4 жилийн турш олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй, хайртай Английн шигшээ багаа өмсгөлийг нь өмсөн дэмжинэ гэдэг нь миний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байна гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй. Хөлбөмбөгийн сахилга бат гэгчийг өнөө үед ганцаараа дэлхий нийтэд харуулж чадаж буй хүчирхэг Германы шигшээ, Криштиану Роналдугийн ахалсан халуун цуст Португалийн шигшээ, уран гоёмсог техник, хурдаараа үзэгч бүрийн мэлмийг мялаагч шар өмсгөлт Бразилийн шигшээ, цомыг хамгаалагч "жэнтлемэн" Италийн шигшээ болон бүх шугамандаа дэлхийн зэрэглэлийн оддыг өрсөн хөрслөг латин залуусаас бүрдэх "ялагдашгүй Армада" буюу Испанийн шигшээ гэх мэт гайхалтай багуудтай мөр зэрэгцэн хүч үзэх Английн шигшээ багтаа би хайртай. Ливерпулийн чийглэг хөрс, Лондоны нарийн гудамж болон Манчестерийн академийн ногоон зүлгэн дээр хөлбөмбөг тоглож өссөн жаалууд хатан хаан болон үнэнч галзуу фанатуудынхаа итгэлийг хүлээн Африкийн өмнөд хэсэгт хөл тавьсан юм. Азгүйтэлийн сүүдэр л дайрахгүй бол гайхалтай найруулга болон цохилтуудыг гүйцэтгэх Стивен Жеррард болон Фрэнк Лампард, довтолгоог дэмжих Глен Жонсон болон Ашли Коул, хана хэрэм мэт хамгаалалтыг босгох Жон Тэрри болон Жэми Каррагэр, шуурга мэт довтлох "эрэлхэг" Уэйн Рүүни болон Жэрмэйн Дэфо болон жигүүртэй мэт хурдлах Аарон Леннон болон Жэймс Милнер нараас бүрдэх "ихэмсэг" багийг зогсоох нь ямар ч багийн хувьд биелэгдэшгүй даалгавар байх болно.
1966 оноос хойш Сэр Бобби Чарлтон "алтан дагина"-ийг өргөснөөс хойш Англичууд энэ цомд нэг ч удаа гар хүрч үзээгүй явна. 2004 болон 2006 онуудад Португалийн шигшээ багаар мултлуулж, 2008 онд Австри-Швейцарийг зорих тасалбараа Хорватуудад алдаж байсан тэд энэ удаад шинэ арга барилаар хүч үзэх болно. Тэмцээний өмнөхөн Дэвид Бэкхэм болон ахлагч Рио Фэрдинандаа бэртлийн улмаас алдсан ч тэд хөлбөмбөгийг дэлхий нийтэд бэлгэлсэн Англичууд учир алзахгүй. Цагтаа холбоотон явсан АНУ-ын шигшээ багтай тэд эхний тоглолтоо Рүстэнбүрг хотын Ройал Бофакенг цэнгэлдэх хүрээлэнд хийх болно. ЛА Галаксигийн 2 од болох Лэндон Донован болон Дэвид Бэкхэм нарын ногоон талбай дээрхи тулааныг үзэх завшаан аль хэдийн үгүй болсонд миний бие их харамсаж байна. Гэвч бэртэл гэмтэл гэдэг хэлж биш хийсэж ирдэг учир Английн гэлтгүй үлдсэн бүх тамирчдыг бэртэл гэмтлийн хар сүүдэр битгий дайраасай хэмээн залбирч суухаасдаа.
Ингээд Английн шигшээ багт хайртай хүн бүхэн багаа үнэнчээр дэмжхийг хүсэж байна. Бүгд л сонгон шалгаруулалтын хатуу бэрх замыг туулан Нельсон Манделагийн эмхлэн байгуулсан ӨАБНУ-д хүрэлцэн ирсэн учир дэмждэггүй ч бай бусад багуудыг битгий үзэн ядаарай. 3 арслантай Английн өмсгөлөө өмсөн хайртай багтайгаа эцсийг нь хүртэл хамт багаарай Английн галзуу фанатуудаа!!! Түүнчлэн олон олон залуу тоглогчид энэ удаагийн буюу 19 дэх ДАШТ-ээр өөрийгөө нээж дэлхийн нийтэд танигдан төрлөх спортоо чимээсэй. Тоглолт бүхний шүүлт шудрага, бэртэл гэмтэлгүй, сэргээшний илэрцгүй түүнчлэн хэн нэгний эрх ашигт халгүй сайхан тэмцээн болох болтугай гэх ерөөлөөр бичлэгээ өндөрлөе. Зиа ингээд нэг сарын турш хүчилтөрөгчөөр биш хөлбөмбөгөөр амьсгалцгаая залуусаа. Эцэст нь хэлхэд "УРАГШАА АНГЛИЧУУДАА !!!"
COME ON ENGLAND !!!
No comments:
Post a Comment