Мэдээж зохион багуулагчдын хамтаар Швед мэргэжилтэн Ларс Лагербэкаар удирдуулсан Нигерийн шигшээ, энэ ДАШТ-д анхны гоолоо оруулаад зогсоогүй анхны хожлоо авч чадсан, Герман мэргэжилтэн Отто Рехагелийн дасгалжуулсан, 2004 оны Европын аврага "Хэллас" хочит Грекийн шигшээ болон миний зүгээс төдийгүй дэлхий нийтээс тэр тусмаа "ихэмсэг" Француудаас (F) үнэлгээг элбэг авч чадсан "Триколор" буюу Францын шигшээ багууд гэр гэртээ харих тийзээ захиалсан. Энэ бүхнээс үзхэд өнгөрөгч шөнө хэсгээсээ хамгийн хожоотой гарсан багаар домогт Диего Марадонагийн хүүхдүүдээс бултаж чадсанаараа мэдээж Уругвайн шигшээ нэрлэгдэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл тэд Азийн төлөөлөл болсон "чадварлаг" БНСУ-ын шигшээ багийн эсрэг тоглох хүнд биш даалгавар аваад байна.
Энэ удаад 4 жилийн өмнө Германд, Аргентиний шигшээ багаар, тэр дундаа Макси Родригэсээр шөвгийн 16-аас мултлуулж байсан Мексикийн шигшээ багт нэг талаар дахин "даагаа нэхэх" сайхан боломж олдсон боловч нөгөө талаар "аврага загасны" амнаас гарах хүнд сорилийн өмнө нүүр тулжээ. Харин аврага загасын дүрд хэзээд тоглож байдаг Аргентиний шигшээгийн хувьд энэ нь амар биш ч тийм хүндээр тусахгүйг Марадона надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч Мексикүүдэд хандаж хэлхэд:
"Та бүхэнд бололцоо бүрэн дүүрэн байна. Хамгийн шилдэг зохион байгуулалт бүхий хамгаалалтын систем та нарт байна. Залуу нас, туршлагаа хослуулан Мэсси, Хигуайн, Тэвэс нарын хэнээс нь ч айхгүй тоглоорой. Ургашаа "Ацтекуудаа"!!!"
Хэдий дургүй ч нэг тивд амьдардаг юм байна гээд БНСУ-ын шигшээд нэгэн sms илгээмээр санагдлаа:
"Дасгалжуулагч Ху Жун Моо, танайх Уругвайн эсрэг довтолж тоглох зайлшгүй шаардлагатай учир баруун жигүүрийн хамгаалалтад О Беом Сеокийг бус Ча Ду Риг гаргах нь зүйтэй шүү. Тэглээ ч Бундеслигийн тогоонд чанагдсан хүн арай л өөр. Мөн Пак Чу Ёноо ажиллуулж эхлэе. Кимчиг нь сайн өгөөд бай!!! кккк."
Зиа зиа нөгөө хоёр томд нь хэлэх үг алга Оскар Табарез бол багийн дотоод уур амьсгалыг чухалчлагч сайн дасгалжуулагч тиймээс түүнд болон бүх Уругвайчуудад амжилт хүсье!!! Ерөнхийдөө ингээд бичлэгээ өндөрлөе гарах цаг ч боллоо. Харин Марадонатай бол дараа тухтай ярина, хэлэх үг олон байна. Баяртай манайхаан.
No comments:
Post a Comment