Jun 24, 2010
Sodoo says: Би энд байсан бол ч ...
Sodoo says: Немцүүдийн эсрэг Хатан Хааны Арми ...
Сайн байцгаана уу? манайхаан. Өнгөрөгч шөнө дэлхий дахинд хөлбөмбөг гэгч хамгийн агуу спортыг бэлгэлсэн "Будант Альбион"-чууд буюу Английн шигшээ баг Жэрмэйн Дэфогийн цорын ганц гоолын ачаар хэсгээсээ хоёроор шалгарсан бол нөгөө талд Америк мөрөөдлийг биелүүлэгч Лос-Анжелесийн унаган хүү Лэндон Донованын 90+1 дэх минутад хийсэн гоолоор Нэгдсэн улсын шигшээ мөн хэсгээс нэгээр шалгарлаа. Бүх Америкчууд төдийгүй дэлхий нийтэд баяр хөөрийг бэлгэлсэн гоолын эзэн Лэндон ДОНОВАН-д баярлалаа!!!
Холбоотнуудын баяр үргэлжлэх зуур Словени болон Алжирчууд уйтгар гунигийн хөлгүй далайд умбасан нь мэдээж биз ээ. Чех, Польш, Словак болон ОХУ зэрэг гарал угсаа нэгт хүчирхэг Славуудаа ардаа орхин Африкийн хөрснөө хөл тавьсан Словени улсын шигшээ баг нь энэ удаад миний танилцсан шинэхэн багуудын дотроос яах аргагүй онцлох нь байсан. Европын даруухан клубуудын түлхүүр тоглогчид энэ багийг бүрдүүлсэндээ ч тэр үү багийн сахилга бат хангалттай сайн байсан юм. Хүчирхэг ОХУ-ын шигшээгийн хаалганд хоёр гоолдсон Златко Дедич, Вэст Бромвич Албионы ахлагч Робэрт Корен болон Лукас Подолскитой мөр зэрэгцэн Немцийн шилдгүүдтэй Бундеслигийн талбарт хүч үздэг Миливоеэ Новакович нарын шилдгүүд Словени гэгч агуу үндэстнийг төлөөлөн нэр төртэйгөөр тэмцсэн нь энэ байлаа. Миний хөлбөмбөгийн мэдлэгийн санд шинээр мэндэлсэн Словени улсын шигшээд баярлалаа!!!
Нэгэнт С хэсгээс АНУ нэгээр, Англи хоёроор шалгарсан учир D хэсгийн ялагчдаас хамааран шөвгийн 16-ийн оноолтоо сонсох болсон. Энэ үед Германы шигшээ баг Ганыг, Түрэг гаралт Мэсүт Өзилийн гоолын ачаар буулган авч хэсгээс нэгээр шалгаран Ням гарагын 22:00 цагаас хүчирхэг Английн шигшээ багийн эсрэг тоглох болзлоо хангасан юм. Энэ нь Немцүүдийн тоосыг гөвөх сайхан завшааныг бидэнд олгож байгаа ч мөн байж болох хамгийн том эрсдлийг агуулж байгаа билээ. Харин АНУ-ын шигшээд харьцангуй амар даалгавар таарж Ганын шигшээгийн эсрэг тоглох болсон.
Миний хувьд Сербийн шигшээ багийг шөвгийн 16-д оруулах гээд дийлсэнгүй. Энэ удаад Сербийн шигшээг цахиур хагалах багаар мэргэжилтнүүд зүй ёсоор нэрлээд байсан ч Германыг хожин авсан гурван онооноос өөр зүйлийг тэд хэсгээсээ салгаж чадалгүй Белградын зүг жолоо залсан.
Миний хувьд Герман орныг хүндэлдэг, шүтдэг, бишэрдэг боловч Англиаас дээгүүр тавьж байсан нь үгүй. Хөлбөмбөгөөр зогсохгүй бүх салбарт хэзээд ширүүн өрсөлдөн бие биенээ үгүйсгэдэг Англи болон Герман улсууд нь Ням гарагын орой нэг ч болтугай асуудлаа шийдэх боломжтой боллоо. Хэсгийн тоглолтуудаас харахад хоёуул үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудыг хангалттай сайн үзүүлж чадаагүй. Гал устай, хар цагаантай, ОХУ АНУ-тай харшилддаг шиг Герман болон Англичууд хоорондоо харшилддаг юм. Гэвч Англичууд бол Англичууд юм шүү. Тэд яах аргагүй Европт номер нэг байх ёстой үндэстэн мөн билээ. Иймээс урагшаа Англичуудаа!!!
COME ON ENGLAND !!!
Jun 23, 2010
Sodoo says: Нойрмог ...
Sodoo says: Өнгөрсөн шөнө сайхан байлаа ...
Мэдээж зохион багуулагчдын хамтаар Швед мэргэжилтэн Ларс Лагербэкаар удирдуулсан Нигерийн шигшээ, энэ ДАШТ-д анхны гоолоо оруулаад зогсоогүй анхны хожлоо авч чадсан, Герман мэргэжилтэн Отто Рехагелийн дасгалжуулсан, 2004 оны Европын аврага "Хэллас" хочит Грекийн шигшээ болон миний зүгээс төдийгүй дэлхий нийтээс тэр тусмаа "ихэмсэг" Француудаас (F) үнэлгээг элбэг авч чадсан "Триколор" буюу Францын шигшээ багууд гэр гэртээ харих тийзээ захиалсан. Энэ бүхнээс үзхэд өнгөрөгч шөнө хэсгээсээ хамгийн хожоотой гарсан багаар домогт Диего Марадонагийн хүүхдүүдээс бултаж чадсанаараа мэдээж Уругвайн шигшээ нэрлэгдэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл тэд Азийн төлөөлөл болсон "чадварлаг" БНСУ-ын шигшээ багийн эсрэг тоглох хүнд биш даалгавар аваад байна.
Энэ удаад 4 жилийн өмнө Германд, Аргентиний шигшээ багаар, тэр дундаа Макси Родригэсээр шөвгийн 16-аас мултлуулж байсан Мексикийн шигшээ багт нэг талаар дахин "даагаа нэхэх" сайхан боломж олдсон боловч нөгөө талаар "аврага загасны" амнаас гарах хүнд сорилийн өмнө нүүр тулжээ. Харин аврага загасын дүрд хэзээд тоглож байдаг Аргентиний шигшээгийн хувьд энэ нь амар биш ч тийм хүндээр тусахгүйг Марадона надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч Мексикүүдэд хандаж хэлхэд:
"Та бүхэнд бололцоо бүрэн дүүрэн байна. Хамгийн шилдэг зохион байгуулалт бүхий хамгаалалтын систем та нарт байна. Залуу нас, туршлагаа хослуулан Мэсси, Хигуайн, Тэвэс нарын хэнээс нь ч айхгүй тоглоорой. Ургашаа "Ацтекуудаа"!!!"
Хэдий дургүй ч нэг тивд амьдардаг юм байна гээд БНСУ-ын шигшээд нэгэн sms илгээмээр санагдлаа:
"Дасгалжуулагч Ху Жун Моо, танайх Уругвайн эсрэг довтолж тоглох зайлшгүй шаардлагатай учир баруун жигүүрийн хамгаалалтад О Беом Сеокийг бус Ча Ду Риг гаргах нь зүйтэй шүү. Тэглээ ч Бундеслигийн тогоонд чанагдсан хүн арай л өөр. Мөн Пак Чу Ёноо ажиллуулж эхлэе. Кимчиг нь сайн өгөөд бай!!! кккк."
Зиа зиа нөгөө хоёр томд нь хэлэх үг алга Оскар Табарез бол багийн дотоод уур амьсгалыг чухалчлагч сайн дасгалжуулагч тиймээс түүнд болон бүх Уругвайчуудад амжилт хүсье!!! Ерөнхийдөө ингээд бичлэгээ өндөрлөе гарах цаг ч боллоо. Харин Марадонатай бол дараа тухтай ярина, хэлэх үг олон байна. Баяртай манайхаан.
Jun 17, 2010
Temka™ says:Шагналт ...
Jun 11, 2010
Enkee says: Энэ бол Африк тив.
Африк тив хэдий ч хөгжлөөр харьцангуй өндөр орон шүү. ӨАБНУ 49,320,000 хүн амтай дэлхийд хүн амынхаа тоогоор 25-т бичигддэг орон юм. Бүтэн нэг сарын турш та бидний нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөх энэхүү тэмцээнийг 10 цэнгэлдэх хүрээлэнд явуулах болно. Иохеннесбург хотын Соккер Сити (94.700), Иохеннесбург хотын Эллис Парк цэнгэлдэх (62,657), Дурбан хотын Мозес Мабхида цэнгэлдэх (70,000), Кэйп Таун хотын Кэйп Таун цэнгэлдэх (69,070), Преториа хотын Лофтус Версфелд цэнгэлдэх (51.760), Порт Элизабет хотын Нельсон Мандала Бэй цэнгэлдэх (48,000), Блоэмфонтэйн хотын Фрий Стэйт цэнгэлдэх (48,000), Полоквэйн хотын Петер Мокаба цэнгэлдэх (46,000), Растенбөрг хотын Ройал Бафокенг цэнгэлдэх (44,530), Нелсбриут хотын Мбомбела цэнгэлдэх (43,589) тус тус болно. Жич хаалтан доторх тоо нь тус цэнгэлдэхүүдийн багтаамж нь болно. Ингээд бодохоор Африк тив та бидний боддог шиг өвчин зовлон, ядуурлын газар биш юм.
Арьс өнгө, баян чинээлгийн ялгаа харгалзахгүй ногоон талбай дээр 1 сар үргэлжлэх Дэлхий дээрх хүн төрлөхтний эв найрамдал, баяр баясал зэргийг та бидэнд авчрах ДАШТ яг одоо эхэлж байна. Шударга өрсөлдөж хэн цомыг өргөхийг хамтдаа 1 сар харцгаая.
Tungaa says: Дахиад мэндчилгээ
Nono, happy birthday to you. ^_^
Ухаалаг, сэргэлэн, хөгжилтэй гээд их олон зан чанар чинь таалагддаг шүү. Чамд төрсөн өдрийн баярын мэнд хүргье!
Энэ өдөр чиний төрсөн өдөр
Эргээд дахин мэндэлсэн өдөр
Эндээс бүх юм шинээр эхэлдэг
Эхлэлтэй ч бас энэ өдөр дахин уулзана.
Temka™ says:2010 Fifa World Cup-н хүрээнд
Sodoo says: Миний хайртай Английн шигшээ ...
4 жилийн турш олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй, хайртай Английн шигшээ багаа өмсгөлийг нь өмсөн дэмжинэ гэдэг нь миний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байна гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй. Хөлбөмбөгийн сахилга бат гэгчийг өнөө үед ганцаараа дэлхий нийтэд харуулж чадаж буй хүчирхэг Германы шигшээ, Криштиану Роналдугийн ахалсан халуун цуст Португалийн шигшээ, уран гоёмсог техник, хурдаараа үзэгч бүрийн мэлмийг мялаагч шар өмсгөлт Бразилийн шигшээ, цомыг хамгаалагч "жэнтлемэн" Италийн шигшээ болон бүх шугамандаа дэлхийн зэрэглэлийн оддыг өрсөн хөрслөг латин залуусаас бүрдэх "ялагдашгүй Армада" буюу Испанийн шигшээ гэх мэт гайхалтай багуудтай мөр зэрэгцэн хүч үзэх Английн шигшээ багтаа би хайртай. Ливерпулийн чийглэг хөрс, Лондоны нарийн гудамж болон Манчестерийн академийн ногоон зүлгэн дээр хөлбөмбөг тоглож өссөн жаалууд хатан хаан болон үнэнч галзуу фанатуудынхаа итгэлийг хүлээн Африкийн өмнөд хэсэгт хөл тавьсан юм. Азгүйтэлийн сүүдэр л дайрахгүй бол гайхалтай найруулга болон цохилтуудыг гүйцэтгэх Стивен Жеррард болон Фрэнк Лампард, довтолгоог дэмжих Глен Жонсон болон Ашли Коул, хана хэрэм мэт хамгаалалтыг босгох Жон Тэрри болон Жэми Каррагэр, шуурга мэт довтлох "эрэлхэг" Уэйн Рүүни болон Жэрмэйн Дэфо болон жигүүртэй мэт хурдлах Аарон Леннон болон Жэймс Милнер нараас бүрдэх "ихэмсэг" багийг зогсоох нь ямар ч багийн хувьд биелэгдэшгүй даалгавар байх болно.
1966 оноос хойш Сэр Бобби Чарлтон "алтан дагина"-ийг өргөснөөс хойш Англичууд энэ цомд нэг ч удаа гар хүрч үзээгүй явна. 2004 болон 2006 онуудад Португалийн шигшээ багаар мултлуулж, 2008 онд Австри-Швейцарийг зорих тасалбараа Хорватуудад алдаж байсан тэд энэ удаад шинэ арга барилаар хүч үзэх болно. Тэмцээний өмнөхөн Дэвид Бэкхэм болон ахлагч Рио Фэрдинандаа бэртлийн улмаас алдсан ч тэд хөлбөмбөгийг дэлхий нийтэд бэлгэлсэн Англичууд учир алзахгүй. Цагтаа холбоотон явсан АНУ-ын шигшээ багтай тэд эхний тоглолтоо Рүстэнбүрг хотын Ройал Бофакенг цэнгэлдэх хүрээлэнд хийх болно. ЛА Галаксигийн 2 од болох Лэндон Донован болон Дэвид Бэкхэм нарын ногоон талбай дээрхи тулааныг үзэх завшаан аль хэдийн үгүй болсонд миний бие их харамсаж байна. Гэвч бэртэл гэмтэл гэдэг хэлж биш хийсэж ирдэг учир Английн гэлтгүй үлдсэн бүх тамирчдыг бэртэл гэмтлийн хар сүүдэр битгий дайраасай хэмээн залбирч суухаасдаа.
Ингээд Английн шигшээ багт хайртай хүн бүхэн багаа үнэнчээр дэмжхийг хүсэж байна. Бүгд л сонгон шалгаруулалтын хатуу бэрх замыг туулан Нельсон Манделагийн эмхлэн байгуулсан ӨАБНУ-д хүрэлцэн ирсэн учир дэмждэггүй ч бай бусад багуудыг битгий үзэн ядаарай. 3 арслантай Английн өмсгөлөө өмсөн хайртай багтайгаа эцсийг нь хүртэл хамт багаарай Английн галзуу фанатуудаа!!! Түүнчлэн олон олон залуу тоглогчид энэ удаагийн буюу 19 дэх ДАШТ-ээр өөрийгөө нээж дэлхийн нийтэд танигдан төрлөх спортоо чимээсэй. Тоглолт бүхний шүүлт шудрага, бэртэл гэмтэлгүй, сэргээшний илэрцгүй түүнчлэн хэн нэгний эрх ашигт халгүй сайхан тэмцээн болох болтугай гэх ерөөлөөр бичлэгээ өндөрлөе. Зиа ингээд нэг сарын турш хүчилтөрөгчөөр биш хөлбөмбөгөөр амьсгалцгаая залуусаа. Эцэст нь хэлхэд "УРАГШАА АНГЛИЧУУДАА !!!"
COME ON ENGLAND !!!
Jun 9, 2010
Tungaa says: Greeting!!
Ангийн анд Эрдэнэ-Сант найздаа: хафи бөддэ түюү
Хэхэ, Гал халуун төрсөн өдрийн баярын мэндийг хүргье!
Гэрэлт орчлонд мэндлэсэн
Чиний төрсөн өдөр
Мянга мянган сарнай шиг
Анд найзууд чинь цугларна
Хөөрсөн сэтгэл зүрхэндээ
Чамайг л баярлуулан цэнгэнэ
Хөврөх их амьдрал дунд
Үргэлж жаргалтай яваарай!
Дууны үгээс иш татав. Өнөөдөр 6 сарын 9-ний өдөр, хүмүүс төрсөн өдөр тэмдэглээд л гэтэл би энд суужил байдаг.
Очих хүсэл байсан боловч Орчлон ямар хатуу юм бэ?
Гадаа гудамж усан сан мэт л байна. Бороо орсоор л, хувьтай хүн хур борооноор гэж. Сант ямар агуу вэ? Энэ мэдээг бичээд сууж байгаа би ямар агуу вэ? Заза, Сантөө, улам онц сураад эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа түшигтэй, элгэн садандаа ээлтэй, найз нөхөддөө нэмэртэй уул шиг нөмөртэй уужим сэтгэлтэй эр хүн байгаарай хэмээеэ!
Jun 6, 2010
Enkee says: Хүмүүсээ үүнийг уншаарай.
Jun 5, 2010
Enkee says: Nike write the future.
За ойрдоо хичээл ном, шалгалт энэ тэр гэж гүйсээр байгаад ямар ч завгүй байна даа. Өнөөдөр 2010-06-05 ны өдөр. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Африк тивд анх удаагаа зохиогдоход ердөө 6-хан хоног үлджээ. Ногоон талбай нь эцэс төгсгөлгүй тулааны хамгийн оргил тэмцээнд зориулж Nike фирмийнхэн өөрсдийнхөө шинэ ээлжит шипинийхээ рекламыг цацсан байна. Дашрамд хэлэхэд уг реклам дээр та бидний сайн мэдэх хөлбөмбөгчид тоглосон учираас нэрийг дурдалгүй орхиё. Харин талбайн теннисний тамирчин Рожер Федерер, алдарт сагсан бөмбөгчин Кобе Браинт тоглосон байна лээ шүү. Enjoy!
Jun 1, 2010
Temka™ says:Урлагийн бурхан Янжинпагма
За тэхээр ойрд жоохон зав муутай шинэ зүйл оруулж амжихгүй яваад байлаа.Энэ удаад зарим нэгэнд нь мартагдаагүй ч ер нь мартагдах шахсан бас мартаж болохгүй нэгэн агуу бүтээлийг эргүүлэн сануулах үүднээс оруулж байна.Алдарт поп урсгалын хаан Micheal Jackson "Black or White" бүтээл юм.Ая болон хөгжмийн найруулгыг өөрөө хийсэн бөгөөд шүлгийн тал дээр Bill Bottrellтаa хамтран ажилсан юм.Гарсан даруйдаа US Billboard Hot 100 , UK Chart-уудад 7-н долоо хоногийн турш тэргүүлж тухайн жилийнхээ шилдгээр тодорсон нь домогт Ливерпуулиин дөрвал алтан Beatles-н амжилтыг эвдэн 70 80 90-д онуудын хит бүтээлүүдийн шилдгээр тодорсон бөгөөд Австрали,Испани,Франц,Бразил,Белги,Итали,Сингапур гэх мэтчилэн 20 гаран орны Hit Chart жагсаалтуудад тэргүүлж байсан юм.Жанрийн хувьд mix of rock,dance pop бөгөөд анхны цацалтыг 1991оны 11 сарын 14нд 27орон 500н сая гаруй хүнд шууд дамжуулж байсан нь мөн л дээд амжилт байлаа.Мөн хамгийн үнэтэй хийгдсэн клипүүдийн жагсаалтын эхний 20т багтдаг.($2,174,276)За тэгээд энэ бүтээлийн талаар гэвэл зөндөө мэдээлэл биййй.Бүгдийг нь бичнэ гэвэл гарын хуруу хулуу болох байх..
Enjoy the Video and Remember it