанд баяр хүргэе. Ингээд шагнал гардуулах ёслолоор зохих хүмүүст шагналыг нь гардуулснаар 18 цагийн орчим хотын зүг хөдөлсөн. За тэгээд энэхүү аялалыг зохион байгуулсан "АТОМ" клуб болон тэргүүн Гантулга болон аялалд явсан болон идэвхи гаргасан бүх хүүхдүүддээ Физик 2.1 ангийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

May 29, 2009

Enkee says: Юу байна...

За юу байцгаана даа. Ангийнхаа блогийг хөтлөөгүй их удсан байна шүү. Энэ хэдэн өдөр ч ёстой нэг хурдан өнгөрч дээ. Энэ Бамбуу юу хийцэн юм бэ? Хаха. За за бага ч болов хөгжилтэй сонин мэдээ уншлаа. За тэгээд шалгалтуудаа сайн өгөөрэй. Ойрын хэдэн хоногоос блогоо ахин хөтөлнөө.

May 27, 2009

Babu says: Миний нүдээр манай ангийнхан


Манай ангийнхныг хамтлаг дуучидтай зүйрэлвэл:


Бичүү: Ширчин













3 охин:
Чанцалням

Мөнхчимэг
Баярмаа








Анхаа, Халиун: Энхсайхан, Даариймаа






Эмоушн: Батцэцэг
Тунгалаг
Уранцэцэг
Мягмарцэрэн











Sodoo and Babu says: 27-nii udur Babu bid 2-iin nudeer

Sodoo says: Za yu bna manaihaan. Oird shalgalt shuuleg enee ter geed blog ruugaa medee oruulsan gui ee. Unuudriin huwid surguuliin 107-oos bichij bgaa uchir kirileer bchij chadsangui. Uchir ni ene uruunii keyboard deer kiril usgiig ni naagaagui yum bna. Unuudur English shalgalt bolloo. Erdenebold buun uur yaagaad uurlasiin buu med. Bagsh ch hurdan awah ni awsan shuu. tsag neg medehed l ungurtsun. Gehdee gaigui bhoo. Odoo bid nar Elec.n undesiin tusliin ajlaa B.Bat-Otgon bagshid uzuuleh geed l huleegeed suuj bna. Odoo uneheer chuhal shalgaltuud bidniig shil daraallan huleej bna. Manaihaan hicheegeerei shalgaltaa duusgachihaad bugdeeree neg nazgai awna. Unuudur yadaj bhad UEFA Champions League iin final boloh geed bna unuudur buh yumaa amjuulaal saihan garnadaa. hehehe.... Bi Munkhuutei FC Barcelona-g yalna geed muriitsun nadaa snickers- ee awch ugnu biz. Margaash udiid gehed bi law neg snickerstei boltson bgaa Odoo Babu d microphone aa shiljuulya.
Babu Says: Ene udur manai angiin huwid hetsvvhen udur bailaa. Gehdee bid nar Mammypoko hamgiin sain ni gedgiig batalj chadlaa shvv ..hehe. Munkhchimeg Chantsalnyam 2 tusuliin ajilaa ugdug deeree gatsaw!! bi ineew!!
Oooy bi Barcelona FC-g demjij bga shvv!!!

Apr 30, 2009

Sodoo says: Аваргуудын лигийн хагас шигшээ Ливерпульгүй

Ливерпуль хасагдаж Челси цаашлив. Үнэхээр азгүй байлаа энэ удаа. Энфилддээ 3:1 ээр хожигдож. Стэмфордод нь 4:4 өөр тэнцлээ. Гэхдээ яахав дээ. Дараа жилийн Аваргуудын лигийн цом биднийг хүлээж байна. Чи хэзээ ч ганццараа алхахгүй.

Mar 8, 2009

Sodoo says: Роналдогын Бразил дахь кареер

За сайн байцгаана уу? Мэдээ оруулаагүй нэлээн уджээ. Ингээд нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад бидний сайн мэдэх Бразилийн шигшээ багийн довтлогч асан жинхэнэ супер од Роналдо буюу Роналдо Луйз Назарио дэ Лима маань Бразилийн Коринтианс клубын төлөөх анхны тоглолтоо 3 сарын 4 нд Итумбариа клубын эсрэг хийсэн байна. Түүний хувьд шигшээн дасгалжуулагч Дунгад дуудагдах нь гол зорилго нь болоод байгаа билээ.

enkee says: sayhnii SUNDERLAND vs TOTTENHAM 2iin togloltiin hugjiltei hesgees

enkee says: zia ene minii desktop iig chimej bga wallpaper

Feb 4, 2009

Sodoo says: Ленинградын хүү Лондонд

За ингээд бидний таамаглаж байсан Оросын шигшээ багийн одуудын нэг Андрей Сергеевич Аршавин нэг юм Английн Их буучидтай нийллээ. Түүний хувьд Арсенал клубт 16.5 сая фунтээр ирсэн байна. Тэрээр Прэмьер лигт тоглож байгаа цөөхөн Орос тоглогчдийн нэг билээ. Өнгөрсөн мягмар гарагт тэрээр 23 гэсэн номертой өмсгөлөө гардан авсан байна. Түүний хувьд Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтуудад оролцохгүй. Учир нь тэрээр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад Зенит клубын нэрийн өмнөөс тоглосон. Одоо түүнд Английн хүнд хэцүү цаг агаар болон тоглолтын хэв маягт дасах л үлдэж байна.